| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамжавын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01178/и |
| Дугаар | 151/ШШ2017/00036 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 151/ШШ2017/00036
| 2017 оны 01 сарын 10 өдөр | Дугаар 151/ШШ2017/00036 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Төв аймгийн Татварын хэлтэсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Төв аймгийн Зуунмод сум, 2 дугаар баг, 12 дугаар гудамжны 10 тоотод оршин суух Б.Буянбат РД:/НЭ97060512/-д холбогдох
1 093 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа, нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батзаяа шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: - Төв аймгийн Зуунмод сумын 2-р багийн иргэн Б.Буянбат нь 2015 онд суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлөн их сургуульд суралцсан тул Татварын албанаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7-д заасныг үндэслэн албан татварын хөнгөлөлт үзүүлсэн. Нийтдээ 2015 онд 2000 гаруй хүний хөнгөлөлтийн тайлан ирсэн. Б.Буянбат нь ажиллаж байх хугацаандаа 212100 төгрөгийн албан татвар төлж, сургалтын төлбөрт 1 214 790 төгрөгийг төлж, 121 475 төгрөгийн буцаан олголт авахаар татварын тайлан гаргаж өгсөн. Иргэдэд буцаан олгох хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийн жагсаалтыг нэгтгэх явцад техникийн алдаа гарч Б.Буянбатын дансанд 1214475.2 төгрөг шилжиж орсон. Тэгээд хичээл дээр нь очиж уулзахад би мэдсэн тэгээд ээж аав 2-т хэлсэн чинь тэгж орох ёстой юм байлгүй гэж хэлсэн та аав ээжтэй уулз гэсэн. Тэгээд аавтай нь очиж уулзсан чинь хугацаа өгчих гэсэн. Тэгээд ахиад утсаар ярьж, уулзсан боловч буцаан өгөхгүй гэсэн. Иймд зөрүү 1 093 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хэлснээр байцаагчтай холбоотой алдаа биш. Бүрэлдэхүүн томилоод буцаан олголт хийгдсэн. 4 хүний мөнгө илүү ороод 2 нь илүү орлоо гээд буцааж өгсөн. Нэг нь ирж уулзаад буцааж төлсөн. Буянбат л үлдсэн байгаа. Буянбат надаа өөрөө хэлсэн. “Сургалтын төлбөр төлөх байсан болохоор ээж аав 2-оос төлбөр ирсэн юм болов уу гээд төлбөрөө төлсөн. Тэгээд гэртээ ирээд ээж аав 2-оос та 2 төлбөр хийсэн юм уу гэхэд хийгээгүй гэсэн. Тэгээд би Хаан банкан дээр очоод дансны хуулгаа аваад хартал Татварын хэлтсээс орсон мөнгө байсан. Та манай аав ээж хоёртой уулз” гэж хэлж байсан. Анхнаасаа мэдээгүй биш мэдэж байсан гэж үзэж байна. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа шүүхэд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “-Анх 4 сарын мөнгө орсныг бид нар мэдээгүй. Би өөрөө ажилгүй манай нөхөр улирлын чанартай ажил хийдэг. Яг тэр үед айлд очиж ямаа самнаад 1 сая гаруй төгрөг орох байсан тэгээд тэр мөнгө орсон. Мөн бид нар н..Алтацэцэг гэдэг хүнээс хүүхдийнхээ нөүтбүүкний мөнгийг авах ёстой байсан. н.Алтанцэцэг залгаад хүүхдийн чинь нөүтбүүкний мөнгийг өгөх гэсэн юм гэж хэлж байсан. Тэгээд мөнгө ороод ирсэн байхаар нь н.Алтанцэцэгийн мөнгө ирсэн юм байх гэж бодоод хүүхдийнхээ төлбөрийг төлсөн. Энэ хүний өөрийнх нь хариуцлагагүй үйлдэл болсон байна гэж бодож байна. Зуны улиралд боломжтой үед хэлсэн бол төлөх боломж байсан. Одоо бол ямар ч боломжгүй байна” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, тэдгээрийн хуульд заасан журмын дагуу цуглуулж гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудыг оролцогчдын хүсэлтээр тал бүрээс нь бодитойгоор харьцуулан бүрэн дүүрэн шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнд:
Нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс хариуцагч Б.Буянбатаас татврын буцаан олголт илүү олгосон 1 093 000 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Б.Буянбат нь 2015 оны татвар төлөлтөөс 121475 төгрөгийн буцаан олголт авахаар татварын тайлан, хүсэлт, НДД-ийн хуулбар, цалингийн жагсаалт, иргэний үнэмлэхний хуулбар, суралцаж буй тухай багийын засаг даргын тодорхойлолт, суралцаж буй сургууль болох ШУТИС-н Механик тээврийн сургууллийн сургалтын албаны тодорхойлолт, сургалтын төлбөр 1 214 750 төгрөг төлсөн тухай баримт /хх-н 2, 3, 4, 5, 6, 7, 8/ зэргийг Төв аймгийн Татварын хэлтэст гаргаж өгчээ.
Төв аймгийн Татварын хэлтэс нь Б.Буянбатын дээрхи хүсэлтийг хүлээн авч татварын буцаан олголт гэж 1 214 475,20 төгрөгийг 2016 оны 4-р сарын 7-ны өдөр Б.Буянбатын ХААН банкин дахь 5721531651 дугаартай харилцах данс руу шилжүүлжээ. Ийнхүү шилжүүлэхдээ 121475 төгрөгийн буцаан олголт хийх байтал техникийн алдаа гарга:ж 1 214 475,2 төгрөг шилжүүлжээ. Энэ нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1 214 475,20 төгрөг шилжүүлсэн Төрийн сангийн төлбөрийн хүсэлт гэх маягт №ТТ-1-ээр болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяагийн “Анх 4 сарын мөнгө орсныг бид нар мэдээгүй. Би өөрөө ажилгүй манай нөхөр улирлын чанартай ажил хийдэг. Яг тэр үед айлд очиж ямаа самнаад 1 сая гаруй төгрөг орох байсан тэгээд тэр мөнгө орсон. Мөн бид нар н..Алтацэцэг гэдэг хүнээс хүүхдийнхээ нөүтбүүкний мөнгийг авах ёстой байсан. н.Алтанцэцэг залгаад хүүхдийн чинь нөүтбүүкний мөнгийг өгөх гэсэн юм гэж хэлж байсан. Тэгээд мөнгө ороод ирсэн байхаар нь н.Алтанцэцэгийн мөнгө ирсэн юм байх гэж бодоод хүүхдийнхээ төлбөрийг төлсөн. Энэ хүний өөрийнх нь хариуцлагагүй үйлдэл болсон байна гэж бодож байна. Зуны улиралд боломжтой үед хэлсэн бол төлөх боломж байсан. ...” гэх /шүүх хуралдааны тэмдэглэлд/, мөн нэхэмжлэгчийн “...Б.Буянбат нь ажиллаж байх хугацаандаа 212100 төгрөгийн албан татвар төлж, сургалтын төлбөрт 1 214 790 төгрөгийг төлж, 121 475 төгрөгийн буцаан олголт авахаар татварын тайлан гаргаж өгсөн. Иргэдэд буцаан олгох хувь хүний орлогын албан татварын илүү төлөлтийн жагсаалтыг нэгтгэх явцад техникийн алдаа гарч Б.Буянбатын дансанд 1214475.2 төгрөг шилжиж орсон. Тэгээд хичээл дээр нь очиж уулзахад би мэдсэн тэгээд ээж аав 2-т хэлсэн чинь тэгж орох ёстой юм байлгүй гэж хэлсэн та аав ээжтэй уулз гэсэн. Тэгээд аавтай нь очиж уулзсан чинь хугацаа өгчих гэсэн. Тэгээд ахиад утсаар ярьж, уулзсан боловч буцаан өгөхгүй гэсэн. Иймд зөрүү 1 093 000 төгрөгийг гаргуулж өгнө үү...“/шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн тайлбар болон нэхэмжлэлд дурдсан/ тайлбар зэргээр нотлогдож байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сарантуяа нь шүүх хурлын хэлэлцүүлэгт “...уг мөнгийг төлөх үндэслэлгүй” гэж маргсан боловч 1 214475,20 төгрөг хүү Б.Буянбатын данс руу орж ирсэн, тухайн үед хүүхдийн төлбарт өгөөд эргүүлж өгөх боломжгүй айсан гэдгээ тайлбарласан болно.
Иймд нэхэмжлэгч Төв аймгийн тахтварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн ханган илүү шилжүүлсэн татварын мөнгийг Б.Буянбатаас гаргуулж Төв аймгийн Татварын хэлтэст олгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2.7-д зааснаар хариуцагч Б.Буянбатаас 1 093 000 төгрөгийг гаргуулж Төв аймгийн Татварын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Төв аймгийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Буянбатаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 782 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.МӨНХЦЭЦЭГ