| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Занагийн Доржнамжин |
| Хэргийн индекс | 102/2016/08024/и |
| Дугаар | 94 |
| Огноо | 2017-01-03 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч:Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6-9 тоотод оршин суух, регистрийн дугаар ЧА 62112475, Дэлэг овогт Шагдаржавын Баяраагийн Г.Оюунжаргалыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсанаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Хүсэлт гаргагч Ш.Баяраа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Агиймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ш.Баяраа шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2015.07.01-ний өдөр Г.Оюунжаргалтай 15/5 дугаартай ажлын байр түрээслүүлэх гэрээ байгуулан Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Төмөрчний гудамжинд байрлах, 14 байрны 40,9 м квадрат талбайг сар бүр 320 000 төгрөг түрээсийн төлбөртэй, дулаан цахилгаан усны төлбөрийг тухайн сарын нэхэмжлэлийн дагуу төлөх нөхцөлтэй хамтран ажилласан боловч 2016.04.01-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 2 841 100 төгрөг төлөөгүй байна.Г.Оюунжаргалыг хаягтаа оршин суухгүй болохыг тогтоосон.Иймд Г.Оюунжаргалыг эрэн сурвалжилж хаягийг тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Ш.Баяраагийн Г.Оюунжаргалыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Ш.Баяраагийн хүсэлт болон Г.Оюунжаргалтай 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр ажлын байрны түрээсийн гэрээнээс харахад Г.Оюунжаргал нь хариуцагч байх боломжтой байна.
Иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Оюунжаргал хаягтаа оршин суудаггүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захиармжаар тогтоогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ш.Оюунжаргалыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Оюунжаргалыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.
3.Г.Оюунжаргалтай /утас:95272738, 88052738/ холбогдох мэдээллийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст газарт гаргаж өгөхийг хүсэлт гаргагчид даалгасугай.
4.Г.Оюунжаргал Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 13-24 тоотод оршин суудаг байсан болохыг дурдсугай
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН