Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 695

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Энхтайван би Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Н.Цолмонд холбогдох “Зээл 2.100.000  төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Сүхбаатар сумын иргэн Н.Цолмон нь  аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн хөрөнгөөр  “Ногоо боловсруулах цех байгуулах”-аар зориулалтын дагуу ашиглагдах, зээлийн график хуваарийн дагуу 3 жилийн хугацаанд эргэн төлөгдөх, хэрэв зээлийн төлөлтийг хийгээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд  хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцох нөхцөлтэй 3,000,000 төгрөгийн зээлийн гэрээг аймгийн Засаг даргатай   2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр  байгуулж санхүүжилт авсан. Н.Цолмон нь зээлийн эргэн төлөлтөөс үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хийгээгүй гэрээний ерөнхий хугацаа дууссан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр олгосон 1,500,000 төгрөг болон түүний алданги болох 600.000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг барьцааны гэрээний 5.1, 5.2-д заасны дагуу  барьцаа хөрөнгөөс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.

Алдангийг Иргэний хуулийн 232.4 дэх заалтанд заасны дагуу  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн  50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн тооцов гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын 8 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 056 тоотод оршин суух Бичээч овогтой Норовын Цолмон /МЬ60101214/ нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Норов овогтой Цолмон миний бие нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын  нэхэмжилж буй  1,500,000 төгрөг, хүү болох 600,000 төгрөг нийт 2,100,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Барьцаа хөрөнгө болох газзрын гэрчилгээгээ хураалгахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Н.Цолмонд холбогдох “Зээл 2.100.000  төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Н.Цолмон  нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.  

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь төсөвт байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 2.100.000  төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 120,119 төгрөгний тал хувь болох 60,259,5 төгрөгийг хариуцагчаас гаргуулан Сүхбаатар сумын төсвийн орлогод оруулах нь зүйтэй байна.