Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 137

 

 

  

 

 

 

                                                      

                               

 

 

 

           МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС               

 

            Баянгол дүүргийн шүүхийн Иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан гудамж, 2 дугаар хэсэг, АНОМА 74-8 тоотод байрлах, РД:5416035, Юу Би Капитал кредит ББСБ, ХХКомпанийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 58 дугаар байрны 15 тоотод  оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ЦД 81042779, Боржигон овогт Бадарчийн Баянмөнхөд  холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн 53 077 935 төгрөг гаргуулах тухай хэргийг хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Буяндаваа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Юу Би Капитал кредит ББСБ ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний төлөөлөгч З.Буяндаваа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Юу Би Капитал Кредит  ББСБайгууллага зээлдэгч Б.Баянмөнхтэй 2015 оны 12-р сарын 03-ны өдөр 3172015/48 дугаартай зээлийн гэрээ болон БГ/2015/48 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барыдааны гэрээг байгуулж сарын 6 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцож 35.000.000 төгрөгийг 9 сарын хугацаатай зээлдүүлсэн.Талууд хэлэлцэн тохиролцсоны дагуу үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр зээлдэгч Б.Баянмөнхтэй Ү-2205046012, 000229782 дугаартай, Баянгол дүүргийн 2-р хороо, 2-р хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 85-р байр, 15 тоотод байрлах 3 өрөө байраар үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцсон.Зээлдэгч Б.Баянмөнх зээлийн гэрээ байгуулагдсан цагаас хойш нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байгаа бөгөөд бид төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан.Зээлийн гэрээ байгуулагдсанаас хойшхи хугацаанд зээлдэгчийн төлсөн төлбөрийг хасаад үлдэгдэл төлбөрийг зээлийн гэрээний заалт болон хуульд нийцүүлж бодсон.Үндсэн зээл 35.000.000 төгрөг, зээлийн хүү 16.618.362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү  1.459.574 төгрөгийг тус  тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Юу Би Капитал кредит ББСБ, ХХКомпани хариуцагч Б.Баянмөнхөд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 35 000 000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 16 618 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 459 57472 төгрөг нийт 53 077 935 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан байна.

 

Хариуцагч Б.Баянмөнх 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Юу Би Капитал кредит ББСБ, ХХКомпаниас 35 000 000 төгрөгийг, 9 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүү төлөх нөхцөлийг тохирч зээл авсан болох нь зохигчдын хооронд хийгдсэн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ/2015/48 тоот зээлийн гэрээ, зээл, хүүгийн эргэн төлөх хуваарь зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Мөн хариуцагч Б.Баянмөнх дээрх зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 58 дугаар байрны 15 тоот 63 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь зохигчдын хооронд 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр БГ2015/48 тоот үл хөдлөх хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ болон барьцаалбараар нотлогдож байх бөгөөд энэхүү барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад 2015 оны 12 дугаар сарын 4-ны өдөр бүртгүүлсэн байна.

 

Б.Баянмөнх дээрх зээлийн гэрээгэрээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биеүүлээгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдаж дуусах хүртэл төлнө гэж талууд тохирсон байгаа Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-д заасан үндэслэлд нийцэж байна.

 

Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан байна.

 

Нөгөө талаар хариуцагч Б.Баянмөнх шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд  Б.Баямөнхөөс  үндсэн зээлийн 35 000 000 төгрөг, зээлийн хүүд 16 618 362 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 459 574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анхбаяр шүүх хуралдааныг товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасны дагуу хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан Боржигон овогт Бадарчийн Баянмөнхөөс 53 077 935 /тавин гурван сая далан долоон мянга есөн зуун гучин таван/ төгрөгийг гаргуулан Юу Би Капитал кредит ББСБ, ХХКомпанид олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 423 350 төгрөгийг улсын төвсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баянмөнхөөс 423 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Юу Би Капитал кредит ББСБ, ХХКомпанид  олгосугай.

 

4.Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Баямөнх шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлсэн тохиолдолд барьцааны хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо,  Энхтайваны өргөн чөлөө 58 дугаар байрны 15 тоотод байршилтай, 63 метр квадрат талбай бүхий 3 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    З.ДОРЖНАМЖИН