| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/08004/и |
| Дугаар | 161 |
| Огноо | 2017-01-08 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 161
|
|
|
|
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би
Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Тээвэрчний гудамж, өөрийн байранд байрлах, хэлтсийн нэхэмжлэлтэй
Хариуцагч:Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москюагийн гудамж, Дархан төв 119-Б тоотод байрлах, регистрийн дугаар 5657965, НТОДИ, ХХКомпанид холбогдох
Татварын өр 17 662 355 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээж аваад хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: НТОДИ ХХКомпани 2012 оны 12 дугаар сарын 24-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, 5657962 тоот регистрийн дугаартай машин, тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдаа үйл ажиллагаа явуулж ирсэн.Тус компани өнөөдрийн байдлаар 2015 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 1 764 000 төгрөг, 2013 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 7 670 700 төгрөг 2013 оны ХХОАТатварын 16 119 800 төгрөг нийт 25 554 400 төгрөгийн татварын өртэй байна.Бид дээрхи татварын тайлангаар баталгаажсан өрийг төлүүлэхээр Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн дагуу удаа дараа мэдэгдэл хүргүүлж, шаардлага тавьж, Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасан “Татварын өрийг үл маргах журмаар гаргуулах” ажиллагааг хийж гуйцэтгэн татвар төлөгчийн харилцах банкин дахь дансыг хаасан боловч өр төлбөр барагдаагүй, мөн хуулийн 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барьцаалах болон битүүмжлэх ажиллагааг хийж гүйцэтгэхэд “НТОДИ” ХХКомпани өөрийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөгүй тул шийдвэрлэх боломжгүй байна. Иймд урьдчилан шийдвэрлэх боломжгүй болсон татварын өрийг Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх заалт “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжпэл гаргана” гэж заасны дагуу НТОДИ ХХКомпанид холбогдох нийт 25 554 400 төгрөгийн татварын өрийг барагдуулахаар нэхэмжпэл гаргаж байна. НТОДИ ХХКомпанийн 25 554 400 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Чимэддорж шүүхэд гаргасан тайлбартаа:НТОДИ ХХКомпани 2012 онд геологи хайгууланы өрөмдлөгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан, 2013 оноос хойш эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй болж компани нь цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.Тус компани нь аж ахуй нэгжийн орлогын албан татварт 7 670 680 төгрөг, дотоодын бараа үйлчилгээний НӨАТ-ын татварт 293 234 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогод 17 662 355 төгрөг нийт 25 554 400 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс хариуцагч НТОДИ ХХКомпанид холбогдуулан татварын өр 25 554 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтсийн нэхэмжлэлийн шаардлага болох татварын өр 25 554 400 төгрөгийг хариуцагч НТОДИ ХХКомпани бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэстэй байна.
Нэхэмжлэгч байгууллага хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байх бөгөөд хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 285 722 төгрөгийн 50 хувь болох 142 861 төгрөгийг хариуцагч НТОДИ ХХКомпаниас гаргуулан улсын төсвийн орлогод оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Баянгол дүүргийн татварын хэлтэс хариуцагч НТОДИ ХХКомпаниас татварын өр 25 554 400 /хорин таван сая таван зуун тавин дөрвөн мянган дөрвөн зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч НТОДИ ХХКомпани бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч НТОДИ ХХКомпаниас 142 861 /нэг зуун дөчин хоёр мянга найман зуун жаран нэгэн мянган/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН