Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 00090

 

 

 

 

 

 

                                            

 

 

                                                                                      

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                   

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Хүсэлт гаргагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-23-49 тоотод оршин суух Махранз овгийн Шагдарын Чулуунсүхийн /ФА-57011575/ хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтээр үүсгэсэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ш.Чулуунсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Хүсэлт гаргагч Ш.Чулуунсүх шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Ш.Чулуунсүх 1974 онд Булган аймгийн Сэлэнгийн мод бэлтгэлийн аж ахуйд нормчноор ажилд орж 1977 онд цэргийн албанд явах хүртлээ ажилласан.Ажилд авсан тухай 1974-08-05-ны өдрийн 117 тоот тушаалд эцэг Шагдарын нэрийг Батаа гэж андууран бичсэнийг залруулан ашигласан байдлыг тогтоож өгнө үү. Жамбаа овогтой Батаа нь миний бага дүүг үрчилж авсан юм.Би Батааг дагаж Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуйд ажилд орж байсан.Тэгээд Батаа овогтой гэж тушаалд бичсэн байгаа юм.Мөн миний бие 1981 онд Өвөрхангай аймгийн Авто жолооны курст суралцахаар  ажлаас чөлөөлөгдөж байсан.Гэтэл энэ чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа тул энэ тухай тогтоолгох хүсэлтэй гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт,хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,Булган аймгийн Сэлэнгийн Мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1974-8-05-ны өдрийн “түр авч ажиллуулах тухай” 117 дугаартай тушаал,Эрдэнэт дэх Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1977-6-24-ний өдрийн “ажлаас чөлөөлөх тухай” 196 дугаартай тушаал,мөн аж ахуйн даргын 1981-9-24-ний өдрийн 354 дугаартай “ажилд томилох,дуудан оруулах,чөлөөлөх тухай”тушаалын хуулбарууд,Батаагийн Ариунаагийн үрчлэлтийн гэрчилгээ,хамт ажиллаж байсан Б.Давааням, Д.Пүрэвдорж ,Б.Дашвандан,Д.Бат-Эрдэнэ нарын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрчийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар судлаад      

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар,Шагдарын Чулуунсүхэд 1975 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Сэлэнгийн Мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1974-8-05-ны өдрийн “Түр авч ажиллуулах” тухай тушаалын “Батаа овогтой Чулуунсүх” гэсний жинхэнэ эзэмшигч нь Шагдарын Чулуунсүх болох нь тогтоогож байна гэж дүгнэв.

Мөн Эрдэнэт дэх Хялганатын Мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1981-9-24-ний өдрийн 354 дугаартай “ажилд томилох,дуудан оруулах,чөлөөлөх тухай” тушаал, гэрчүүдийн тодорхойлолт,шүүх хуралдаанд оролцсон гэрч Д.Бат-Эрдэнэ, Д.Хишигбямба,Б.Дашвандан нарын мэдүүлэг,хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ш.Чулуунсүх нь 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс жолоочийн курст явах болсон тул ажлаас чөлөөлөгдсөн болох нь нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хуульд зааснаар төрийн санд хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан Шагдарын Чулуунсүхэд 1975 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Булган аймгийн Сэлэнгийн Мод бэлтгэлийн аж ахуйн даргын 1974-8-05-ны өдрийн “Түр авч ажиллуулах” тухай тушаалын “Батаа овогтой Чулуунсүх” гэсний жинхэнэ эзэмшигч нь Шагдарын Чулуунсүх болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ш.Чулуунсүх 1981 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                       .

3. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй  болох бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.АРИУНЦЭЦЭГ