Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 644

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Энхтайван би Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “Шинэ бадрах” ХХК, Ё.Батзул нарт холбогдох “Зээл, зээлийн хүү 114,548,297,57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хүлээн авч танилцаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Шинэ бадрах ХХК нь тус банктай 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ4320003333 тоот зээлийн гэрээ байгуулж , 150,000,000 /нэг зуун таваин сая/ төгрөгийг сарын 1,9 хувийн хүүтэйгээр, хөрөнгө оруулалтын зээлийн зориулалтаар 60, сарын хугацаатайгаар зээлж авсан. Зээлдэгч нь ЗГ4320003333 тоот зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарьт төлөлтийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зөрчиж эхэлсэн.

Зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас 2016 оны 01-р сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлэнд 87,500,000 /наян долоон сая таван зуун мянган төгрөг/, хүүнд 26,035,727,71 /харин зургаан сая гучин таван мянга долоон зуун хорин долоо зууны далан нэгэн/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,012,569,86 /нэг сая арван хоёр мянга таван зуун жаран ес зууны наян долоон/ төгрөг нийт 114,548,297,57 /Нэг зуун арван дөрвөн сая таван зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн долоо зууны тавин долоон/ төгрөгийн зээлийн өр төлбөр хуримтлагдаад байна. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Үүнд:

1. Нийт 114,548,297,57 /Нэг зуун арван дөрвөн сая таван зуун дөчин найман мянга хоёр зуун ерэн долоо зууны тавин долоон/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 730,691 төгрөгийн 50% болох 365,346 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү.

2. Шүүхийн шийдвэрт 2012.09.12-ны өдрийн ЗГ4320003333тоот зээлийн барьцаанд БГ4320003333 тоот Ипотекийн гэрээнд заасан зочид буудлын зориулалттай барилга /УБ№: Ү-1317002411 гэрчилгээний №: 000189015 хаяг:Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2-р баг Гэрэл зочид буудлын урд/, Эзэмших эрхтэй газар /Гэрчилгээний №:0292488, нэгж талбарын №: 18585568420093 Хаяг: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6-р баг/ байгааг дурьдаж үүнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ салбарны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргил нь шүүхэд гаргасан хүсэлтэдээ: ...Гололмт банкны Сэлэнгэ салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргил миний бие нь Голомт банкны нэхэмжлэлтэй Шинэ бадрах ХХК, Ё.Батзул нарт холбогдох 114,548,297,57 төгрөг гаргуулах иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Шинэ бадрах ХХК, Ё.Батзул нараас нэхэмжлсэн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

           

ҮНДЭСЛЭХ нь:

    Нэхэмжлэгч Голомт банкны Сэлэнгэ Салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Бат-Оргил нь  .... хэриуцагч Шинэ бадрах ХХК, Ё.Батзул нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 114 548 297.57 төгрөгийг төлсөн тул нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтээр батлагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон  хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 730,691 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 365,345,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 365,345,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Голомт банкны Сэлэнгэ салбарын нэхэмжлэлтэй “Шинэ бадрах” ХХК, Ё.Батзул нарт холбогдох “Зээл, зээлийн хүү 114,548,297,57 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-ыг хүссэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 730,691 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 365,345,5 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 365,345,5 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Л.ЭНХТАЙВАН