Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 109

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Х.Ө,

Шүүгдэгч Б.Н- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-ид холбогдох 2013001580126 дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын харьяат, 1993 оны 03 дугаар сарын 13-ны өдөр БӨ аймгийн Алтай сумд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс урианхай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, У.с овогт Б-гийн Н-, регистрийн дугаар БА..................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.Н- нь БӨ аймгийн Ө сумын сумын 13 дугаар багийн иргэн Б овогтой З ыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н- мэдүүлэхдээ: “Миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас Б.З-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн зэргийн хохирол учруулсан гэмт үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Түүнд учирсан хохирлыг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл барагдуулж өгөхөөр болсон.”  гэв.

Эрүүгийн 2013001580126 дугаартай хэргээс: /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/

1. Хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 10-14/,

 "... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өглөөний 08 цагаас оройн 17 хүртэл Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажил дээрээ байсан юм. Тэрээр ажлаасаа тараад БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багт байрлах түрээсийн байрандаа байж байгаад орой 21 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах “Тирлик” захын ар талд Б- гэх хүний гэрт очсон юм. Учир нь миний бие Б- гэх хүний гэрт сарын өмнө очихдоо ажлын дүрэмт хувцсаа үлдээчихсэн байсан бөгөөд түүнийгээ авах гэж очсон. Б- гэх хүний хүүхэд болох Н “Н” нь миний найз юм. Б- гэх хүний гэрт очиход Б- болон түүний эхнэр нэрийг нь мэдэхгүй, миний найз Н- /хоч нэр Нямхүү/ байсан юм. Тэгээд миний бие Б-гийн гэрээс өөрийн хувцсаа аваад найз Б.Н-той хамт гарч яваад БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багт байрлах миний түрээсийн байранд ирсэн. Миний бие найз Б.Н-той хамт байж байх үед миний найз болох Ө.Б- гэх эмэгтэй ирсэн. Энэ үед Б.Н- ганц юм ууя гэж хэлсэнд миний бие байрнаасаа гарч яваад Нэгдсэн эмнэлгийн урд талд байрлах дэлгүүрээс “Соёрхол” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архинаас 1 шилийг аваад буцаж байрандаа ирээд найз Б.Н-той хамт уусан ба хамт байсан найз Ө.Б- уугаагүй. Тэгээд миний бие тухайн архинаас 2 удаа уугаад найз Б.Н-ид би унтлаа гэж хэлээд унтаад өгсөн. Энэ үед найз Б.Н- ганцаараа үлдсэн архийг уугаад сууж байсан. Намайг унтаж байх үед найз Б.Н- татаж сэрээгээд миний нүүрэн тус газарт гараараа хэд хэдэн удаа цохисон, мөн хөлөөрөө миний нуруу болон толгой хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн юм. Энэ үед Ө.Б- гэх найз цагдаа дуудчихлаа гэж хэлэх үед найз Б.Н- гараад зугтаачихсан юм. Удалгүй цагдаа нар ирэхэд болсон үйл явдлын талаар хэлээд БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах Б.Н-ын гэрт очиход байхгүй байсан юм..." гэх мэдүүлэг,

2. Гэрч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 17-18/

 “... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багт байрлах гэртээ ирэхэд манай гэрт Б.З-ын найз болох Б.М- гэх залуу ирчихсэн унтаж байсан юм. Тэрээр 21 цагийн үед Б.З- нь үл таних нэг залуутай цуг орж ирээд байж байгаад буцаж гарч явсан. Тэрээр хэсэг хугацааны дараа Б.З- нь хамт явсан үл таних залуугийн хамт “ARKHI” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архинаас 1 шилийг авч орж ирээд үл таних залуугийн хамт уусан. Б.З- үл таних залуугийн хамт архи уугаад сууж байгаад Б.З- 1-2 удаа уучихаад би унтаж амарлаа, маргааш өглөө ажилтай болохоор эрт унтлаа гэж хэлээд манай гэрийн баруун талын орон дээр гараад хэвтээд унтчихсан. Тэгээд үл таних залуу ганцаараа архи ууж сууж байгаад Б.З-ыг очиж татаж сэрээгээд чи уухгүй юм уу, би ганцаараа уух юм уу гэж хэлээд Б.З-ын толгой руу гараараа 2-3 удаа цохисон үед миний бие очиж тухайн үл таних залууг болиулсан. Тэгээд миний бие гадаа гарч бие засаж буцаад ороод ирэх үед Б.З-ын хамарнаас цус гарч байсанд миний бие цагдаа дуудлаа гэж хэлсэн. Энэ үед үл таних залуу гараад зугтаачихсан...” гэх мэдүүлэг,

3. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 19-20/

"... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 19 цагийн үед найз Б.З-аас хэд хоногийн өмнө авсан гуталаа буцаагаад өгөх гэж БӨ аймгийн Ө сумын 1 дүгээр сургуулийн доод талд байрлах найз Б.З-ын байгаа газарт очсон. Б.З- нь тухайн газарт нэг найзындаа түр байж байсан юм. Тэрээр Б.З-ын байгаа айлд нь очиход гэр нь онгорхой байсанд миний бие гэр лүү нь ороход ямар нэгэн хүн байгаагүй. Тэгээд найз Б.З- луу залгахад гэрт байж байгаарай удахгүй очлоо гэж хэлсэн. Тэгээд миний бие тухайн айлын орон дээр хэвтэж байгаад унтчихсан байсан бөгөөд нэг сэрэхэд Б.З- болон үл таних залуу тухайн гэрийн эзэн гэх эмэгтэй ирчихсэн байсан. Миний бие Б.З-т гутлыг чинь аваад ирсэн гэж хэлчихээд гэр лүүгээ яваад өгсөн. 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр өглөө ажилдаа ирэх үед Б.З-аас юу болсон талаар асуухад урд өдөр нь хамт архи уусан залуу нь цохиж, зодсон талаараа ярьсан...” гэх мэдүүлэг,  

4. Хохирогч Б.З-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 04 сарын 09-ний өдрийн 174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,

5. Шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 30-31/

“... 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед миний найз болох Б.З- нь манай гэрт ирсэн. Манай гэрт ирэх болсон шалтгаан нь гэвэл Б.З- нь тус аймагт байрлах Зэвсэгт хүчний 340 дүгээр ангид ажилладаг бөгөөд урд нь түрээсэлж байсан байрнаасаа гараад байр олдохгүй байгаа гэж хэлээд 7 хоног гаруй хугацаанд манай гэрт байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн орой 21 цагийн үед Б.З- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж манай гэрт ирээд агсам согтуу тавиад манай гэрт байсан хөнжил гудаснуудаа аваад явсан. Манай гэрт Б.З-ын ажлын дүрэмт хувцаснууд үлдчихсэн байсан бөгөөд түүнийг авах гэж тухайн өдөр ирсэн байсан. Миний бие Б.З-тай хамт түүний хувцаснуудыг манай гэрээс авч яваад БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багт байрлах нэг айлд очсон юм. Тухайн айлд ороход Б.З-тай хамт ажилладаг гэх нэг залуу унтаж байсан ба бас нэг үл таних эмэгтэй байсан юм. Тэгээд миний бие жоохон сууж байгаад явлаа гэж хэлэхэд Б.З- нь явахгүй байж байгаарай хоёулаа нэг юм ууя гэж хэлсэн. Тэгээд Б.З-ын хамт гарч яваад Нэгдсэн эмнэлгийн урд талд байрлах таксины зогсоолоос такси бариад БӨ аймгийн Бугат сум руу явах замд байрлах нэг дэлгүүрт ороод “ARHКI” нэртэй 0.75 литрийн хэмжээтэй архинаас 1 шилийг аваад буцаж БӨ аймгийн Ө сумын 11 дүгээр багт байрлах Б.З-ын гэрт ирээд дэлгүүрээс худалдаж авсан 1 шил архийг Б.З-ын хамт уугаад хоорондоо юм яриад сууж байсан юм. Тэгээд архи уугаад сууж байгаад Б.З- нь урд өдөр нь манай гэрт агсам тавьсан гэж бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн юм. Энэ үед би уурандаа болоод Б.З-ыг цохиж зодох үед Б.З- би цагдаа дуудлаа шүү гэж хэлэх үед би гараад яваад өгсөн юм...” гэх мэдүүлэг,  

6. Шүүгдэгч Б.Н-ын хувийн байдлын талаар нотлох баримтууд:

-Иргэн Б.Н- /БА................./-ын өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө өнөөдрийн байдлаар манай мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэх лавлагаа /хх-ийн 36/,

- Шүүгдэгч Б.Н-д холбогдох гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 35/,

- 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр олгосон “РД:БА................., овог:У.с,  эцэг /эх/-ийн нэр:Б-, нэр:Н-, яс үндэс:Урианхай, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1993/03/13, төрсөн газар:БӨ , Алтай, хаяг:БӨ , Ө 13-р баг, Жана ауыл, 40 гудамж, 20 тоот, бүртгэлийн дугаар:830407112347, хүчинтэй хугацаа:2038/03/13, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 37-38/,

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/,

- БӨ аймгийн Ө сумын 13 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Тус багийн иргэн Б- овогтой Н- нь БА................. регистрийн дугаартай, ам бүл 4, 40-20 тоотод оршин суудаг.” гэх тодорхойлолт /хх-ийн 34/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.

1. Шүүгдэгч Б.Н-ын гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.

Мөн уг гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй, хуульд заасан журмын дагуу явагдсан байна.

Шүүгдэгч Б.Н- нь БӨ аймгийн Ө сумын сумын 13 дугаар багийн иргэн Б овогтой З ыг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 23 цагийн үед БӨ аймгийн Ө сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.З-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 10-14/, гэрч Ө.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/, хохирогч Б.З-ын эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шүүхийн шинжилгээний албаны ахлах зэргийн шинжээч эмч, цагдаагийн ахмад К.Х-ын 2020 оны 04 сарын 09-ний өдрийн №174 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/, шүүгдэгч Б.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 30-31, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн гэмт үйлдлээ болгоомжгүй хэлбэрээр үйлдээгүй, цохиж зодохоо урьтал болгон хүсэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, нэг нэгнийгээ үл хүндэтгэн дээрх гэмт хэргийг үйлджээ гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.З-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 дэх заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №174 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н-ын дээрх зүй бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул энэхүү гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.    

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.З-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Б.З-ын “...миний нэхэмжилсэн 350000 төгрөгийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн дотор барагдуулахаар болсон...” гэх баталгаа /хх-ийн 46/, хохирлын жагсаалт /хх-ийн 41/ зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Н-оос 350000 төгрөгийг гаргуулан  хохирогч Б.З-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлөхөө илэрхийлсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч  Б.Н урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг сонгон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн энэхүү гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 5.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 нэгж нь 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Харин шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4.Бусад асуудлаар:

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Н- нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй байна.   

Шүүгдэгч Б.Н-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.с овогт Б-гийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-ид 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Б.Н-оос 350 000 /гурван зуун тавин мянга/ төгрөгийн гаргуулан хохирогч Б.З-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Н-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас  хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК