Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 496

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул би Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй С.Уранчимэгт холбогдох “Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч танилцаад

                                                         Тодорхойлох нь:

           Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

        ...Иргэн С.Уранчимэг нь сум хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдаж сумын Засаг даргатай 2012 оны 10 дугаар сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 5.000.000  /таван сая/ төгрөгний зээл авсан бөгөөд зээлийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болсон.

Зээлдэгч нь гэрээний дагуу мөнгөө төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр нь сумыг хохиролгүй болгох нэхэмжлэх гаргав. Бид удаа дараа шаардсан болно.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэхь заалтын дагуу улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү! гэжээ.

                                               Үндэслэх нь:

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан, дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байх тул иргэний хэрэг үүсгэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг дарга Д.Сундуйн нэхэмжлэлтэй С.Уранчимэгт  холбогдох “Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй.

2. Зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээдэд шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж, нотлох үүрэгтэйг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг танилцуулж, хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсугай.

3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу  өмгөөлөгч энэхүү захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                          Б.МӨНХЗУЛ