Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 95

 

 

 

     
     

 

       

 

 

 

 

 

     

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                        Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин би

 

Нэхэмжлэгч:Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2650647, Багануур Илч ХХКомпанийн   нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол , өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2562448, Түмэн сүйх ХХКомпанид   холбогдох

 

Нүүрс бэлтгэн нийлүүлсэний төлбөрт 11 123 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Багануур Илч ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Түмэн сүйх ХХКомпани 2015.10.20-ны өдрийн Нүүрс худалдах худалдан авах  гэрээ байгуулж 130 тн нүүрсийг худалдан авагч тал бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд нүүрсний төлбөр болох 11 123 750 төгрөг төлөөгүй байна.Улмаар дээрх төлбөрийг төлөх талаар удаа дараа тус кампанийн удирдлагад хандсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй байна.Нүүрс бэлтгэн нийлүүлсэний үлдэгдэл төлбөр 11 123 750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Я.Эрдэнэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа:2015.10.20-ны өдөр Багануур Илч ХХКоманитай нүүрс худалдан авах гэрээ байгуулж 130 тн буюу 11 123 150 төгрөгийн гэрээ байгуулан нүүрс авсан. Энэхүү гэрээний дагуу төлбөрийг манай компани төлөх болно.Манай компани нүүрсний төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудыг судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Багануур Илч ХХКомпани  хариуцагч Түмэн сүйх ХХКомпанид   холбогдуулан нүүрс бэлтгэн нийлүүлсэний төлбөрт 11 123 750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Багануур Илч ХХКомпанийн нэхэмжилсэн нүүрс бэлтгэн нийлүүлсэний төлбөрт 11 123 750 төгрөгийг хариуцагч байгууллага бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 930  төгрөгийн  50 хувь болох  96 465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 96 465 төгрөгийг улсын орлогоос, мөн 96 465 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Багануур Илч ХХКомпанид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

                        1.Нэхэмжлэгч Багануур Илч ХХКомпанийн нэхэмжилсэн нүүрс бэлтгэн нийлүүлсэний төлбөрт 11 123 750 /арван нэгэн сая нэг зуунг хорин гурван мянга долоон зуун тавин/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Түмэн сүйх ХХКомпани бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 930  төгрөгөөс  96 465 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 96 465 төгрөгийг улсын орлогоос, мөн 96 465 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Багануур Илч ХХКомпанид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

                                                ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН