Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 56

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ядмаа,

улсын яллагч Т.О-,

шүүгдэгч Р.Б- түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн,

          шүүгдэгч Д.Б- түүний өмгөөлөгч Б.Оюунбилэг,

          иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Гантөмөр түүний өмгөөлөгч Т.Багахүү,

          хохирогч Г.Б- түүний өмгөөлөгч Я.Баярсайхан,

          гэрч Ц.А-, Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Х овогт Р-ийн Б-од холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, С овогт Д-ын Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн  эрүүгийн 1805021840440 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .......... оны ... дугаар сарын ...-ний өдөр ........ аймгийн ....... суманд төрсөн, ...настай, эмэгтэй, дээд боловсролтой, ...... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... , ... хүүхдийн хамт ......... дүүргийн .. дүгээр хороо .... дугаар байрны  ... тоотод оршин суух,  урьд ял шийтгэлгүй, Х овогт Р-ийн Б-.

 

Монгол Улсын иргэн, ......... оны ... дугаар сарын ... -ны өдөр ...... аймгийн ........  суманд төрсөн, ... настай, эмэгтэй, дээд боловсролтой, ....... мэргэжилтэй, ........... дүүргийн ........ ажилтай,  ам бүл... , ...... дүүргийн ... дугаар хороо ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, С овогт Д-ын Б-. /РД: /

 

Шүүгдэгч Р.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр бусдыг хуурч, иргэн Г.Б-ийн эзэмшилийн ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашиныг хуурамч бэлэглэлийн гэрээ үйлдэж, ашиглан өөрийн эзэмшилд шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Д.Б- нь нотариатын үйл ажиллагаа эрхлэн явуулж байхдаа 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашины өмчлөгч Г.Б-ийн өмчлөх эрхийг зөрчиж өмчлөгчийг

байхгүйд, түүний иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн автомашин бэлэглэх бэлэглэлийн илт хууль бус гэрээ хэлцлийг гэрчлэн баталж бусдын эд хөрөнгийн эрхэд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Р.Б- мэдүүлэхдээ: “Би энэ гэмт хэргийг үйлдсэн болох нь үнэн. Гэхдээ энэ хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч Б-ийн мэдүүлэгт хэлэх зүйл байна. Б-ийн нэр дээр байдаг ....... улсын дугаартай машин нь манай гэр бүлийн өмч бөгөөд анх А- өөрөө унадаг байсан. Гэрчүүдийн мэдүүлж байгаагаар А- унаад ээжийнхээ жолооч хийдэг гэдэг нь худлаа. Ийм болохоор эдгээр гэрчүүдийн хэлж байгаагаар дүгнэх нь зөв, буруу гэдгийг мэдэхгүй байна. Уг машиныг А- бид хоёр ээлжилж унаж, гэр бүлийнхээ хэрэгцээнд ашигладаг байсан. Манай гэрийн байр, машин, яригдаад байгаа “Болор” авто угаалгын газар бол А-ы эзэмшлийнх боловч эдгээр бүх зүйлс Б-ийн нэр дээр байдаг болохоор өмчлөлийнх нь машиныг санаатайгаар авч, өөрийн нэр дээр шилжүүлж авсанаа мөнгө завшин хэрэглэсэн гэж үзэхгүй байна. Нотариатч Б-д дээр очиж гуйж гэрээ батлуулж, тэр машиныг “С” ломбарданд тавьсан нь миний буруу, энэ гэмт хэргийг үйлдсэн гэдгээ анхнаасаа хэлсэн. Уг машин нь манай гэр бүлийн өмч байсан. Манай хадам ээж Б-, гурван хүүхэдтэйгээ мэдүүлэг өгөхдөө үнэн, зөвөөр мэдүүлээгүйд хохирлыг барагдуулаагүй, шүүхийн шатанд иртэл надад өөрийн үзэл, бодол байсан учир энэ хүртэл явсан. А- бид хоёр 2013 онд салж, 3 жил түр тусдаа амьдарч байсан. А-ы Нархан хотхонд байдаг машины лизингэд байсан байрыг манай гурав дахь хүүхэд төрөхөд хамт гэр бүлээрээ худалдаж авч, анх бид хоёрын нэр дээр байсан. Зээл хөөцөлдөх хэрэг гарахад олон ажил болоод байна чи өмчлөлөөсөө татгалзаад над руу шилжүүлчих гээд нотариатч дээр очиж гэрээ хийлгээд маргааш нь ээжийнхээ нэр дээр шилжүүлэхэд над дээр ямар нэгэн эд хөрөнгө үлдээгүй. Ингээд бид хоёр 2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хоорондоо зөвшилцөөд Иргэний шүүхээр орж гэрлэлтээ цуцлуулсан. Энэ үед миний хүүхдүүд бага настай байхад шүүхээс 2014 оны 3 дугаар сарын 01-н гэхэд 60, 71 квадрат 2 өрөө байр, бэлнээр 15 сая төгрөг авч, өөрөө орон гэртээ, оршин суух хаягтай болгож хүүхдүүдээ авч явах чадалтай гэдгээр гурван хүүхдээ өөр дээрээ байлгахаар шийдвэр гаргасан. Энэ үед миний хүүхдүүд 8, 7, 1 дүгээр ангиудад сурч байсан учраас 2013 оны 11 дүгээр сарын 07-ноос 2014 оны 3 дугаар сарын 01-ний хугацаанд түрээсийн байранд түр амьдаръя гэхэд хүүхдүүд минь уйлж ээжээ та аавыг байр авч өгтөл хамтдаа байж болохгүй юм уу гээд эргэж хамт амьдарсан. А- бид хоёрын салсан шалтгаан нь надаас санхүүгийн талаарх бүх юмаа нуудаг, өөрийнхөө гэр бүлийнхэнтэйгээ хуйвалддаг, бүх юм нь надаас нууц байдаг. Би гурван хүүхдийг нь төрүүлж, энэ хүнтэй амьдарч, ажиллаж, 18 настайгаасаа энэ хүнд зориулсан сэтгэл надад зөндөө байсан. Гэтэл энэ бүх зүйлийг үгүйсгэж энэ хэргийн гэрчийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгийг харахад миний дөрвөн хүүхдийн эцэг биш, хадам ээж биш, хадам эгч биш юм шиг мэдүүлсэн байсан. Би эдгээр хүмүүсийн төлөө гаргасан зүрх сэтгэл байдаг. Хадам ээж Б-ээр хүүхдээ нэг ч удаа харуулж үзээгүй, А- болохоор ердийнхөөр амьдарлаа авч явж босгосон нь үнэн. Гэхдээ өдөр тутмын амьдралд намайг ямар ч ажилгүй, орлогогүй гэж бичсэн байна. Би хоёр дахь хүүхдээ гурван настайгаас нь авхуулж би чадсан, чадаагүй хоолны газраас, караоке, бар ажиллуулж, зүгээр суусан удаа нэг ч байхгүй. Би ажил хийж байх хугацаанд их хэмжээгээр мөнгө олоогүй ч гэсэн өөрийнхөө чадлын хэмжээнд ажиллаад амьдралынхаа төлөө зүтгэж байгаа. Одоо ч А-тай салаад 6 сар болж байхад дөрвөн хүүхдийн төлөө амьдарч байна. Энэ хугацаанд бид хэдээс түрээсийн байранд амьдарч байхад нэг ч удаа мөнгө өгөөд, нялх хүүхэдтэй, хоёр настай хүүхэдтэйгээ яаж амьдарч байна, хоол унд яаж байна гэж асуудаггүй, хүүхдийн эцэг нь үнэн гэсэн байдалтай байдаг. 45 хоногт нэг удаа дагуулж хоолонд оруулдгаа эцгийнхээ үүргийг хүлээж байна гэж ойлгож байх шиг байна. Иргэний шүүхээс надад хоёр өрөө байр авч өгнө гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч бид хоёр буцаж хамт амьдрахаас өмнө хардалтаар биш санхүүгийн үл ойлголцол, би биенээсээ нуугаад явж байсан. Энэ асуудлаас болж гомдох, туних аль алинд нь ийм юм байсан болохоор салж, хүүхдүүдээсээ болоод буцаж нийлж удалгүй дөрөв дэх хүүхдээ 2016 оны 3 дугаар сарын 2-нд гаргасан. Иргэний шүүхээр орж байхад шүүгч надад хэлэхдээ шүүхийн шийдвэрт бичигдсэнээр салсан гэсэн нь тэр чигтээ 100 хувь хүчин төгөлдөр биш шүү, та энэ шийдвэрээ өөрснөө гаргаж очиж байж Иргэний бүртгэл дээр бүртгүүлж шийдвэр нь хүчин төгөлдөр болж албан ёсоор салдаг гэж хэлж байсан. Энэ бичиг нь А-д байсан болохоор дөрөв дэх хүүхэд төрөхөөс өмнө бид хоёрыг шүүгчийн шийдвэрээр салснаар байгаа юм уу салаагүйгээр байгаа юмуу гэхэд бичгээ авч очоогүй салаагүй байгаа гэж хэлж байсан. 2018 оны 6 дугаар сард гэрлэлтийн бүртгэлийг шалгахад гэрлэлтийг цуцлуулсан байсныг мэдсэн. Ингэж бодохоор дөрөв, таван жил намайг хуурч, ямар зорилготой гэрлэлтийг цуцлуулсныг мэдэхгүй байна. Мөн миний аав тэтгэвэрт гараад Америкт бизнес хийх гэж явахдаа 10.000 долларыг А- бид хоёроос аваад хоёр давхар 6 өрөө байшингаа охиндоо үлдээгээд явахад энэ байшинг хүртэл ээжийнхээ нэр дээр шилжүүлж авсан. Одоо энэ байшинг 200.000.000 төгрөгөөр зарах гэж байгаа. Энэ гэрт надад санхүүгийн эрх, янз бүрийн юу ч байдаггүй байсан. Б-ийн нэр байдаг машиныг тавих шалтгааныг бүгдийг мэдэж байсан. Мөн А- өвдсөн байхад “Болор” авто угаалгыг “Жи эс би Капитал” банк бус санхүүгийн газарт 100.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан байхад тэрний нэг ч хүү алдангийг төлөхгүй байж байгаад алдангитайгаа нийлээд 150.000.000 төгрөг гаран болсон байхад манай гэр бүл тэр чигээрээ өрийн байнга дарамтад амьдарч байсан. Энэ үед Б-ийн байр, “Болор” автомашин угаалга хоёр нь 100.000.000 төгрөгийн барьцаанд, харин манай байр болон машин “Хаан банк”-ны барьцаанд. “Хаан банк”-нд хуримтлагдсан 7 сарын 20.000.000 гаран төгрөгийн хүүтэй болсон, энэнээс болоод шинэ жилээс хойш банкнаас байнга хүн ирж граш дотор байгаа машиныг чинь ачна гэхээр нь А- өөр газар машинаа нууж тавьдаг байсан. А- надад миний дүү Г-оос уул уурхайн компанид тоног төхөөрөмж нийлүүлдэг харьцангуй боломжтой болохоор компани нь авдаг “Худалдаа хөгжлийн банк”-ны бизнесийн бага хувийн 1.8 хувь зээлд хоёулаа хамрагдъя гээд 2015 оны 1 сард ажил дээр нь очиж уулзаж манай байр, машин, банкны хүүг дараад, дарж өгвөл нэр дээр нь шилжүүлье гэж гуйхад боломжоороо тусалсан. Г- бид нарт тусалъя асуудлыг чинь ойлгож байна гээд “Болор” авто угаалгыг доод талыг би түрээсэлье гээд сарын 2.000.000 төгрөгөөр тохирч байсан. Энэ үед асуудал ихтэй байсан болохоор А- өөрөө машинаа сольё, чи дүүдээ хэлээд зээл авхуулаад машинаа зээлээс нь суллаж өгөөч гэж хэлж байсан. Тэгээд би өдрийн зээл авдаг хүнээс 20.000.000 төгрөг авч 18.000.000 төгрөгөөр би машинаа суллаж А-д машины бичгийг өгсөн. Ингэсний дараа А-д би ээж дээрээ очоод өөрийнхөө нэр дээр болго, тэгж байж дараагийн зээлийг авч болно гэхэд ээжид мэдэгдмээргүй байна, уурлана, бие нь өвдөнө мэдэгдэхгүй энэ асуудлыг шийдмээр байна гэж хэлсэн. Өдрийн зээл авдаг хүнээс өдрийн 2 хувийн хүүтэй зээл авсан болохоор машиныг ломбарданд тавьж хүний 20.000.000 төгрөгийг өгөхөөс аргагүй байдалд орж ломбарданд тавьж авсан мөнгөөр өдрийн зээл гаргадаг хүний мөнгийг өгч, дүүдээ өгөх ёстой байсан мөнгийг өгч, хүүхдийнхээ төлбөрийг өгч, А-ы “Жи Эс Би Капитал”-д төлөх мөнгөнд 5.000.000 төгрөгүүдийг төлсөн байхад энэ талаар үнэнийг яриагүйд гайхаж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.Б- мэдүүлэхдээ:  “2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б-, Б- нар нь .... автомашиныг бэлэглэлийн гэрээгээр хадам ээж нь бэрдээ шилжүүлэх бэлэглэлийн гэрээ хийлгэхээр манай ажлын байран дээр ирэхдээ иргэний үнэмлэхээ олохгүй байгаа, хуулбартай явж байна гэж орж ирсэн. Тэгэхээр нь би “А” их дэлгүүрийн дотор Түц машин байгаа, хурууны хээгээр иргэний үнэмлэхийн хуулбараа аваад ир гээд явуултал нилээн байж байгаад орж ирээд Түц машин эвдэрсэн байна, манай хадам ээжийн даралт ихсээд, бие нь тааруу байгаа болохоор ажлын цаг дуусахаас өмнө гэрээгээ хийлгээд, гэрт ээжийг хүргэж өгөхдөө замдаа лавлагаа авчаад танд найдвартай маргааш аваад ирье гэж гуйхаар нь Б-ээс асуутал даралт ихсээд, бие тааруу, дээрээс нь хүүгийнх нь бие муу эмнэлэгт хэвтэж байгаа яаралтай шилжүүлээд явмаар байна гэж хэлээд нэг байрны гэрчилгээ хамт барьсан явж байсан. Ингээд би машиныг бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж өгөөд байрных нь гэрчилгээг хартал манай дүүргийн бус байхаар нь манай тойрогт хамаарахгүй харьяалах дүүрэгт очно уу гэж хэлээд гаргасан. Маргааш нь Б- надад лавлагаа авчирж өгөлгүй, хойноос нь нэлээн их утасдаж, заримдаа утсаа авч, заримдаа авалгүй явж байгаад энэ хэрэг гарсан байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Б- мэдүүлэхдээ: “Одоо яригдаж байгаа машин болон “Болор” авто угаалга бол миний эд хөрөнгө. Б-ыг хүүтэй минь суухаас өмнө ажиллуулж байгаад сүүлд машинаа 2014 оны 6 сард “М-”-аас 165.000.000 төгрөгөөр 3 жилийн зээлийн гэрээтэй худалдан авч, “Болор авто угаалга”-ыг охин А-д түрээсэлж, түрээсийн мөнгөөр зээлээ төлж байсан. Миний хүү А- энэ хугацаанд гурван удаа тархины хагалгаанд орж, бие нь муудсан байхад мөнгөний бололцоогүй болж машины зээл 17.900.000 төгрөг үлдэж, уг мөнгийг Б- төлсөн. Энэ талаар мэдээгүй явж байгаад хэрэг гарсны дараа машиныг ломбарданд тавигдсан байгааг мэдсэн. Энэ машин нь миний амьдралын хамгийн хэрэгцээтэй зүйл, дахин авч чадахгүй тул машинаа нэхэмжилж байна” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Гантөмөр мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Р- Б- нь 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ...-...УНЛ улсын дугаартай саарал өнгийн ......автомашиныг 09800276 тоот зээлийн гэрээгээр өөрийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээгээр манай байгууллагад шилжүүлэн 43.000.000 төгрөгийн 3.5 хувийн хүүтэй 1 жилийн хугацаагаар барьцаа автомашины нөхцөлтэй авсан зээл авсан. Мөн 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Р.Б- нь манай байгууллагад бичгээр хүсэлт гарган зээлийн нөхцөлийг өөрчилж танай зогсоолд тавина гээд зогсоолд байршуулаад дахин гэрээг өөрчилж нэмж 23.000.000 төгрөг авч нийт 70.000.000 төгрөг болж 1 сарын хугацаатай 3 хувийн хүүтэй 09800360 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж зээлийн эргэн төлөлтийг 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлөх ёстой байсан. Тухайн үед зээлээ төлөөгүй, хугацаа хэтэрч байсан болохоор барьцаат зээлийн гэрээний дагуу удаа дараа шаардлага хүргүүлж, утсаар холбогдож, зээлээ төлнө удахгүй гэж ярьсан. Энэ хэрэг болсон талаар манай байгууллагад хэн ч мэдэгдэж байгаагүй тул зээлийн гэрээ тухайн үед гэрээний дагуу явагдаж байсан. Ингээд барьцаат зээлийн гэрээний дагуу зээлийг төлөх хугацаа дууссан учир барьцаа эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд шударгаар, хууль ёсны дагуу өмчлөлдөө авсан. Гэтэл 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч Н- 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.О-ын 05 тоот эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолын дагуу мөрдөн шалгах ажиллагааны дагуу автомашиныг битүүмжилж хадгалахад хамаатай зүйлийг манай байгууллагад хариуцуулж өгсөн. Битүүмжилсний улмаас манай байгууллага Б-той байгуулсан барьцаат зээлийн гэрээний дагуу бүрэн гүйцэтгэл хийх ямар ч боломжгүй болсон. Иймд тухайн автомашиныг манай байгууллагад хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч  Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, баримт бичиг ашиглан ... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч Г.Б-ийн “Би М-омпаниас 2015 онд ......... маркийн автомашин 3 жилийн гэрээгээр лизингээр авсан. Тэгээд лизингээр хугацаа 2018 оны 02 дугаар сард төлбөрөө хийж дуусгасан. Энэ хугацаанд тэр автомашиныг манай хүү А- унадаг байсан. Тэгээд одоогоор манай хүү харваснаас хойш гэртээ байнгын асаргаанд байдаг. Тэр хооронд түүний эхнэр Б- тэр автомашиныг унаж хоол унд болон бусад ажилд нь унаж бай гэж өгсөн. Уг автомашины гэрчилгээ Хаан банкны нэр дээр байсан бөгөөд Б- нь зээл дууссаны дараа Хаан банкнаас тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх бичгийг Авто тээврийн үндэсний төв рүү явуулсан байсан. Үүний дагуу машинаа өөрийн нэр дээр болгох гэхэд Б- нь би хөөцөлдөөд таны нэр дээр болгоод өгье гэж хэлээд авсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус ...-...УНЛ улсын дугаартай автомашиныг миний дээр бичиг баримтыг шилжүүлээд мөн тухайн өдрөө Баянгол дүүргийн 18 дугаар хороо Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа  явуулдаг Д.Б- гэх нотариатаар /133/ Б-ээс Б-од автомашиныг шилжүүлэх бэлэглэлийн гэрээ  байгуулж тэр гэрээгээр Авто тээврийн үндэсний төвд дахин хандаж 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Тус өдөр болох 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ...-...УНЛ улсын дугаартай автомашиныг ТБ ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байсныг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа юм. Одоо Б- нь хаана байгааг мэдэхгүй, тус газраас зээлийн гэрээний барьцаанд 70.000.000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 7-8 дугаар хуудас/

“... 2018 оны 02 дугаар сарын байдлаар Хаан банкны лизингийн 17.900.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Намайг юу ч мэдээгүй байхад Б- Хаан банкинд төлөх ёстой үлдэгдэл 17.900.000 төгрөгийг миний охин А-гийн данс руу хийхэд Хаан банк авто төлөлт хийсэн. Хаан банкнаас Авто тээврийн үндэсний төвд өгсөн бичгийг миний охин А-гээс би шилжүүлэг хийе гэж хэлэн миний нэр дээр гаргуулан аваад нотариатч Б-тай нийлэн өөрийнхөө нэр дээр шилжүүлсэний дараа ломбарданд тавьсан байсныг машинаа хайж яваад сүүлд мэдсэн. ...Р.Б- болон Б- гэх хүмүүст их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 9 дүгээр хуудас/

 

Эд зүйл үзлэг хийсэн “... Монголын нотариатчдын танхим бүртгэлийн дэвтэр гэсэн нүүртэй дэвтэр байх ба уг дэвтрийг сөхөхөд цаасны доод талд хуудасны дугаарыг 1-60 хүртэл дугаарлан Монголын нотариатчдын танхим гэсэн тамгаар тамгалсан байлаа. Дэвтрийн 60 хуудсыг дуустал гараар  хүснэгтийг бөглөсөн ба 19 дүгээр хуудсанд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 457, 458 гэж дараалан бүртгэсэн 458-д Г- Б- ЧД48101161, Х Р Б- ШЕ79071100, Автомашин бэлэглэлийн гэрээ ..... УНЛ ..... JTMHV05TX0414110, 01859313, 115.000.000 гэж бичигдсэн гарын үсэг дээр Б-, Б- гэсэн байлаа. Уг бичигдсэн зүйлсийг хуулбарлан авч хэрэгт хавсаргахаар тогтов. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 45-47 дугаар хуудас/

 

Гэрч Ц.А-гийн “2014 оны 06 дугаар сард “М “ХХК-наас ....... маркийн тээврийн хэрэгслийг 3 жилийн хугацаатай лизингээр ээж Г.Б-ийн нэр дээр авсан. Би тээврийн хэрэгслийг худалдан авахад ээж Б-тэй хамтран зээлдэгчээр орсон.

... 2018 оны 02 дугаар сарын сүүлээр 10 гаран сая төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэгтэл 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Р.Б- над руу утсаар залгаад машины чинь үлдэгдэл мөнгийг чинь төлчихлөө таныг банкин дээр хүрээд ир гэж байна гээд олон удаа утсаар ярьсан. Би тухайн үед итгээгүй юм. Тэгсэн чинь Хаан банкны теллер над руу залгаад Амараа эгчээ Хаан банкнаас ярьж байна, зээлийг чинь төлж дууссан байна, ирж бичиг баримтаа чөлөөлж ав гэж хэлэхээр нь Р.Б-од итгэсэн. Сүхбаатар дүүргийн Хаан банкны Прамид төв дээр очсон. Тэгэхэд Хаан банкнаас миний бичиг баримтыг өгөөд 17.906.274 төгрөгийн зээлийг чинь хаасан талаар хэлээд бичиг баримт өгсөн.

Банкнаас гарсан чинь манай бэр Б- хүлээлгийн өрөөнд сууж байсан. Б- надтай уулзаад би ээжийн нэр дээр тээврийн хэрэгслийг шилжүүлье гээд надаас барьцаа хөрөнгө чөлөөлөх бичиг, байрны ордер, Хаан банкнаас гаргаж өгсөн Тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх гэсэн гурван албан бичгийг авсан. Тэгэхээр нь ээж Б-ийг аваад явна биз дээ гэхэд тэгнэ гэж хэлсэн. 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн үеээр манай дүү над руу залгаад Б-ыг ломбарданд машин тавьсан талаар хэлсэн. Гомбосүрэн овогтой Б- нь миний ээж юм. Уг тээврийн хэрэгслийг ээж өөртөө зориулж авсан. Миний хоёр дүү болох А-, А- хоёр ээлжлэн ээжийн жолооч хийж тээврийн хэрэгслийг хэрэглэдэг байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 93-94 дүгээр хуудас/

 

Гэрч Ц.А-ы “... Уг тээврийн хэрэгслийн лизингийг миний ээж Б- төлдөг байсан. Би ээжийнхээ жолооч хийгээд ...-...УНЛ улсын дугаартай ...... маркийн тээврийн хэрэгслийг  ашиглаж байсан. 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр “Монги эм” гэх нэртэй эмнэлэгт хэвтэхэд ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн тээврийн хэрэгслээр Б- намайг эмнэлэгт хүргэж өгөөд машиныг түлхүүрийг авч үлдсэн. Эмнэлэгт хэвтэж байх хугацаанд 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, 22-ны өдөр тус тус намайг эргэж ирээд дахин ирээгүй юм. Би Б-ыг ирэхгүй болохоор нь гайхаж байсан. 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр эмнэлгээс гарсан. Гэртээ очоод Б-оос машиныг хаана байгаа талаар асуухад миний дүү Г- гадаадаас ирсэн, хүмүүст үйлчлэхээр 1-2 хоногийн хугацаатай аваад явсан гэж хэлсэн. Арав хоног болсоны дараа машин яасан юм бэ ээж хөдөө  гадаа явах хэрэгтэй байна, эмчилгээ хийлгэхэд машин хэрэгтэй байгааг хэлэхэд Б- гэртээ ирэхээ больсон. Байгаа газар нь хайж очоод явъя машин тэрэг хаана байгаа талаар асуухад юун сүртэй юм өгнө гэж хэлж байхаар нь орхиод яваад өгсөн. Нилээн хэд хоногийн дараа гэртээ хүрээд ирэхээр нь машин яасан юм гэхэд маргааш нөгөөдрөөс Г-оос авчирна гэж хэлж байсан. Миний ээж Б- машин хаана байгаа юм, яагаад машинтайгаа ирэхгүй байгаа талаар надаас асуухаар нь Б- дүү Г-доо унуулах гээд түр өгсөн байна гэдгийг хэлсэн. Г-той утсаар яриад ...-...УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл танайд явж байна уу гэхэд хэрэглээгүй талаараа хэлсэн. Би төрсөн дүү А-ийг хүрээд ир машин байхгүй болчихлоо гэж хэлэхэд Авто тээврийн газар очин машиныг шүүлгэж үзэхэд “ТБ” гэх компанийн нэр дээр  шилжсэн байна гэдгийг хэлсэн. “ТБ” гэх газарт очиход С ломбарданд 70.000.000 төгрөгөөр Б-ыг барьцаанд тавьсан талаар мэдээлэл гарч ирсэн.

“С” ломбарданд тавьсан бичиг баримтыг үзэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн газар нь Б-а гэх хүн байсан. Б-а гэх нотариатын хүн дээр очоод яагаад нотариатын газраар хүний машиныг хүнд шилжүүлдэг юм бэ гэхэд хэзээ ч буруу зүйл хийдэггүй талаараа хэлж байсан. Б- гэх хүн хүнийг гэрээгээ гаргаад ир гэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Тэр гэрээнд ээж Б-ийн иргэний үнэмлэхийг хавсаргасан байсан. Энэ талаар Б-а гэх хүнээс асуухад Б-ыг нэг эмэгтэй хүнтэй ирээд иргэний үнэмлэхийг канондсон хуулбар байхаар нь  батлаад өгөөд явуулсан гэдгийг хэлсэн. Тэгээд л Цагдаагийн байгууллагад хандах болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 95-96 дугаар хуудас/

“... Энэ машин бол манай гэр бүлийн машин биш юм. Миний ээж Б-ийн машин юм” гэсэн мэдүүлэг. /хэргийн 2 дугаар хавтас 1 дүгээр хуудас/

 

Ухаа шүрт консалтинг ХХК-ниас “Тоёота ....... автомашиныг 140.000.000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан. /хэргийн 1 дүгээр хавтас 76-82 дугаар хуудас/

 

“Р.Б- нь ...-...УНЛ Тоёота ....... автомашиныг “ТБ” ХХК-нд барьцаалсан “Барьцаат зээлийн гэрээ 2018.03.22”, “Зээлийн гэрээ” /хэргийн 1 дүгээр хавтас 182-189 дүгээр хуудас/

 

Хаан банкны 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 5111/01-46 дугаартай “Тээврийн хэрэгслийг барьцаанаас  чөлөөлөх тухай”, “... 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдөр зээлийн үүргийн гүйцэтгэл дуусч хаасан тул ...-...УНЛ улсын дугаартай JTMHV05JX04141110 арлын дугаартай хар саарал өнгөтэй Тоёота ....... маркийн тээврийн хэрэгслийг ХААН банкны барьцаанаас чөлөөлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээг Гомбосүрэн овогтой Б- -н нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн албан тоот. /хэргийн 1 дүгээр хавтас 199 дүгээр хуудас/

 

ХААН банк болон Ц.А- нарын хооронд хийсэн 2014 оны 06 дугаарсарын 20-ны өдрийн Зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ. /хэргийн 1 дүгээр хавтас 201-211 дүгээр хуудас/

 

Р.Б-ын сэжигтэнээр өгсөн “Би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хадам ээж болох Б-ийн нэр дээр байдаг боловч нөхөр А- бид хоёр хэрэглээндээ хэрэглэж унадаг мөн банкны лизинг төлдөг ...-...УНЛ улсын дугаартай Тоёота .... 200 маркийн автомашиныг Баянгол дүүргийн 18 дугаар хороо Алтантөгрөг худалдааны төвийн 2 давхарт байдаг нотариатын газар дээр хадам ээжийн иргэний цахим үнэмлэхний хуулбарыг авч ороод тус газрын нотариатч Б-а гэдэг хүнээс гуйсаар байгаад тус автомашиныг надад бэлэглэхээр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Тэр өдөртөө Автотээврийн үндэсний төв дээр очиж машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан. Маргааш нь буюу 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Циркийн хажуу талд байдаг “С” ломбарданд явдгаар 43.000.000 төгрөгөөр тавьсан. Дараа 21-ний өдөр өмнө нь авсан мөнгөн дээрээ 26.000.000 төгрөгийг нэмж аваад машинаа тус ломбарданд барьцаанд үлдээсэн байгаа. Ломбарданд өөрийн нэр дээр барьцаанд тавьсан. Одоо нийт 70.000.000 төгрөг болж байгаа. ... Нотариатч Б-а эхлээд хуулбар дээр гэрээ байгуулахгүй ядаж иргэний үнэмлэхний лавлагааг Түц машинаас аваад ир гэсэн. Тэгээд буцаж ороод Түц машин болохгүй байна гээд ажлын цаг дуусахаас өмнө хэрэгтэй байна, маргааш танд би хуулбарыг аваад ирье гэж хэлсэн. Арваад жилийн өмнө анх танилцаж байсан. Мөнгөө гээд манай найзын эгч гэж байсан. Яг төрсөн эгч, хуурай эгч альнийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Иргэн Г.Б- нь 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ХААН банктай “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж 165.000.000 төгрөг зээлж, улмаар “М” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 14/028 дугаартай “Автомашин худалдах худалдан авах” гэрээ /хэргийн 1 дүгээр хавтас 7-25 дугаар хуудас/ байгуулж Тоёота ....... автомашиныг худалдан авчээ.

Зээлдэгч Г.Б- нь Хаан банкинд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зээлийн төлбөрөө бүрэн барагдуулсан бөгөөд хамтран зээлдэгч Ц.А-гөөс Р.Б- нь “барьцаа хөрөнгө чөлөөлөх бичиг, байрны ордер, Хаан банкнаас гаргаж өгсөн Тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх гэсэн гурван албан бичгийг” авч “тээврийн хэрэгсэлийн нэр шилүүлж өгнө” гэж хуурч, тээврийн хэрэгсэлийн эзэмшигчийн нэрийг Г.Б-ийн нэр дээр шилүүлсний дараа “Бэлэглэлийн гэрээ” гэсэн хууль бус гэрээгээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч ломбарданд барьцаалсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон байна.

Иймд шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, баримт бичиг ашиглан ... өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Р.Б- нь энэ гэмт хэргийг өөрөө хүсэж, хууль бус үйлдэл гэдгийг ухамсарлаж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас Г.Б-т учирсан хохирол болох автомашиныг эрх бүхий байгууллагаас үнэлсэн 140.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Тоёота ....... автомашиныг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолоор “ТБ ХХК-ний нэр дээр бүртгэлтэй байгаа ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашиныг битүүмжилсүгэй” гэсэн байх тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц уг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хохирогч Г.Б-т ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашиныг олгохоор шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа “ТБ авто” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Б.Гантөмөр түүний өмгөөлөгч Т.Багахүү нараас “байгууллагад учирсан хохиролд тооцож ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашиныг нэхэмжилж байна” гэжээ.  

Хохирогч Г.Б- нь ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашины хууль ёсны өмчлөгч тул түүнд автомашиныг олгох нь зөв бөгөөд харин “ТБ авто” ХХК-нд учирсан шууд хохирол нь Г.Б-ын зээлж авсан 70.000.000 төгрөг тул уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж тус компанид олгуулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Р.Б- нь Г.Б-ийн автомашиныг хууль бусаар өөрийн өмчлөлд шилжүүлж авсан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, уг автомашин нь хохирогчид бодитоор буцаан олгогдох боломжтой болсон, иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, мөн тэрээр бага насны буюу 2016 оны 03 дугаар сарын 02-нд төрсөн А-ы Нандий гэсэн охинтой /хэргийн 1 дүгээр хавтас, 126 дугаар хуудас/ зэрэг байдлыг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний орлого олох боломжийг харгалзан 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгч Р.Б- нь 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” /хэргийн 1 дүгээр хавтас, 100 дугаар хуудас/ шийдвэрээр 48 цаг баривчлагдсан хугацааны нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 30.000 төгрөгийг түүнд оногдуулсан торгох ялаас хасч тооцох нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Д.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Г.Б-ийн “... Уг автомашины гэрчилгээ Хаан банкны нэр дээр байсан бөгөөд Б- нь зээл дууссаны дараа Хаан банкнаас тээврийн хэрэгслийг барьцаанаас чөлөөлөх бичгийг Авто тээврийн үндэсний төв рүү явуулсан байсан. Үүний дагуу машинаа өөрийн нэр дээр болгох гэхэд Б- нь би хөөцөлдөөд таны нэр дээр болгоод өгье гэж хэлээд авсан. Тэгээд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус ...-...УНЛ улсын дугаартай автомашиныг миний дээр бичиг баримтыг шилжүүлээд мөн тухайн өдрөө Баянгол дүүргийн 18 дугаар хороо Гурванбилэг их дэлгүүрийн 2 давхарт үйл ажиллагаа  явуулдаг Д.Б- гэх нотариатаар /133/ Б-ээс Б-од автомашиныг шилжүүлэх бэлэглэлийн гэрээ байгуулж тэр гэрээгээр Авто тээврийн үндэсний төвд дахин хандаж 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлэн авсан байсан. Тус өдөр болох 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ...-...УНЛ улсын дугаартай автомашиныг ТБ ХХК-ний нэр дээр шилжүүлсэн байсныг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мэдэж Цагдаагийн байгууллагад өргөдөл гарган шалгуулж байгаа юм. Одоо Б- нь хаана байгааг мэдэхгүй, тус газраас зээлийн гэрээний барьцаанд 70.000.000 төгрөгөөр тавьсан гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр хавтас 7-8 дугаар хуудас/

“... миний охин А-гээс би шилжүүлэг хийе гэж хэлэн миний нэр дээр гаргуулан аваад нотариатч Б-тай нийлэн өөрийнхөө нэр дээр шилжүүлсэний дараа ломбарданд тавьсан байсныг машинаа хайж яваад сүүлд мэдсэн. ...Р.Б- болон Б- гэх хүмүүст их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 9 дүгээр хуудас/

 

Эд зүйл үзлэг хийсэн “... Монголын нотариатчдын танхим бүртгэлийн дэвтэр гэсэн нүүртэй дэвтэр байх ба уг дэвтрийг сөхөхөд цаасны доод талд хуудасны дугаарыг 1-60 хүртэл дугаарлан Монголын нотариатчдын танхим гэсэн тамгаар тамгалсан байлаа. Дэвтрийн 60 хуудсыг дуустал гараар  хүснэгтийг бөглөсөн ба 19 дүгээр хуудсанд 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 457, 458 гэж дараалан бүртгэсэн 458-д Г- Б-........... , Х Р Б-........ , Автомашин бэлэглэлийн гэрээ ...-...УНЛ ..... JTMHV05TX0414110, 01859313, 115.000.000 гэж бичигдсэн гарын үсэг дээр Б-, Б- гэсэн байлаа. Уг бичигдсэн зүйлсийг хуулбарлан авч хэрэгт хавсаргахаар тогтов. ...” гэсэн тэмдэглэл. /хэргийн 1 дүгээр хавтас 45-47 дугаар хуудас/

 

Гэрч Ц.А-ы “... “С” ломбарданд тавьсан бичиг баримтыг үзэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн газар нь Б-а гэх хүн байсан. Б-а гэх нотариатын хүн дээр очоод яагаад нотариатын газраар хүний машиныг хүнд шилжүүлдэг юм бэ гэхэд хэзээ ч буруу зүйл хийдэггүй талаараа хэлж байсан. Б- гэх хүн хүнийг гэрээгээ гаргаад ир гэхэд бэлэглэлийн гэрээ хийсэн байсан. Тэр гэрээнд ээж Б-ийн иргэний үнэмлэхийг хавсаргасан байсан. Энэ талаар Б-а гэх хүнээс асуухад Б-ыг нэг эмэгтэй хүнтэй ирээд иргэний үнэмлэхийг канондсон хуулбар байхаар нь  батлаад өгөөд явуулсан гэдгийг хэлсэн. Тэгээд л Цагдаагийн байгууллагад хандах болсон” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 95-96 дугаар хуудас/

 

Р.Б-ын сэжигтэнээр өгсөн “... ...-...УНЛ улсын дугаартай Тоёота .... 200 маркийн автомашиныг Баянгол дүүргийн 18 дугаар хороо Алтантөгрөг худалдааны төвийн 2 давхарт байдаг нотариатын газар дээр хадам ээжийн иргэний цахим үнэмлэхний хуулбарыг авч ороод тус газрын нотариатч Б-а гэдэг хүнээс гуйсаар байгаад тус автомашиныг надад бэлэглэхээр бэлэглэлийн гэрээ байгуулсан. Тэр өдөртөө Автотээврийн үндэсний төв дээр очиж машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.

... Нотариатч Б-а эхлээд хуулбар дээр гэрээ байгуулахгүй ядаж иргэний үнэмлэхний лавлагааг Түц машинаас аваад ир гэсэн. Тэгээд буцаж ороод Түц машин болохгүй байна гээд ажлын цаг дуусахаас өмнө хэрэгтэй байна, маргааш танд би хуулбарыг аваад ирье гэж хэлсэн. Арваад жилийн өмнө анх танилцаж байсан. Мөнгөө гээд манай найзын эгч гэж байсан. Яг төрсөн эгч, хуурай эгч альнийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Д.Б- нь”Нотариатын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл дугаар 33” гэсэн тусгай зөвшөөрөлтэйгээр Баянгол дүүргийн тойрогт нотариатчийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа “Бэлэглэлийн гэрээ” 2018 оны 3 дугаар сарын 01, “Бэлэглэгч Г.Б- би бэлэг хүлээн авагч Р.Б-од ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн JTMHV05JX04141110 аралтай тээврийн хэрэгслийг бэлэглэж байна” гэсэн утга бүхий гэрээг бэлэглэгч гэх Г.Б-ийг байлцуулахгүйгээр, шаардлага хангаагүй баримт болох иргэний үнэмлэхний хуулбарыг үндэслэн гэрчилжээ.

Г.Б- нь Р.Б-од автомашины бэлэглэсэн нь эсэх нь тодорхойгүй байхад Д.Б- нь уг гэрээг гэрчилсэн үйлдэл нь хохирогч Г.Б-т их хэмжээний хохирол учрах шууд шалтгаан болсон байна.

Иймд шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсны улмаас бусдын эд хөрөнгөнд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж хохирогч Г.Б-т олгуулахаар шийдвэрлэсэн тул шүүгдэгч Д.Б-ас гаргуулах төлбөргүй байна. Гэхдээ түүний илт хууль бус хэлцлийг гэрчилсэн үйлдэл нь их хэмжээний хохирол учрах шалтгаан болсон тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэл хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Б- нь бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээний торгох ял оногдуулахаар шийдвэрлэж, түүний орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, Д.Б- нь баривчлагдсан цагдан хоригдсон хугацаагүй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

         ТОГТООХ нь:

  

1. Шүүгдэгч Х овогт Р-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хуурч, баримт  бичиг ашиглан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С овогт Д-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг нотариатч гэрчлэн баталсаны улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учирсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Р.Б-ыг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ыг 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Р.Б-ын 48 цаг баривчлагдсан хугацааны нэг хоногийг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож нийт 30.000 төгрөгийг түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгийн торгох ялаас хасч түүний эдлэх ялыг 9.970.000 төгрөгийн торгох ялаар  тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Р.Б- нь торгох ялыг 2 жилийн хугацаанд, Д.Б- торгох ялыг 1 жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-, Д.Б- нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Б-  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршигт гаргуулах төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашиныг битүүмжилсэн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 05 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгож, ...-...УНЛ улсын дугаартай ....... маркийн автомашиныг Чингэлтэй дүүрэг 3 дугаар хороо Төмөрчний 22-07 тоотод оршин суух Монгол овогт Гомбосүрэнгийн Б-т  олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Р.Б-оос 70.000.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “ТБ авто” ХХК-нд олгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Р.Б-, Д.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр тус тус үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  А.АЛТАНХУЯГ