| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвын Энхтайван |
| Хэргийн индекс | 148/2016/00448/И |
| Дугаар | 599 |
| Огноо | 2016-11-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 599
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, ерөнхий шүүгч Л.Энхтайван би “Ган зам” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Мягдагмаад холбогдох “222.600 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ган Зам СӨХ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Тус СӨХ-ийн 24-2-13 тоотод оршин суугч н.Мядагмаа нь байрны хөлсөө 2014 оны 11,12 сар, 2015 оны 1-12-р сар, 2016 оны 1-7-р сар хүртэл бүгд 20 сар төлөөгүй сууц эзэмшигчийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс бүгд 222,600 төгрөгний төлбөр гараад байна. Иймд төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 7 дугаар баг Ган зам 24-14 тоотод оршин суух Цагаан овогт Баасангийн Мядагмаа /МЮ-65072600/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
“Ган зам” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Мядагмаа надад холбогдох СӨХ-ны төлбөр болох 222.600 төгрөгний нэхэмжлэлийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 02-р сар гэхэд төлж барагдуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ган зам” СӨХ нь хариуцагч Б.Мядагмаад холбогдуулан “222.600 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...“Ган зам” СӨХ-ны нэхэмжлэлтэй Б.Мядагмаа надад холбогдох СӨХ-ны төлбөр болох 222.600 төгрөгний нэхэмжлэлийг маргаангүй төлж барагдуулна. Уг мөнгийг 2017 оны 02-р сар гэхэд төлж барагдуулж, нэхэмжлэгчийг хохиролгүй болгоно....” гэх тайлбараар нотлогдож байна.
Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7744 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3872 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3872 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Ган зам” СӨХ-ны нэхэмжлэлтэй хариуцагч Б.Мядагмаад холбогдох “222.600 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 7744 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3872 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 3872 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ЭНХТАЙВАН