Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 875

 

 

 

 

 

 

2020         05           11                                  2020/ШЦТ/875

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал, 

улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Х.Г, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Гд холбогдох эрүүгийн 1906 05082 0957 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Х.Г, 2000 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 11, ах, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг, 8 дугаар гудамж, 8 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 87 дугаар сургуулийн зүүн талд байрлах худгийн хажууд иргэн М.Бямбахишигийг өчигдөр найзуудтайгаа хамт байхдаа дуудаад байсан гэх шалтгаанаар уруулан тус газар нь гараараа хоёр удаа цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Х.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байнаа”  гэв.

Хохирогч М.Бямбахишиг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найз Болороогийн хамт айлд очих гээд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 87 дугаар сургуулийн зүүн талын Дэнжийн худгийн хажуугаар явж байхад 3 залуу намайг дуудсан. Тэгсэн чинь Болороо түрүүлж очоод тэр 3 залуутай юм ярьж байгаад 1 залуу нь ирээд шууд миний уруул хэсэгт 1 удаа хүчтэй цохиж бас цээж хэсэгт цохисон. Тэр үед миний уруул сэтэрч цус гарсан. Тухайн гудамжинд явж байсан хүн болиоч гэж хэлсэн чинь нөгөө хүүхдүүд цугтаад явсан. Би тэр өдрөө гэмтэл орж 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,

Гэрч Ц.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай ээжийн найз болох Мөнх-Амгалангийн хүү болох зүс таних Бямбахишиг манайд ирээд бид буцаж Бямбахишигийн гэр рүү явж байгаад гудамжинд зүс таних Ганзориг, Г 2 таараад Бямбахишигийг дуудахаар нь бид 2 очсон чинь Г нь үгийн зөрүүгүй шууд Бясбахишигийн нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж зодсон. Тэр үед Ганзориг бид 2 салгаад чи яагаад хүүхэд зодож байгаа юм гэж асуухад Г дээр таараад миний урдаас том дуугараад байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч О.Ганзориг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч Бямбахишиг зүс таних Болороогийн хамт явж байхад дуудсан чинь хүрээд ирэхээр нь Г үгийн зөрүүгүй шууд гараараа нүүр хэсэгт нь 2 удаа цосхисон. Тэгэхээр нь би салгаад Болороо болохоор Бямбахишигийг аваад явсан. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Г хөдөө яваад сураггүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9549 тоот дүгнэлтэд: 

1. М.Бямбахишигийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгиийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт. /хх-ийн 34/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 37/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 87 дугаар сургуулийн зүүн талд байрлах худгийн хажууд иргэн М.Бямбахишигийг өчигдөр найзуудтайгаа хамт байхдаа дуудаад байсан гэх шалтгаанаар уруулан тус газар нь гараараа хоёр удаа цохих үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч М.Бямбахишигийн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр найз Болороогийн хамт айлд очих гээд Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 87 дугаар сургуулийн зүүн талын Дэнжийн худгийн хажуугаар явж байхад 3 залуу намайг дуудсан. Тэгсэн чинь Болороо түрүүлж очоод тэр 3 залуутай юм ярьж байгаад 1 залуу нь ирээд шууд миний уруул хэсэгт 1 удаа хүчтэй цохиж бас цээж хэсэгт цохисон. Тэр үед миний уруул сэтэрч цус гарсан. Тухайн гудамжинд явж байсан хүн болиоч гэж хэлсэн чинь нөгөө хүүхдүүд цугтаад явсан. Би тэр өдрөө гэмтэл орж 3 оёдол тавиулсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Ц.Болор-Эрдэнийн: “...2019 оны 8 дугаар сарын 07-ны өдөр манай ээжийн найз болох Мөнх-Амгалангийн хүү болох зүс таних Бямбахишиг манайд ирээд бид буцаж Бямбахишигийн гэр рүү явж байгаад гудамжинд зүс таних Ганзориг, Г 2 таараад Бямбахишигийг дуудахаар нь бид 2 очсон чинь Г нь үгийн зөрүүгүй шууд Бясбахишигийн нүүр хэсэгт гараараа 2 удаа цохиж зодсон. Тэр үед Ганзориг бид 2 салгаад чи яагаад хүүхэд зодож байгаа юм гэж асуухад Г дээр таараад миний урдаас том дуугараад байсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Х.Гд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч М.Бямбахишиг нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Х.Г нь хохирол төлбөрийг сайн дураар нөхөн төлсөн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж дүгнэлт өгсөн нь хуульд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл бөгөөд түүнд хуульд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч Х.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлж, эвлэрсэн, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал болон хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, ойлгож ухамсарласан үйлдэл нь түүнийг ялаас чөлөөлөх гол үндэслэл юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х.Г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт заасан ялаас Х.Гантулгыг чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Х.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлөөгүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Х.Гд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                     

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР