| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/08069/и |
| Дугаар | 139 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 139
|
|
| ||||||||||||
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол% 018 дугаар байрны 42 тоотод оршин суух, регистрийн дугаар ХК 82082403, Баатар овогт Энхбаатарын Сэндэрмаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 2 дугаар гудамжны 18-49 тоотод оршн суух, Боржигон овогт Дашдоржийн Батцэцэгт холбогдох
Хохиролд 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөрхүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Сэндэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Дээд талын 49 тоотын айлаас ус алдаж тааз хана, норж хана таазны хэсэг ховхорч шарлаж норсон.Иймд хохиролд 100 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Батцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа:Э.Сэндэрмаагийн нэхэмжилсэн 100 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Сэндэрмаа хариуцагч Д.Батцэцэгт холбогдуулан хохиролд 100 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Э.Сэндэрмаагийн нэхэмжилсэн 100 000 төгрөгийг хариуцагч Д.Батцэцэг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулна гэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4500 төгрөгийн 50 хувь болох 2275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2275 төгрөгийг улсын орлогоос, мөн 2275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Э.Сэндэрмаагийн нэхэмжилсэн хохиролын 100 000 төгрөг хариуцагч Д.Батцэцэг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4500 төгрөгөөс 2275 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 2275 төгрөгийг улсын орлогоос, мөн 2275 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН