Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 13

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Н.Б-жийн Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны “сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн хуралдаан даргалагч Х.Б-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн хэсгийг хүчингүй болгуулах, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Б захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2008 оноос Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа ба 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 4 дүгээр хуралдаанаар хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Буянт сумын ИТХ-ын ээлжит бус хуралдаанд сумын ИТХ-ын даргад дахин нэр дэвшин өрсөлдсөн боловч тухайн асуудлыг хэлэлцсэн хуралдааны үйл ажиллагаа нь хууль бус явагдсаны улмаас миний сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргаж байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн аль нэг нь нээж удирдана” гэж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны хурлын хуралдаанд иргэдийн олонхын саналаар тус тус батална” гэж заасан байна. Гэтэл Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Савилгүл нь хэн нэгэн тэргүүлэгчдийн хуралдаан даргалуулахаар санал болгоогүй ба тэргүүлэгч бус төлөөлөгч Х.Б-г хуралдаан даргалагчаар томилсон нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол гаргаагүй байхад тухайн хурлын хуралдааныг даргалж, гарсан шийдвэрийг ёсчлон баталгаажуулж хэрэгжилтийг зохион байгуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаан даргалагч Х.Б-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргахгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Б нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны “Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг өөрчлөх тухай” асуудлыг хэлэлцсэн хуралдаан даргалагч Х.Б-д холбогдуулан “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн хэсгийг хүчингүй болгуулах, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй бөгөөд энэ тухайгаа бичгээр илэрхийлж, гарын үсгээ зурж, маргаанаа  дуусгавар  болгож байгаа нь хуульд харшлаагүй, бусдын  эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй байна.

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Н.Б-ийн Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны “сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн хуралдаан даргалагч Х.Б-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргыг өөрчлөх асуудлыг хэлэлцсэн хэсгийг хүчингүй болгуулах, Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит бус хуралдааны 05 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ