| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01175/и |
| Дугаар | 151/ШШ2017/00026 |
| Огноо | 2017-01-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 151/ШШ2017/00026
| 2017 оны 01 сарын 07 өдөр | Дугаар 151/ШШ2017/00026 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 151/2016/01175/и хэргийн индекстэй,
Хүсэлт гаргагч Төв аймаг, Заамар сумын 1 дүгээр өщбаг, Тосон гэх газар оршин суух Д.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Боржигон Тэлмэн овогт Дорждэрэмийн Энхбаяр /РД:ЕЙ90042114, утас:99989025/-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнхбаясгаланг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтэнд 2016 оны 11 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Д.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Базардорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Энхбаяр нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: -Хариуцагч болох Б.Мөнхбаясгалан нь иргэн Д.Энхболдын 3777 УНВ улсын дугаартай Ланд крузер 165 суудлын авто машины хохирлын 9.000.000 төгрөгийн төлбөрийг 2013 оны 5-р сарын 15-ны өдрөөс эхлэн сар тутам 500.000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсоны эцэст бичгээр хэлцэл байгуулсан. Гэтэл өнөөдрийг хүртэл мөнгө төлөөгүй болно. Б.Мөнхбаясгалангийн оршин суугаа газар Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус хаягт байдаггүй гэсэн хорооны Засаг даргын тодорхойлолт байсан болохоор шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. татгалзсан. Одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа тул Б.Мөнхбаясгаланг эрэн сурвалжлуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг хэлэлцээд хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлахад иргэн /нэхэмжлэгч/ Д.Энхболд нь хариуцагч Б.Мөнхбаясгаланд холбогдуулан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 9 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 24177 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Иймд нэхэмжлэгч Д.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаяр нь Д.Энхболдын оршин суугаа газрын шүүхэд хариуцагч Б.Мөнхбаясгаланг эрэн сурвалжлуулах хүсэлтийг гаргажээ.
Иймд хариуцагч Б.Мөнхбаясгаланг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч гэх Баатарсүрэнгийн Мөнхбаясгалангийн байж болох сүүлийн хаяг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, 4 хэсэг хангамж гудамжны 267 тоот утас:95934657, 99161782, түүнтэй холбоотой хүний утас: ээж н.Төмөртогоо гэх 88695555.
Иймд Б.Мөнхбаясгаланг эрэн сурвалжлахыг Төв аймаг дахь Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй байна.
Хүсэлт гарагч нэхэмжлэгч Д.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар заалтуудыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б.Мөнхбаясгаланг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дүгээр зүйлийн 155.4-т зааснаар Б.Мөнхбаясгаланг эрэн сурвалжлах түүний оршин суугаа газрыг тогтоож, байгаа газрыг нь олж тогтоож шүүхэд ирүүлэх ажиллагааг Төв аймгийн Цагдаагийн газараар гүйцэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гарагч нэхэмжлэгч Д.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаярын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ