Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 0130

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Э даргалж

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

      Улсын яллагч Л.О

      Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т, Д.Э

       Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн Л.Д

                                                     Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 07 дугаар сард НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг түүж бэлтгэсэн, тухайн бэлтгэсэн Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг өөрийн эзэмшлийн автомашинд 2019 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд дурьдсанаар/

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн шалгах ажиллагааны явцад бүх зүйлийг үнэн зөвөөр мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Харин гэрч Д.Б, Ш.Э нар намайг тат гэж татуулсан гэж худал мэдүүлжээ. Өөрсдөө татсан юм гэсэн мэдүүлэг,

         Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9 хуудас/,

        Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 28-29 хуудас/,

         Гэрч З.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  2020 оны 02 сарын 11-ний өдрийн “...Надад харуулж байгаа гаанс миний гаанс, харин цагаан гаанс нь Дөлгөөний гаанс байгаа юм гэх мэдүүлэг /хх 98 хуудас/,

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр би, Д, Т, Э бид 20 цаг өнгөрч  байхад уулзаад уул руу гараад байж байхад Д өөрийн халааснаасаа мансууруулах төрлийн ургамал гаргаж ирээд бид гуравт татуулсан. Тухайн өвсийг бид 4 төмөр гаансанд хийж байгаад татсан. Тэгээд бид 4 мансууруулах ургамалыг татаж дуусгаад машинаа тавих гээд 5-11 дүгээр байрны урд  байрлах дулаан гражид орж ирээд хэсэг байж байсан чинь гаднаас цагдаа нар ороод ирсэн. Тухайн ургамалыг Д өөрийн биенээсээ гаргаж ирсэн. Өнгөгүй ууттай ёроол хэсэгтээ бага хэмжээгээр байсан. Тухайн үед байсан бүх өвсөө бид 4  хэрэглээд дууссан. Д гаргаж ирсэн өвсийг бид 4 хэрэглээд дууссан, цаана нь Д өвс байгаа эсэхийг би мэдэхгүй. Д хаанаас бэлтгэсэн авчирсан талаар би мэдэхгүй...гэсэн мэдүүлэг /хх 19-20 хуудас/,

Гэрч Ш.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  “...тухайн өдөр би ТИС-д хичээлдээ сууж байгаад 20 цагийн орчим тараад Д рүү яриад уулзсан. Тэгээд Б, Т, нартай уул руу гараад байж байхад Д өөрийн биенээс мансууруулах төрлийн ургамал гаргаж ирээд бид гуравт татуулсан. Тухайн өвсийг бид 4 гаансанд хийж татсан. Тэгээд бид 4 татаж дуусаад машинаа тавих гээд байрны урд байрлах дулаан гражид ороод хэсэг байж байхад цагдаа орж ирсэн....гэсэн мэдүүлэг /хх 15-13 хуудас/,

Гэрч Н.Л мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 07 сард улсын баяр наадмын дараа хүү Д бид хоёр голын бэлчир дээр очиж нэг хоноод ирсэн. Бид хоёроос өөр хүн яваагүй. Бид хоёр хөдөө явахдаа хүүгийн тээврийн хэрэгслээр явсан.  Д  бид хоёрыг яваад ирсэний дараа манай гэрт нэг тахир төмөр харагдаад байх болсон байсан. Би бодохдоо машины сэлбэг хэрэгсэл юм болов уу гэж бодоод байгаа юм...гэсэн мэдүүлэг /хх- 67-68 хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 сарын 04-ны өдрийн  6492 дугаартай: 1 .Шинжилгээнд “Л.Д хураан авсан төмөр гаанс мэт зүйл гэж хаягласан гялгар уутанд төмөр гаанс мэт зүйлийг битүүмжлэн ирүүлсэн ба шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжилгээнд ирүүлсэн “Л.Д хураан авсан төмөр гаанс мэт зүйл  гэж хаягласан гялгар уутанд хийсэн төмөр гаанс мэт зүйлд Дельта тетрагидроканнабинол илэрсэн. Дельта-9 Тетрагидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтанд багтдаг болно...” гэсэн дүгнэлт /хх 32-33 хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 сарын 02-ны өдрийн 6489, 6491, 6493, 6494 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “Л.Д” гэж хаягласан 45 мл орчим шээсийг шилэн саванд тус тус битүүмжилж ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Л.Д гэж хаягласан шээсэнд тетрагидоканнабинол /ТНС/ илэрсэн гэх дүгнэлт / хх 48-49  хуудас/,

Шүүгдэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2019 оны 07 сарын 13-ны өдөр байх аав бид 2 Эг тарвагатай гэдэг газрыг үзэхээр явсан. Тэгж явж байхдаа аавынхаа нүдийг хариулж байгаад зогсож аавыг бие засаж байх хооронд энэ татдаг ургамал мөн байх гээд машин замын хажууд ургасан байсан ургамлаас татаж аваад гялгар уутанд хийгээд машинхаа арын тээшинд домкратны хажууд хийсэн. 2019 оны 11 сарын 07-ны өдөр найзууд болох Т, Б, Э нартай таараад уулан дээр гараад нөгөө ургамлаа татсан. Тэд нар юу юм бэ? гэхээр нь тамхи ганц, ганц сороод үзчих гээд татуулсан. Хамгийн сүүлд машинд байсан өвсийг чихэж татсан. Миний түүж ирсэн ургамлаас надад байхгүй, уулан дээр байхдаа татаад дууссан гэсэн мэдүүлэг /хх 72-73 хуудас/

Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 87 хуудас/

Шийтгэх тогтоолын хуулбар /хх 89-92 хуудас/

Л.Д яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 71, 72-73 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, нотлогооны ач холбогдолтой, дээрхи үйл баримтанд хамааралтай байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт  хийхэд хангалттай байна гэж үзлээ.

           Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан санал дүгнэлтээ:  Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 07 дугаар сард Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрээс НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг түүж бэлтгэсэн, тухайн бэлтгэсэн Дельта-9 тетрагидроканнабинол гэх түүхий эдийг өөрийн эзэмшлийн автомашинд 2019 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 0.80 грамм өвс мэт зүйл, төмөр гаанс 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй гэв.

           Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Л.Д түүж хадгалсан гэх өвс Монгол орны хаана ч ургаж байдаг. 2019 оны 07 сард хөдөө явж байгаад 1 удаа угзарч аваад л хадгалсан. Эрүүгийн хуулийн 2.1  дүгээр зүйлийн 4-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин тэнсэнгийн хугацааг нь сэргээж ял оногдуулахад болно гэж үзэж байна гэв.

 

           Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Д.Э өмгөөлөгчтэй санал нэг байна. Өвс түүсэн талаар эхнээсээ үнэн зөвөөр мэдүүлсэн байдаг. Гэхдээ үүнийг нотолсон баримт байдаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “мэдүүлэг өгөгч мэдүүлгийн эх сураважилийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэсэн байдаг. Тэгэхээр Д мэдүүлгийг баталсан ямар нэгэн баталгаа байдаггүй. Шинжилгээнд явуулсан машинаас олсон өвс мансууруулах төрлийн бодис биш. Мөн Д-ээс 6 төрлийн шинжилгээ авсан бөгөөд 1 дээр нь эерэг гаргасан байдаг. Дөлгөөн бол энэ бодисыг хэрэглэсэн байна. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байна. Их хэмжээгээр түүж зориудаар бэлтгээгүй. Улсын хилээр орж ирсэн, лабораторийн аргаар хийгээгүй. Зөвхөн  хаа сайгүй ургадаг ургамалыг сонирхолын шугамаар татсан үйл баримт байдаг. Гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Л.Д нь 2019 оны 07 дугаар сард НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтанд хамаарах Дельта-9 тетрагидроканнабинол гэх хориглосон  сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн,  өөрийн эзэмшлийн автомашинд 2019 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, нотлох баримтууд зөрүүгүй байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э,  А.Т нар нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2019 оны 12 сарын 04-ны өдрийн 6490 дугаартай дүгнэлтэд Шинжилгээнд ирүүлсэн хураан авсан 0.80 гр гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй гэж дүгнэсэн учир Д нь сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг түүж бэлтгэсэн, хадгалсан нь эргэлзээтэй гэж байх бөгөөд шүүгдэгч Л.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн...хамгийн сүүлд машинд байсан тэр өвсийг л чихэж татсан юм. Миний түүж ирсэн ургамлаас надад байхгүй. 11 сарын 07-ны өдөр уулан дээр байхдаа татаад дууссан гэх мэдүүлэг, гэрч Д.Б...бид 4 Д гаргаж ирсэн өвсийг хэрэглээд дууссан гэх мэдүүлэг /хх 19-20 /, гэрч Ш.Э ...Д өөрийн биеэс мансууруулах төрлийн ургамал гаргаж ирээд бид гуравт татуулсан. Тэгээд бид 4 татаж дуусаад машинаа тавих гээд 5-11-р байрны урд байрлах дулаан гражид ороод байж байхад цагдаа орж ирсэн гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6492, 6487 дугаартай дүгнэлтэд Л.Д, З.Т нараас хураан авсан төмөр ганс мэт зүйлд делта 9 тетрагидроканнабинол илэрсэн гэх дүгнэлт зэргээр шүүгдэгч Л.Д нь түүж бэлтгэсэн сэтгэцэд нөлдөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, өөрийн эзэмшлийн машиндаа 2019 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл хадгалж байгаад Т, Э, Б нартай татаж дуусгасан нь болох нь нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Л.Д хууль бусаар бэлтгэж хадгалсан өвс мэт зүйл нь НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай “коневенцийн жагсаалтад багтсан тетрагидроканнабинол /ТНС/-ын агууламжтай болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалсан олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг халдсан нийгэмд аюултай, санаатай хийсэн үйлдэл гэж үзлээ.

“Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай “ 1971 оны НҮБ-ын конвенцийн жагсаалтад багтсан өвс мэт зүйл нь хэрэглэсэн хүний сэтгэцэд хүчтэй нөлөөлж, донтуулж улмаар амь насанд аюул учруулдаг тул түүнийг хууль бусаар ашигласан аливаа үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулиар олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхолын эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

   Иймд шүүгдэгч Л.Д дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, үйлдэл мөн бөгөөд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

                   Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

                Харин шүүгдэгчийн хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар түүний хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрллээ.

      Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цагаан өнгийн 0.80 грамм өвс мэт зүйл, төмөр гаанс 2 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурьдав.