| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0088/Э/ |
| Дугаар | 84 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Т.Өсөхболд |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга , улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Р.*******, түүний өмгөөлөгч , шүүгдэгч Х.*******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* ******* овогт******* ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай, индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 27-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 11- ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Х.*******, Р.******* нар нь бүлэглэн 2018 оны 12 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэр “Зайрын шил” гэх газраас иргэн ы улаан халзан зүсмийн малтуур имтэй, 5 настай эм үхэр, хар зүсмийн он дөрөөвч имтэй, 6 настай эм үхэр, улаан имгүй бяруу нийт 3 тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 14-16 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн...2018 оны 12 дугаар сар хоногийг сайн санахгүй байна. Намайг гэрт байж байхад зүс таних нэг залуу орж ирээд ”гэрээсээ үхэр авчирах гэсэн юмаа унаа олдохгүй байна” гээд бензинийг нь хийж өгнө ачаад өгөөч гэхээр нь зөвшөөрөөд үхрийг нь ачиж өгсөн. Х.******* нөгөө залуугийн хамт яваад Эрдэнэбүрэн сумын уулнаас 3 тооны үхэр ачаад Х.*******ы гэрийн гадна буулгаад явсан. Харанхуй байсан тул зүсийг нь сайн харж чадаагүй. Намайг урьд нь Х.*******тай хамт явсан залуу нь Х.*******аас өрөө нэхээд очиход хамт байсан залуу байсан...гэх мэдүүлэг /хэргийн 18-19 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын дахин өгсөн...Р.******* нь үхэр ачих гээд явсан. Тэдний гэр нь нүүсэн байсан. Бид нар буцаад явж байтал Р.******* манай хаваржаа байна. Манай үхрүүд хаваржаан дээрээ байгаа, зам хараад ирье гээд 20 орчим минут яваад буцаж ирээд хашаан дээр дагуулж очсон.Тэгээд хашаан дотроос Р.******* үхэр гаргаж ирээд ачсан. Нэг бяруу, гунжин үхэр, нэг бүдүүн үхэр байсан. Бүдүүн үхэр нь хар зүсмийн үхэр байсан. Тэр хоёр хоорондоо казакаар яриад байсан. Хэлийг нь ойлгохгүй байсан. Тухайн газарт телевизийн антен байдаг, Түүний ойролцоо засмал замын эсрэг талаас ачсан. Анх манай гэрт Р.******* ирсэн. Тухайн хашааг Р.******* манай ахын хаваржаа гэж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 37-38 дугаар хуудас/
Мал үнэлсэн тухай шинжээчийн...эм үхэр / 5 настай/-700000 төгрөг, эм бяруу- 400000 төгрөг, эм үхэр / 6 настай /- 700000 төгрөг нийт 1800000 төгрөг...гэх дүгнэлт / хэргийн 24 дүгээр хуудас/
Хохирогч мал тооллын баримт / хэргийн 25 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ы өгсөн...Х.******* манайхаас нэг морь авсан байсан. Тэрний оронд манайд нэг гунжин үхэр, нэг дөнжин үхэр өгсөн. Гунжин хар үхэр байсан. Имийг нь хараагүй, манай аав нэг хонуулаад махан зооринд өгсөн. Харин бяруу нь бага зэрэг галзан цавиндаа жаахан цагаантай байсан. Манайх 2019 оны 04 сар хүртэл тэжээсэн, тэжээл авалгүй үхсэн. Манай аав мориныхоо оронд авсан гэж байсан. Манай аав 2019 оны 11 сард нас барсан...гэх мэдүүлэг / хэргийн 39 дүгээр хуудас /
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч өгсөн...2018 оны өвөл манай хүүхдүүд аймгийн төв дээр сургуульд суухаар болоод манайх 3 үхрээ бэлчээрт нь үлдээгээд хамт байсан д захиад аймаг руу орж ирсэн. Тэгтэл 2018 оны 12 сарын 20- ны өдөр нь над руу утсаар залгаад “ чиний гурван үхэр алга болчихлоо” гэж хэлсэн. Тэгээд нэг өдөр мотоциклиор хайгаад олохгүй, хүйтэн байсан тул Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Улаан халзан эм үхэр 5 настай, хар зүсмийн эм үхэр 6 настай, улаан халзан бяруу байсан. Эм үхэр хоёулаа хээлтэй байсан. Тухайн үед Р.******* нь ах гийнхаа гэрт байсан. Намайг үхрээ хайгаад явж байх үед Р.******* нь мал хулгайлах гэмт хэрэгт шалгагдаж байсан. гийн хашаа “Зайрын шил” гэдэг газарт байдаг. Тухайн хашааны ойролцоо манай үхрүүд байдаг байсан. Хэргийн газар үзлэг хийсэн үед авсан хашааны зураг нь гийн хашааны зураг байна. Хохирлоо авсан. Нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг / хэргийн 45-46 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн... Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн малчин Л.Энхнасан нь 2018 оны 12 сард 3 үхэр алдсанаа тэмдэглүүлсэн. Хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авсан хашаа нь манай багийн гийн хашаа мөн байна. Тухайн хашааны ойролцоо манай багийн гэдэг айл өвөлждөг. Тухайн хашаанаас Л. хашаа хүртэл 14-15 км байдаг. Л. үхэр “Зайрын шил” гэдэг газарт бэлчдэг байж болно...гэх мэдүүлэг / хэргийн 48 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ы өгсөн...2018 оны 12 дугаар сард манайх Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг “Зайрын шил” гэх газар малаа маллаж өвөлжсөн. Тэр өвөл Л.Энхнасан нь “гурван үхрээ харж байгаарай” гээд үлдээж байсан. Харин гурван үхэр нь 2018 оны 12 сарын 19- нээс 20- нд шилжих шөнө алга болохоор нь Л.Энхнасанд утсаар мэдэгдсэн. Л. өвөлжөө манайхаас 10 орчим км газарт байдаг. Тухайн жил манай өвөлжиж байсан газрын өвс гайгүй байсан тул үхэр нь манай ойролцоо байсан. Хар эм үхэр, улаан эм үхэр, улаан халзан бяруу байсан. Тухайн үхэрнүүд нь заримдаа манай гадна, заримдаа гийн хаваржааны хашаанд хонодог байсан. Тухайн үхэрнүүдийг сааж байгаагүй...гэх мэдүүлэг / хэргийн 49-50 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн... Би өөрийн төрсөн ах гаас 2 үхэр авахаар тохиролцсон байсан. 2018 оны 12 сарын 19-нд т “үхэр ачаад өг” гэж гуйгаад зөвшөөрөхөөр нь бид хоёр ахынхаа гэрлүү явсан. Ховд сумын Улаанхаргана ороод Х.*******ыг гуйж аваад хамт үхэр ачихаар явсан. “Хайрхан” гэдэг газар очиход манай ахынх нүүгээд явсан байсан. Тэгээд буцаад явж байгаад машин зогсохоор нь хаваржаан дээрээ очоод ирье гээд Х.*******, нарт хэлээд явсан. Тэгээд хашаан дээрээ очиход манай үхэр байхгүй, танихгүй гурван үхэр байсан. Тэгэхээр нь буцаж ирээд Х.*******д хэлэхэд “тэр чинь манай үхэр байна” гээд би хашаанд очдог замыг зааж өгөөд нөгөө гурван үхрийг машин дээр ачсан. Тэгээд замдаа Х.*******ы гэрийн гадна буулгачихаад С.Баян- Очир аймаг руу харьсан. Би Х.*******ы гэрт хоноод маргааш нь түүний мотоциклиор Буянт сум руу хүргүүлсэн. Х.*******ыг үхэр ачиж байх үед хүний үхэр ачлаа гэдгийг гадарлаж байсан. Л. үхэр гэдгийг сүүлд мэдсэн. Сүүлд мэдээд хэлээд хохирлыг төлж өгсөн. С.Баян- Очир хулгай хийж байгааг мэдээгүй. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Би Х.*******д 300000 төгрөгний өртэй байсан тул түүнийхээ оронд өгсөн...гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.*******ы өгсөн...Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож гэмшиж байна. 2018 оны 12 сарын 19-ний өдөр гэртээ байхад манай гэрт Р.*******, ын хамт пронтер машинтай ирсэн. Р.******* нь өөрийн төрсөн ах гаас мал авах гэсэн юм хамт яваад ирье гээд гуйгаад байхаар нь хамт явсан. Тэгээд нөгөө газар нь хүрэхэд машины бензин хүрэхгүй тул Оролхан гэдэг хүнээс 100000 төгрөг аваад машиндаа бензин хийсэн. Тэгээд Р.******* түүний ах Хайсаагийн гэрт очихоор явсан. Гэтэл ахынх байхгүй, мал ч байхгүй болсон. Р.******* манай ахынх дээшээ уул руу нүүсэн байна гэсэн. Тэгээд бид нар засмал замаараа яваад Шургийн хөтөл гараад нь машины дугуйгаа үзэхээр буусан. Р.******* нь буугаад манай ахын хаваржаа ойрхон байгаа гээд явсан. 30 орчим минутын дараа ирээд манай ахынх нүүгээд явсан байна. Манай үхэр энд байна гээд замаас гараад Р.*******ийн зааж өгсөн хашаан дээр ирсэн. Энэ манай үхэр байгаа юм гээд 3 үхэр машинд ачсан. Тэр үхэрнүүдээ манай гэрийн урд харгана дотор буулгаад манай гэрт ирээд цай уугаад явсан. Р.******* манайд хоносон. Маргааш нь Р.*******ийг өөрийнхөө мотоциклиор Буянт сум оруулж өгсөн. Эм хар үхэр, эм халзан улаан үхэр, улаан зүсмийн тугал байсан. Р.******* нь чамд өгөх өрөндөө өгье гэхээр нь 300000 төгрөгний өрөндөө суулгаж авсан. Улаан үхэр нь муудаад үхсэн. Хар үхэр, тугал хоёрыг нь Рысхан гэдэг хүнээс авсан мориныхоо оронд 500000 төгрөгт тооцож өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 68-69 дүгээр хуудас/
Яллагдагч Х.*******ы мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 133- 135 дугаар хуудас/
Яллагдагч Р.*******ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 136 - 138 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Р.******* нь 2018 оны 12 сарын 19-ний өдөр гэрч той өөрийн төрсөн ахынхаасаа үхэр авахаар тохиролцож түүний Пронтер маркын машинаар Ховд аймгийн Ховд сумын Улаанхаргана багийн нутаг дэвсгэр Х.*******ы гэрт очсон. Буянт сум орж Оролхан гэгчээс 100000 төгрөгний бензин машиндаа хийж, Р.******* нь төрсөн ах гийнд очихоор явсан. Ахынх нь нүүсэн тул буцах замдаа Р.******* нь ахынхаа хаваржаан дээр үхэр нь байж магадгүй гээд үзэхээр яваад буцаж ирээд үхэр байгааг Х.******* нарт хэлээд үхрийг очиж авахаар болж, тухайн хашаа буюу Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн нутаг дэвсгэр “Зайрын шил” гэдэг газраас 2018 оны 12 сарын 19- нээс 20- нд шилжих шөнө иргэн Л. улаан халзан зүсмийн малтуур имтэй 5 настай эм үхэр, хар зүсмийн онтой дөрөөвч имтэй 6 настай эм үхэр, улаан халзан имгүй бяруу зэргийг машинаар ачиж Х.*******ы гэрийн гадна буулгасан. нь аймгийн төв рүү гэрлүүгээ буцсан. Х.*******, Р.******* нар нь тэндээ хонож маргааш нь Х.******* нь Р.*******ийг өөрийнхөө мотоциклиор Ховд аймгийн Буянт сум хүргэж өгсөн. Х.******* нь гэрийнхээ гадна буулгасан гурван үхрийн хар зүсмийн үхрийг бярууных нь хамт морь зээлээр авсан өрөндөө Рысханд өгөх 500000 төгрөгнийхөө өрөнд өгсөн. Улаан зүсмийн эм үхэр нь үхсэн. Хохирогч Л.Энхнасан нь 2018 оны 12 дугаар сард аймгийн төв орж өвөлжих үедээ өөрийн саахалт өвөлжиж байсан д гурван үхрээ захиж үлдээсэн. нь 2018 оны 12 сарын 19 - нээс 20- нд шилжих шөнө Л. гурван үхэр алга болсныг утсаар мэдэгдсэн. Л.Энхнасан нь багийн Засаг даргадаа болон Цагдаагийн байгууллагад гурван үхрээ хулгайд алдагдсан талаараа мэдэгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л. гурван үхэр байсан гэх хашаа нь шүүгдэгч Р.*******ийн ах гийн хашаа болох нь тогтоогдсон. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Х.*******, Р.******* нар нь бүлэглэн иргэн Л. гурван тооны үхрийг шөнийн цагаар хохирогчид мэдэхгүйгээр нууцаар авч, бусдад өгөх өрөндөө өгсөн хэргийн үйл баримт нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.*******, Р.******* болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Р.*******, Х.******* нарын Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дэвсгэр “Зайрын шил” гэх газраас 2018 оны12 сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө иргэн Л. гурван тооны үхрийг авч бусдад өгөх өрөндөө өгсөн үйлдэл нь “ хулгайлах гэмт хэргийн...бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох зорилгоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч, эзэмших эрхийг нь өөртөө шилжүүлэн авах, өөрөөр хэлбэл бусдын 3 тооны үхрийг шөнийн цагаар нууцаар авсан нь...бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д зааснаар...гэмт хэргийг хоёр ба түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...гэж заасан ба шүүгдэгч Р.*******, Х.******* нар нь тухайн гурван тооны үхрийг бусдын үхэр гэдгийг мэдсээр байж шөнийн цагаар авч, өөрсдийн өрөндөө өгсөнийг бусдын мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх үндэстэй байна.
Шүүгдэгч Р.*******, Х.******* нарын бусдын гурван тооны үхрийг бүлэглэн хулгайлсан гэмт үйлдэлд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Р.*******, Х.******* нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар
Хохирогч Л.Энхнасан нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирол төлөгдсөн талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Р.*******, Х.******* нарыг бусдад төлөх хохиролгүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Р.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-т зааснаар Р.*******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
Шүүгдэгч Х.******* нь Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2002 оны 10 сарын 03- ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 07 сарын 14-ний өдрийн 87 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлсэн, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 10 сарын 14-ний өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 04 сарын 22- ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 23-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д заасан гэмт хэргээс нь чөлөөлж шийдвэрлэж, байсан, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 21-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 21- ний өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар өмнөх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, 1 жилийн хорих ялыг биечлэн эдэлсэн нь хэргийн 74, 75 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, хэргийн 76- 107 дугаар хуудас дахь шийтгэх тогтоолуудын хуулбар баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд гэрч гийн өгсөн...Манайх 6 хүүхэдтэй, Р.******* нь манай 4 дэх хүүхэд. Тусдаа гараагүй , даруу төлөв зантай, бүрэгдүү, хүнд тусархаг хүний үгэнд сайн ордог . Урьд нь мал хулгайлах гэмт хэрэгт нэг удаа шалгагдаж байсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 127-128 дугаар хуудас/, Р.Жолдбайгийн өгсөн...Манай дүү Р.*******, нь ээж, 2 дүүгийн хамт амьдардаг. Урьд малын хулгайн гэмт хэрэгт нэг удаа шалгагдаж байсан. Өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 129-130 дугаар хуудас/, гэрч Б.Анаргүлийн өгсөн...манай нөхөр Х.*******ыг гэртээ байхад нь Р.******* ирсэн. Тэгээд манай нөхөр Х.*******ыг дагуулаад явсан. Тэгээд шөнө нь ирэхдээ гурван тооны үхэр авчирсан. Машины жолооч нь гэрлүүгээ явсан. Р.******* нь манайд хоноод маргааш нь манай нөхөр Буянт суманд хүргэж өгсөн. Х.******* нь даруу төлөв зантай, бид хоёр гэр бүл болоод 3 дахь жилдээ болж байна. 1-5 насны 2 хүүхэдтэй, манай нөхөр урд хулгайн хэргээр шалгагдаж байсан гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 131-132 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.******* нь урьд мал хулгайлах гэмт хэрэгт 6 удаа шүүхээр шийтгэгдэж гэм буруутайд тооцогдож байсан, шүүгдэгч Р.*******,Х.******* нар нь гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай хэргийг хоёр түүнээс олон удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн... гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.*******, Р.******* нар нь гэмт хэрэг үйлдэж хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт , тайлбартаа: Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлсөн болон хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд судалсан баримтуудаар шүүгдэгч нар нь бүлэглэн иргэн Л. малтуур имтэй эм үхэр, улаан халзан зүсмийн бяруу нэг нийт 3 тооны үхрийг хүч хэрглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Р.*******ид 1 жил 4 сар, шүүгдэгч Р.*******д 1 жил 6 сарын хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нараас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 800000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 7.5 дугаар зүйлийн 2.5-т заснаар М.*******аас 300000 төгрөг, Р.*******аас 500000 төгрөг гургуулан улсын төсөв шилжүүлэх, хохирогчид 1800000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд бүрэн төлж барагдуулсан, иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлдэх арга хэмжээ авагдсаныг өөрчилж цагдан хорих, энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй гэв.
Шүүгдэгч Р.*******ийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч Р.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хохирол төлсөн, өндөр настай эхийн хамт амьдардаг зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.
Шүүгдэгч Х.*******ы өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч Х.Темиржан нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хохирлыг нөхөн төлсөн, 80 настай эх, бага насны 2 хүүхдийн хамт амьдарч байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч Р.*******, Х.******* нарыг бүлэглэн бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул улсын яллагчийн дүгнэлт, тайлбар болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Р.*******ид 8 сарын хорих ял, шүүгдэгч Х.Темиржанд 1 жилийн хорих ял тус тус шийтгэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Х.******* нь мал хулгайлах гэмт хэрэгт 6 удаа шийтгүүлж байсан, мөн шүүгдэгч Р.******* нь мал хулгайлах гэмт хэрэгт 1 удаа шийтгүүлж байсан боловч гэм буруугаа ойлгож нийгэмшээгүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн...өндөр настай эхийн хамт амьдардаг, хохирол төлсөн, бага насны хүүхэдтэй ...гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлт тайлбар гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.******* нь Х.*******д өгөх 300000 төгрөгний өрөндөө тооцож, 3 үхрийг өгсөн, шүүгдэгч Х.******* нь шүүгдэгч Р.*******тай бүлэглэн хулгайлсан 3 үхрийнхээ хоёр үхрийг 500000 төгрөгний үнэ бүхий морь авсан өрөндөө Рысханд өгсөн нь гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэгээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого 800000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3-т зааснаар шүүгдэгч Р.*******аас 300000 төгрөг, шүүгдэгч Х.*******аас 500000 төгрөг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн 2036000310046 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан 1800000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдав.
Хэрэгт гэрч ын эзэмшилийн KIA PRONTIER маркын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 5/23 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.*******, Х.******* нарт хорих ял шийтгэсэн тул урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8,36.10,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ботохара овогт ******* *******, ******* ******* овогт******* ******* нарыг бүлэглэн бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ботохара овогт ******* *******ид 8 сарын хорих ял, шүүгдэгч ******* ******* овогт******* *******д 1 жилийн хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Р.*******ид оногдуулсан 8 сарын хорих ял, шүүгдэгч Х.*******д оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учирсан 1800000 төгрөгний хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.
5. Хэрэгт гэрч ын эзэмшилийн KIA PRONTIER маркын ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 5/23 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 800000 төгрөгийг шүүгдэгч Р.*******аас 300000 төгрөг, шүүгдэгч Х.*******аас 500000 төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Р.*******, Х.******* нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА