Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00050

 

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 151/ШШ2017/00050

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Л.Мөнхцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж 151/2016/01155/и хэргийн индекстэй

Нэхэмжлэгч: 1957 оны 1-р сарын 5-нд төрсөн, Төв аймгийн Эрдэнэ суманд 3-р баг Баянтуул гэх газар оршин суух, Боржигон овогт Лувсанцэгмидийн Чойжил /РД:НУ57010515/-ын хүсэлттэй, 

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Чойжил шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: -Л.Чойжил нь 1957 оны 1-р сарын 5-нд төрсөн 60 настай. Тэтгэвэртээ орох гэтэл бичиг баримтууд нь байхгүй. Тиймээс 1972 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчин байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр, бичиг баримт олдохгүй байна. Иймд Л.Чойжилыг 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд малчнаар ажиллаж байсныг шүүхийн журмаар тогтоож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Баатар-Эрдэнэ нь Л.Чойжилыг Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлт шүүхэд гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал тогтоолгохоор шаардах эрхтэй байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитоор үнэлээд Л.Чойжил нь Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Л.Чойжил нь Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсан болох нь дараах байдлаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

-  Монголын хувьсгалт Залуучуудын эвлэлийн хорооноос 1972 оны 07 сарын 04-ний өдөр Л.Чойжилд олгосон илгээлтийн үнэмлэх /хх-4/, Төв аймгийн Эрдэнэ сумын Монгол-Унгарын Найрамдал-ын нэрэмжит Туяа нэгдлийн даргын 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “...Эрдэнэ-Уул бригадын Булнай, Баян, Хушинга, Баянзүрх бригад Өлзийт, Буурал хэсгийн малчид, сахиул нарыг хавсралтаар баталсугай...хавсралтын  19-д Л.Чойжил...” гэх бичилттэй 41 дугаартай тушаал /хх-6/, гэрч Д.Лхамжвын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-8/, Д.Лхамжавд 1966 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Дархан хотын ХЗЭ-ийн хорооноос олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-10-12/, гэрч Ж.Гансүхийн шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-13/, Ж.Гансүхэд  1976 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэ сумын Туяа нэгдлийн зөвлөлийн даргаас олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-15-16/, гэрч Б.Чанцалдуламын шүүхэд гаргасан тодорхойлолт /хх-17/, Б.Чанцалдуламд 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-19/, гэрч Д.Лхамжавын “” гэх мэдүүлэг /хх-26/, гэрч Б.Чанцалдуламын “...Би 1959 онд “Туяа” нэгдэлд саальчнаар орж байсан. Тэгээд тасралтгүй 32 жил ажиллаад 1991 онд тэтгэвэртээ гарч байсан. Л.Чойжилийг багаас нь мэднэ. 1972 онд илгээлт аваад гарч байсан. Малчин хийдэг байсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/ зэрэг болно.

Иймд Л.Чойжилын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Лувсанцэгмидийн Чойжил Төв аймгийн Эрдэнэ сумын Туяа нэгдэлд 1972 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1975 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл, 1978 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1983 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.МӨНХЦЭЦЭГ