| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2020/0111/Э |
| Дугаар | 120 |
| Огноо | 2020-05-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 120
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.С,
Улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ө,
Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Г-т холбогдох 2013000660132 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын харьяат, 1985 оны 03 дугаар 01-ний өдөр БӨ аймгийн Ц сумд төрсөн, 35 настай, эрэгтэй, яс үндэс Тува, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ц сумын 7 дугаар баг Долоон гаталгад оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Х-ы Г, регистрийн дугаар БЛ................
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын үеэр А.К-ий гээгдүүлсэн картыг олж авч 2019 оны 10 сараас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн үйлдлээр 396 000 төгрөгийг гарган авч хувьдаа ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна, хохирогчид хохирлыг төлж барагдуулсан.” гэв.
Эрүүгийн 2013000660132 дугаартай хэргээс:
Мөрдөн шалган ажиллагаанд хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг, бусад баримтууд болох /Гэмт хэргийн талаарх нотолсон баримтууд/
1. Хохирогч А.К-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 27-30/
“...Миний бие 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр авга ах болох Ж.Х-аас оюутан хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийхээр 500 000 /таван зуун мянга/ төгрөг бэлнээр авсан. Харин ахаасаа авсан мөнгөө буцаан өгөхдөө нийгмийн даатгалын сангаас авдаг группийн мөнгөнөөс сар бүрийн зээлийн зөрүүнээс 94000 мянган төгрөгийг миний групп ордог ХААН банкны картнаас авахаар тохиролцоод картыг 2019 оны 9 дүгээр сард /өөрийн дансаа мэдэхгүй гэв/ нууц үгийг бичээд Ж.Х ахын гэрт хүргэж өгсөн. Намайг хүргэж өгөхөд ах Ж.Х нь ганцаараа байсан. Тэрнээс хойш надад зээлсэн мөнгө асуухгүй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр над руу залгаад чи зээлийн зөрүүгээ өөрөө авч байна уу, надаас зээлсэн мөнгө өгөхгүй юм уу гэж асуусан. Тэр үед Ж.Х ахад би картаа хүргэж өгсөн талаар хэлсэн. Харин Ж.Х ах болохоор тэгвэл чиний өгсөн картыг би алга болгосон юм шиг байна гэж хэлэхэд Ж.Х ахыг дагуулж Х банканд очиж ажилтантай нь уулзсан боловч бид хоёрт танай картнаас сар бүр мөнгө гаргаж авдаг юм байна гэдгийг хэлсэн юм.” гэх мэдүүлэг,
2. Гэрч Ж.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 31/
“...А.К-ийг сайн танина. Надаас 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр бэлнээр 500 000 /таван зуун мянга/ төгрөгийг хувийн хэрэгцээндээ зарцуулна гэж хэлээд авсан. Надаас мөнгө зээлсэн үедээ картаа өгсөн байх. Сайн санахгүй байна. Ямартай ч надаас мөнгө зээлээд сар бүр тэтгэврийн зөрүү мөнгийг авч байгаарай гэж хэлж ХААН банкны картаа өгсөн. Надад картаа өгөхдөө нууц кодыг нь картан дээр бичээд нааж үлдээсэн. А.К-ий картыг нь авснаас хойш банкнаас мөнгө аваагүй юм шиг санагдаад байна. Картыг гэрээсээ биш гадуур халаасандаа хийж яваад алга болгосон юм шиг байна.” гэх мэдүүлэг,
3. Шүүгдэгч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: /хх-ийн 38/
“... Би 2019 оны 10 дугаар сарын эхээр “Тирлик” зах дотор байрлах ХААН банкны АТМ-ээс мөнгө авахаар очих үед миний урд талд байсан гадаад улсын нэг иргэн виза картыг гадна талын цонхны тавцан дээр тавиад яваад өгсөн. Уг гадаад иргэний үлдээгээд явсан картыг юун карт юм бол гэж авч үзээд зах дотор байрлах цагаан хоолой /үзэл/-гоор картыг олж авлаа, эзэмшигч нь авна уу гэж зарлуулсан боловч эзэмшигч нь олдоогүй. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын дундуур байсан болов уу олж авсан картанд шар өнгийн цаасан дээр 5782 гэсэн тоо бичээстэй байсныг уг картын нууц үг байж болзошгүй юм байна гэж үзээд Хилийн цэргийн 0165 дугаар анги руу явдаг 3 замын уулзварын хажууд байдаг АТМ рүү хийж нууц үгийг хийхэд тухайн картын нууц үг мөн байсан. Дансны үлдэгдлийг шалгахад 94 000 /ерөн дөрвөн мянга/ төгрөгийн үлдэгдэл байсан ба үүний 90 000 /ерөн мянга/ төгрөгийг данснаас гаргаж аваад үлдэгдэл мөнгийг нь үлдээгээд явсан. Дараа дараагийн гүйлгээнүүдийг сар бүрийн эхээр орсон мөнгийг авч байгаад 2020 оны 02 дугаар сард дансны үлдэгдэл шалгахад 20 000 /хорин мянга/ төгрөг уг дансанд орсон байсныг авсан ба ахиж уг данснаас гүйлгээ хийж мөнгө гаргаж аваагүй баригдчих байх гэж айгаад аваагүй. Бусдын эзэмшилд байгаа картыг эзэмшигчид нь эсхүл ХААН банкны салбар, хууль хяналтын байгууллагад хүлээлгэж өгөхгүйгээр мөнгө гаргаж авсан нь миний буруу, буруутай үйлдэл гаргаснаа хүлээн зөвшөөрч байна.
Хохирогчийн данснаас мөнгө гаргаж авах үед хар өнгийн куртик, хар өнгийн амны хаалт зүүж өөрийгөө таниулахгүй байх зорилготой байсан ба хамгийн сүүлд 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр байсан болов уу эхнэрийнхээ шар өнгийн куртик нь дээр улаан өнгийн майк өмсөж, мөн амны хаалт зүүж гүйлгээ хийж тухайн данснаас нийт 396 000 /гурван зуун ерөн зургаан мянга/ төгрөг авч хувьдаа ашигласан. Би хүний хаясан картнаас авсан мөнгөөр архи согтууруулах ундааны зүйл авч уугаад дуусгасан ба манай эхнэр намайг хүний данснаас хууль бусаар мөнгө авч байсныг мэдэхгүй, түүнд хэлээгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би А.К-ий картнаас авч ашигласан мөнгөө цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа хохирлын мөнгө гэж 396 000 төгрөгийг бэлнээр өгч уучлалт гуйж намайг уучилсан ба хохирлын тал дээр ямар нэгэн маргаан байхгүй, сайн дурын үндсэн дээр эвлэрч уучлалт гуйж намайг уучилсан. Би А.К-д ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний хийсэн хэрэгт хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү.” гэх мэдүүлэг,
4. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/,
5. Хохирогч А.К-ий эзэмшлийн ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 17-19/,
6. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:
- БӨ аймгийн Ц сумын 7 дугаар багийн Засаг даргын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 52 дугаар “Тус багийн иргэн Х-ы Г /БЛ.............../ нь ам бүл 5. 2019 он эцэст бүгд 83 толгой мал тоолуулсан. Үүнээс адуу 1, үхэр 12, хонь 20, ямаа 50. Х.Г нь урьд өмнө хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, төлөв даруу зантай, тус багийн байнгын оршин суугч мөн” гэх тодорхойлолт /хх-ийн 44/,
- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 1/591 дугаар “Х.Г /БЛ.............../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар ямар нэгэн эд хөрөнгө бүртгэгдээгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 46/,
- Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/,
- 2012 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ..............., овог:Х, эцэг /эх/-ийн нэр:Х, нэр:Г, яс үндэс:Тува, хүйс:Эрэгтэй, төрсөн газар: БӨ , Ц , төрсөн огноо:1985/03/01, хаяг:БӨ , Ц , 7-р баг, Долоон гаталга, хүчинтэй хугацаа:2030/03/01, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Х.Г нь 2019 оны 10 дугаар сарын үеэр А.К-ий гээгдүүлсэн картыг олж авч 2019 оны 10 сараас 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүртэл нийт 6 удаагийн үйлдлээр 396 000 төгрөгийг гарган авч хувьдаа ашигласан болох нь хохирогч А.К-ий мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 27-30/, гэрч Ж.Х-ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 31/, шүүгдэгч Х.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 38/, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 24-25/, хохирогч А.К-ий эзэмшлийн ХААН банкны депозит дансны хуулга /хх-ийн 17-19/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Уг гэмт хэргийн улмаас хохирогч А.К-д 396 000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед уг хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогч А.К-ий бичиг өгсөн баримт /хх-ийн 27/, хохирогч А.К-ий мэдүүлэг /хх-ийн 35/ зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Х.Г-ийг хохирогчид төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Г-ийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.
Иймд шүүгдэгч Х.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-т 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг БӨ аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албанд 150 ширхэг мод тарих ажил хийлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Г нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар саад учруулахгүй байх зорилгоор, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК