Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 96

 

 

 

     
     

 

       

 

 

 

 

 

     

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Ганзам Апартмент 50 дугаар байрны 50 тоотод  оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар УК 59071107, Бууралууд овогт Дашдэлэгийн Улааны   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Сод Оньс төвийн байранд байрлах, Бялхам Эрдэм өдөр өнжүүлэх төвд   холбогдох

 

Сургалтын төлбөр 185 868 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр  хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Зүтгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Улаан  2016 оны 09 дүгээр сарын 12 өдөр зарын дагуу “Бялхам-Эрдэм“ өдөр өнжүүлэх төвийн захирал Цолмонтой уулзаж өөрийн зээ охиныг тус төвд явуулхаар тохиролцон, гэрээ байгуулж өнжүүлэх үйлчилгээний 1 сарын төлбөр болох 225.000 төгрөгийг бэлнээр төлсөнөөр зээ охиноо уг төвд явуулж эхэлсэн. Улмаар  2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 11  сарын 12-ны өдрийг хүртэл дахин нэг сарын төлбөр болох 250.000 төгрөгийг захирал Цолмонгийн хүсэлтээр  5057218700  дугаартай дансаар 10 дугаар сарын 8-ны өдөр шилжүүлсэн.Дээрхи үйлчилгээний төлбөр бүрэн төлөгдсөн 2 сарын хугацаанд Д.Улаан нь зээ охины бие өвдсөн, сургууль амарсан гэх бодитой шалтгаанаар нийт 18 өдөр зээ охиноо өдөр өнжүүлхэд явуулгүй бөгөөд дээрхи үйлчилгээ авалгүй тасарсан хугацааны төлбөрийг эргүүлж авах хүсэлт тавихад захирал Цолмон тодорхой тайлбаргүйгээр төлбөрийг буцаан олгохоос татгалзсан.Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заагдсан үүргийн дагуу үйлчилгээ үзүүлэгч талын гүйцэтгээгүй үүргийн хэмжээгээр буюу үйлчилгээ аваагүй нийт 18 өдрийн төлбөр болох 185 868 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цолмон шүүхэд гаргасан тайлбартаа: Сургалтын төлбөр 185 868 төгрөгийг 3 сарын дотор  төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Улаан хариуцагч Бялхам Эрдэм өдөр өнжүүлэх төвд   холбогдуулан сургалтын төлбөр 185 868 төгрөг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

    Д.Улааны нэхэмжилсэн сургалтын төлбөрийн 185 868 төгрөгийг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цолмон бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч 3 сарын дотор төлж барагдуулна гэж байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 000  төгрөгийн  50 хувь болох  10 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 10 500 төгрөгийг улсын орлогоос, мөн 10 500 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч Д.Улааны нэхэмжилсэн хүүхдийн сургалтын төлбөр 185 868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Цолмон  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 000  төгрөгийн  50 хувь болох  10 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 10 500 төгрөгийг улсын орлогоос, мөн 10 500 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Д.Улаанд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН