| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/07893/и |
| Дугаар | 12 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 12
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 30 дугаар байрны 32 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧС 83052218, Ишжамц овогт Бадамжавын Эрдэнэбилэгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайварын өргөн чөлөө гудамж, 59/2 байрны 13 тоотод оршин суух, регистрийн дугаар ТА 79021119, Хутагт овогт Бумцэндийн Галбаатарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 13 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Б.Галбаатартай 2016 оны 7-р сарын 18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 2016.07.18-2016.08.18-ны өдрийг хүртэл 5.500.000 төгрөг 2016.09.18-ны өдрийг хүртэл 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцож 5 000.000 төгрөгийг хүүгүй, барьцаагүй, бэлнээр зээлдэгч Б.Галбаатарт зээлдүүлсэн.Зээлдэгч Б.Галбаатар зээлийн гэрээний үндсэн төлбөр 15.000.000 төгрөгөөс 5 500 000 төгрөгийг 2016 оны 08-р сарын 24-ны өдөр төлсөн боловч 2016.09 18-ны төлөх байсан 10.000.000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй байх тул зээлиин гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үлдсэн мөнгөний үнийн дүнгийн 10 000 000 төгрөгөөс хоног дутам алданги 50 000 төгрөг болох бөгөөд анзын дүн 72 хоногт 3 600 000 төгрөг болж байна.Иймд үндсэн зээл 10 000 000 төгрөг, алданги 3 600 000 төгрөг нийт 13 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Б.Галбаатартай харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Галбаатар шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Бид нар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг хариуцагч Б.Галбаатарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13 600 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэлийнхээ 3 600 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Галбаатар үлдсэн 10 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн бөгөөд 4 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар талууд эвлэрэлийн гэрээ байгуулжээ.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 950 төгрөгийн 50 хувь болох 112 975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 112 975 төгрөгийг улсын орологоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 174 950 төгрөгийн 50 хувь болох 87 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэгт олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Эрдэнэбилэг нэхэмжлэлийн шаардлагынхаа 3 600 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Б.Галбаатар 10 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр төлсөн, үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225 950 төгрөгийн 50 хувь болох 112 975 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 112 975 төгрөгийг улсын орологоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 174 950төгрөгийн 87 475 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч Б.Эрдэнэчилэгт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН