Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00075

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-13-40 тоотод оршин суух “Фиаблебиз” ХХК-ний М.Мөнхтүшигийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэрзаяа,  хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхбат оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

“Фиаблебиз” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Фиаблебиз " ХХК -нь Мөнхтүшигт-холбогдуулан 2016-11 08 өдөр танай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийг 2012 оны 12 сарын 02 ны өдрийн 142 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хуулийн 65-р зүйлийн 65.1.9-р зүйлд заасан "хариуцагчийн хаяг тодорхойгүй" гэсэн шаардлагыг үндэслэл болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бөгөөд хариуцагчийн манай компаний ажилтанд өгсөн хаяг болон хорооноос өгсөн хаягтаа оршин суудаггүй нь манай ажилтан болон шүүхийн бичиг хүргэгчийн тайлбараас нотлогдож байгаа тул хариуцагч Мөнхцэцэг овогтой Мөнхтүшгийг цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах ажиллагааг онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүсэлтээ дэмжиж байна.Мөнхтүшиг Дархан нэхий ХХК-д ажилладаг гэсэн сурагтай.Хаан банкинд 5093171776 дугаарын данстай гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Мөнхцэцэгийн Мөнхтүшигийг шүүхэд хариуцагчаар татагдвал зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байна. Иймд хүсэлтийг хангаж М.Мөнхтүшигийг/ ГЮ94040715/ эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1,155.3-д заасныг баримтлан Мөнхцэцэг овогтой Мөнхтүшигийг /ГЮ-94040715, 9996-2895, 9974-8639-эхнэр нь.Одоогоор Дархан хотын “Дархан нэхий” ХХК-д ажиллаж байх магадлалтай/ эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүлийн 155.4-д зааснаар М.Мөнхтүшигийг эрэн сурвалжлах ажиллагааг гүйцэтгэхийг Орхон аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарын 130000801681 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

4. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АРИУНЦЭЦЭГ