Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00035

 

 

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 151/ШШ2017/00035

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01136/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1962 оны 02 дугаар сарын 18-нд төрсөн, Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг, 2-11 тоотод оршин суух, Боржигон овогт Аюурзанийн Чанцалдулам /РД:НМ62021801/-ын хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Чанцалдулам, гэрч Т.Батсүрэн, С.Аръяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Базардорж нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Чанцалдулам нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -Миний бие нь 1981 онд Казахстан улсад трактор комбайны сургууль төгссөн. 1981 оны 07 дугаар сарын 01-нээс Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд тракторчнаар 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл томилогдож ажилласан. Дараа нь 1987 оны 7 дугаар сарын 24-нд слесараар томилогдож  ажиллаад 1989 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл ажилласан. Тэгээд 1989 оны 4 дүгээр сарын 18-наас саальчин, нярав хийж байсан. Тухай үед ажилд орсон тушаал байгаа харин гарсан тушаал нь байхгүй. Мөн нярваар орсон тушаал, хөдөлмөрийн дэвтэр дээр минь нормчиноор гэсэн зөрүүтэй байгаад байгаа. Иймд холбогдох тушаал, нотлох баримтыг үндэслэн намайг дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Аюурзанийн Чанцалдулам нь Төв аймгийн Жаргалант сумын Сангийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 21-нээс 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл тракторчин, 1987 оны 05 дугаар сарын 29-нөөс 1987 оны 6 дугаар сарын 29- өдөр хүртэл слесарь, 1987 оны 06 дугаар сарын 29-нөөс 1989 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл саальчин, 1989 оны 04 дүгээр сарын 29-нөөс 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд А.Чанцалдулам нь 1981 оны 06 дугаар сарын 21-нээс 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Төв аймгийн Жаргалантыг сангийн аж ахуйд тракторчин, 1987 оны 05 дугаар сарын 29-нөөс 1987 оны 6 дугаар сарын 29- өдөр хүртэл слесарь, 1987 оны 06 дугаар сарын 29-нөөс 1989 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл саальчин, 1989 оны 04 дүгээр сарын 29-нөөс 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нярваар ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Аюурзанийн Чанцалдулам нь 1981 оны 06 дугаар сарын 21-нээс 1987 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл Төв аймгийн Жаргалантыг сангийн аж ахуйд тракторчин, 1987 оны 05 дугаар сарын 29-нөөс 1987 оны 6 дугаар сарын 29- өдөр хүртэл слесарь, 1987 оны 06 дугаар сарын 29-нөөс 1989 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр хүртэл саальчин, 1989 оны 04 дүгээр сарын 29-нөөс 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл нярваар тус тус ажиллаж байсан болох нь дарах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-А.Чанцалдуламд 1981 оны 06 сарын 30-ны өдөр Жаргалант сумын Сангийн аж ахуйн боловсон хүчнээс олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-6-10/, А.Чанцалдуламын 1981 оноос 1989 он хүртэлх хугацааны цалингийн түүвэр /хх-12/, Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1981 оны 7 дугаар сарын 01-ний ажилд томилох тухай “...Аюурзанийн Чанцалдулам...нарыг Тал булаг тасагт тракторчингаар 5 дугаар сарын 29-ний өдрөөс томилсугай...” гэх бичилттэй 163 дугаартай тушаал /хх-13/, Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1982 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай “...албан хаагчдын 1982 оны ээлжийн амралтыг 1-р хавсралтаар олгосугай...хавсралтын  42 дугаарт Чанцалдулам...” гэх бичилттэй 262 дугаартай тушаал /хх-14-15/,  Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1984 оны 11 дүгээр сарын 19-ны ээлжийн амралт олгох тухай “...ажилчин, албан хаагчдын 1984 оны ээлжийн амралтыг хавсралтаар баталсугай...хавсралтын 11-т А.Чанцалдулам...” гэх бичилттэй 346 дугаартай тушаал /хх-16-17/,  Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1985 оны 6 дугаар сарын 07-ны ажлаас чөлөөлөх тухай  “...Аюурзанийн Чанцалдуламыг тус бригадын үйлчлэгчээр тус тус 4 сарын 15-ны өдрөөс томилсугай...” гэх бичэлттэй 149 дугаартай  тушаал /хх-18/, Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1987 оны 06 дугаар сарын 16-ны ажилд томилох тухай “...А.Чанцалдулам нарыг 5 сарын 29-ний өдрөөс Тал булаг тасагт слесариар...” гэх бичилттэй 143 дугаартай тушаал /хх-19/,  Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 24-ны ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай “...Аюурзанийн Чанцалдуламыг 6 сарын 28-аас 400 үнээний СМФ-ийн саальчнаар...” гэх бичилттэй 162 дугаартай тушаал /хх-20-22/, 1989 оны 04 дүгээр сарын 18-ны ажлаас чөлөөлөх тухай “...Аюурзанийн Чанцалдуламыг Талбулаг тасгийн барилгын барилгад нормчноор 4 сарын 12-оос...” гэх бичилттэй 63 дугаартай тушаал /хх-23/, Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1989 оны 11 дүгээр сарын 16-ны ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай “...Талбулаг саалийн фермийн нярав Аюурзанийн Чанцалдулам жирэмсний амралт авсан тул ажлаас нь амралтын хугацаанд чөлөөлж...” гэх бичилттэй 220 дугаартай тушаал /хх-23/, Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1990 оны 01 дүгээр сарын 30-ны нэмэгдэл чөлөө олгох тухай “СМФ-ийн тоо бүртгэгч Аюурзанийн Чанцалдуламд 1 сарын 23.наас 110 хоног” 13 дугаартай тушаал /хх-13/,  Төв аймгийн Жаргалант сангийн аж ахуйн даргын 1991 оны 04 дүгээр сарын 11-ний ажлаас чөлөөлөх тухай “...216 дугаарт Аюурзанийн Чанцалдулам...”гэх бичилттэй 91 дугаартай тушаал /хх-25-26/, Үйлдвэрчний эвлэлийн батлах /хх-36-39/, Гэрч Т.Батсүрэнгийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “...Би 1972 оноос Жаргалантын сангийн аж ахуйд зоо техникч, бригадын дарга хийдэг байсан. 1981 онд тариа бригадын тоо бүртгэгч байсан. Тэр үед А.Чанцалдулам ТМС төгсөөд ирж байсан. Жаргалантын сангийн аж ахуйд тракторчин, саальчин, нярав хийж байсныг мэднэ. Аавыг нь танина, аав нь манаач хийдэг байсан. А.Чанцалдулам фермд нярав хийж байсан. Тухайн үеийн боловсон хүчин буруу бичсэн. Хөдөлмөрийн дэвтэр нь засвартай байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/, Гэрч С.Арьяагийн шүүх хуралдаан дээр мэдүүлсэн “...1976 оноос 4 дүгээр пүнкед ажлын гараа эхэлсэн. А.Чанцалдулам нь 1981 онд тал булгийн тасагт трактор компанид жолооч хийж байсан. Би өөрөө газар тариалангаар яваагүй, мал аж ахуйгаар явсан. 1976 онд 4 дүгээр пүнкедэд ажилласан. 1978 онд Монгол үнээний фирмд тоо бүртгэгч хийж байгаад 1979 онд тал нутгийн фирмд шилжиж ирсэн. Тэндээ ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.

Иймд А.Чанцалдуламын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Аюурзанийн Чанцалдуламын Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд 1981 оны 06 дугаар сарын 29-нөөс 1987 оны 05 дугаар сарын 29-ны өдөр хүртэл тракторчноор, 1987 оны 05 дугаар сарын 29-нөөс 1987 оны 6 дугаар сарын 29- өдөр хүртэл слесарээр, 1987 оны 06 дугаар сарын 29-нөөс 1989 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл саальчин, 1989 оны 04 дүгээр сарын 12-ноос 1991 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэл няраваар тус тус  ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Л.МӨНХЦЭЦЭГ