Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00074

 

 

 

 

 

 

                                            

 

 

                                                                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнж 5-21 тоотод оршин суух Хатагин овгийн Очирын Түмэндэмбэрэлийн /АЭ-62051003 / ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч О.Түмэндэмбэрэл, гэрч, Чулуунбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Хүсэлт гаргагч О.Түмэндэмбэрэл шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие 1977 оны 06 дугаар сарын 10-наас 1980 оны 03 дугаар сарын 16-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант- Амьдрал нэгдэлд малчнаар, 1980 оны 04 дүгээр сарыч 20-ноос 1991 оны 07 дугаар сарын 01-ны хооронд Архангай аймгийн Барилга Угсралтын Трестэд нормчноор, 1991 оны 07 дугаар сарын 01-нээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ны хооронд Эрдэнэт хотын Хүнсний комбинат болон Тасун ХХК-д харуулаар ажиллаж ирсэн, өмч хувьчлал явагдаж тэр үеийн зарим лавлагаа олдохгүй байгаагаас шалтгаалан ажилласан жилээ сэргээн тогтоолгох шаардлагатай болсон.Иймд:1.1977 оны 06 дугаар сарын 10-наас 1980 оны 03 дугаар сарын 16-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар,1980 оны 04 дүгээр сарын 20-ноос 1991 оны 07 дугаар сарын 01-ны хооронд Архангай аймгийн Барилга Угсралтын Трестэд нормчноор,1991 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 22-ны хооронд Эрдэнэт хотын Хүнсний комбинатад харуулаар,1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөес 1995 оны 01 дүгээр сарын 01-ны хооронд Эрдэнэт хотын хүнсний Тасун ХХК-д харуулаар тасралтгүй ажилласныг сэргээн тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гэрч Чулуунбаатар шүүхэд мэдүүлэхдээ: Бид 1979 онд гэр бүл болсон.Түмэндэмбэрэл 1980-1985 онд Архангай аймгийн БУТ-д нормчноор ажилласан.Тэгээд 1991 онд Эрдэнэтэд шилжин ирээд Хүнсний үйлдвэрт нормчин харуулаар 1995 он хүртэл ажилласан гэжээ.

         

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч О.Түмэндэмбэрэл нь 1977 оны 06 дугаар сарын 10-наас 1980 оны 03 дугаар сарын 15-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын “Жаргалант- Амьдрал” нэгдэлд малчнаар,1980 оны 04 дүгээр сарын 20-ноос 1991 оны 07 дугаар сарын 01-ны хооронд Архангай аймгийн Барилга Угсралтын Трестэд нормчноор,1991 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 22-ны хооронд Эрдэнэт хотын Хүнсний комбинатад харуулаар,1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөес 1995 оны 01 дүгээр сарын 01-ны хооронд Эрдэнэт хотын хүнсний Тасун ХХК- д харуулаар ажиллаж байсан болох нь иргэний цахим үнэмлэхний баталгаат хуулбар, Архангай аймгийн архивын тасгийн 2012 оны 10 дугаар сарын 21-ний 429 дугаартай лавлагаа, мөн 2012 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 412 дугаартай лавлагаа, Орхон аймгийн архивын тасгийн 2013-01-04-ний өдрийн 15 дугаартай лавлагаа, №090639 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн баталгаат хуулбар, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүлийн 135.2.6-д заасныг баримтлан Хатагин овгийн Очирын Түмэндэмбэрэлийг /АЭ-62051003 / 1977 оны 06 дугаар сарын 10-наас 1980 оны 03 дугаар сарын 15-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын Жаргалант-Амьдрал нэгдэлд малчнаар,1980 оны 04 дүгээр сарын 20-ноос 1991 оны 07 дугаар сарын 01-ны хооронд Архангай аймгийн Барилга Угсралтын Трестэд нормчноор,1991 оны 07 дугаар сарын 01-нээс 1991 оны 12 дугаар сарын 22-ны хооронд Эрдэнэт хотын Хүнсний комбинатад харуулаар,1991 оны 12 дугаар сарын 23-ны өдрөес 1995 оны 01 дүгээр сарын 01-ны хооронд Эрдэнэт хотын хүнсний Тасун ХХК- д харуулаар тус тус ажиллаж байсныг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                      .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ