| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0356/И |
| Дугаар | 38 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 38
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 1-р багт оршин суух Их Монгол овогт Бат-Өлзийгийн Гэрэлт-Од /РД: ЛБ82032014, yтас: 98892529/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Амарын 2-12 тоотод оршин суух Чимэг овогт Буяндэлгэрийн Уламбаяр /РД: ЕН77030108, yтас: 80057377/-т холбогдох,
“1,029,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Гэрэлт-Од нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Гэрэлт-Од миний бие нь 2015 оны 12 дугаар сарын 10-нд Уламбаярт мал худалдаж, худалдсан малын өртөг үлдэгдэл 700,000 төгрөг аваагүй нь үнэн. Иймд хариуцагч Уламбаяр нь үлдэгдэл мөнгийг төлөхөөр гэрээ хийсэн. Уг гэрээний дагуу үндсэн төлбөр 700,000 төгрөг, 94 хоногийн 0,5%-ын алданги 329,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Пүрэвжав шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Пүрэвжав миний бие нь Б.Гэрэлт-Одын нэхэмжлэлтэй Б.Уламбаярт холбогдох хэрэгт Б.Гэрэлт-Одын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Б.Уламбаярын гаргасан хариу тайлбартай танилцлаа. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Б.Уламбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Уламбаяр миний бие нь Б.Гэрэлт-Одод 1,029,000 төгрөг нэхэмжилсэн шаардлагатай танилцсан. Нэхэмжилсэн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул 1,029,000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Гэрэлт-Од нь хариуцагч Б.Уламбаяр холбогдуулан 1,029,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Б.Гэрэлт-Од нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,250 төгрөгний 50 хувь болон илүү төлсөн 4 төгрөг нийт 14,627 төгрөгийг төрийн сангаас, тэмдэгтийн хураамж 50 хувь болох 14,623 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Гэрэлт-Одын нэхэмжлэлийн шаардлага 1,029,000 төгрөгийг хариуцагч Б.Уламбаяр нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд төлсөн 29,250 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 14,627 төгрөг, хариуцагч Б.Уламбаяраас 14,623 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ