| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2017/00139/и |
| Дугаар | 170 |
| Огноо | 2017-01-10 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 170
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би,
Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн гудамж 11 дүгээр хороолол, 17 байранд байрлах, регистрийн дугаар 2020289, Одкон Холдинг ХХКомпанийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 44 дүгээр хороолол, Жалханцхутагт дамдинбазарын гудамж 44/а/ байрны 47 тоотод оршин суух, регистрийн дугаар ОЛ 78042475, Бухынхан овогт Цэдэндамбын Батбаясгаланд холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 108 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Одкон Холдинг ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Батбаясгалан манай компанид ажиллаж байхдаа орон сууц худалдаж авахад зориулж хүүгүй зээл олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан үүний дагуу байгууллггын зүгээс албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажилуулах нөхцөлтэй 5 жилийн хугацаатай 75.000.000 сая төгрөгийг 2016 оны 3 сарын З0-ны дотор төлөхөөр тохиролцож гэрээ байгуулан зээл олгосон.Уг зээлсэн мөнгөөр Баянгол 17-р хороо, 4-р хороолол, Жалханц хутагт Дамдинбазар гудамж, 44а байр 47 тоот хаягт байх орон сууцыг худалдаж авахаар гэрээнд тусгасан.Зээл авсанаас хойш 2014 оны 02 сарын 28-аас 2015 оны 02 сарын 30-ныг хүртэл хугацаанд цалингаасаа суутгуулж зээлийн үлдэгдэл 72.100.000 төгрөг болж үүнээс хойш төлөлт хийлгүй байна.Компаний зүгээс Иргэний хууль болон Ц.Батбаясгалантай байгуулсан зээлийн гэрээнд заасны дагуу 2015 оны 02 сарын 30-аас огт төлөлт хийгээгүй тул 2016 оны 11 сарын 30-ыг хүртэлх хоног тутмын алданги 360.500 төгрөгийг 630 хоногоор бодоход алданги 227.115.000 төгрөг болж байна үүнийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэснийг үндэслэн үлдэгдэл 72.100.000 төгрөгний 50 хувь болох 36.050.000 төгрөг болж байна. Иймд Ц.Батбаясгалан нь компанаас авсан зээлээ огт төлөлгүй биднийг хохирозж байгаа тул алданги 36.050.000 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 72 100 000 төгрөг нийт 108.150.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч М.Жаргалсайхан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Манай байгууллага нэхэмжлэлийн шаардлагынхаа 36 050 000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 72 100 000 төгрөгийг төлөх талаар Ц.Батбаясгалантай харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Батбаясгалан шүүхэд гаргасан хүсэлтэндээ:Бид нар харилцан тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулж, би 72 100 000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн дотор сар бүр 2 500 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Одкон Холдинг ХХКомпаи хариуцагч Ц.Батбаясгаланд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 108 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Одкон Холдинг ХХКомпани нэхэмжлэлийн шаардлагынхаа 36 050 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ц.Батбаясгалан үлдсэн 72 100 000 төгрөгийг 2017 оны 1 сарын 06-нд 10 000 000 төгрөг, 2017 оны 2 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 3 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 4 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 5 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 6 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 7 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 8 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 9 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 10 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 11 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2017 оны 12 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 1 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 2 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 3 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 4 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 5 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 6 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 7 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 8 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 9 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 10 сарын 15-ны өдөр 2 500 000 төгрөг, 2018 оны 11 сарын 15-ны өдөр 4 800 000 төгрөг, 2018 оны 12 сарын 15-ны өдөр 4 800 000 төгрөгөөр төлж барагдуулахаар эвлэрэлийн гэрээ байгуулжээ.
Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 700 төгрөгийн 50 хувь болох 349 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 518 450 төгрөгийн 259 225 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Одкон Холдинг ХХКомпани хариуцагч Ц.Батбаясгалангаас зээлийн гэрээний үүрэгт 108 150 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагынхаа 36 050 000 / гучин зургаан сая тавин мянган/ төгрөгөөс татгалзаж, Ц.Батбаясгалан үлдэгдэл 72 100 000 төгрөгийг 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаа нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 698 700 төгрөгөөс 349 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 259 225 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Одкон Холдинг ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН