Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 132

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Б овогт Д -ийн Д 

Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар А-235 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг 

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол улсын Газрын тухай хуулийн  дугээр зуйлийн  44.8 , Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дүгээо зүйлийн 35.1 , Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар А-235 тоот тушаалуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Дг”....Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрын бүртгүүлж гэрчилгээжүүлэх үүрэг,бүхий ажлын хэсэг...”-гийн судалгаанд хамруулалгүй орхигдуулан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М , хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А , гэрч Д.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...Нэхэмжлэгч Д.Дгийн 1973 оноос хойш амьдарч ирсэн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо 5 дугаар хэсэг Богины 1 дүгээр сарын 15-ны өдрийн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаардаг бөгөөд хууль, эрх зүйн дээрх байдлаас шалтгаалж нэхэмжлэгчийн Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэхь хэсэгт заасан ...Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, 19 дугаар зүйлийн 16.3 дахь хэсэгт заасан ....Иргэн , хөдлөх үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах , эзэмших , өмчлөх , өв залгамжлуулах, 16 зүйлийн 16.12 дахь хэсэгт заасан.... “Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргах шийдвэрлүүлэх Монгол улсын иргэн энэ хуулийн 4.1.1 дэхь хэсэгт заасан зориулалтаар газрыг нэг удаа үнэгүй өмчлөх эрхүүд нь өнөөдрийг хүртэл зөрчигдсөөр ирсэн.

Нэхэмжлэгч Д.Дгийн адил маргаан бүхий газарт зохих журмын дагуу зөвшөөрөлгүйгээр удаан хугацаагаар амьдарч буй иргэдийн Үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрхийг хангах зорилгоор 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр засгийн газрын хуралдаанаар асуудлыг авч хэлэлцээд Байгаль орчин аялал жуучлалын яамны сайдын үүрэг чиглэл өгч арга хэмжээ авч ажиллахыг даалгасан байдаг. Улмаар Байгаль орчин аялал жуучлалын яамны сайд 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А-235 дугаартай тушаал гаргаж Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалын бүсэд хамаарах Зайсангийн амны 11, Арцатын амны 4 дүгээр хороодод  зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгүүлж , гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг томилж үйл ажиллагааг эхлүүлсэн.

Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаартай тушаал гарахаас өмнө 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11, Арцатын амны 4 дүгээр хороонд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг “байгуулагдаж “... газар ашиглах гэрчилгээ олгох иргэнд тавигдах шаардлага....” “....Ашиглуулах газрын хэмжээг тооцох ...” зэрэг асуудлуудыг ажлын хэсгийн хуралдаанаар авч хэлэлцсэн байдаг бөгөөд тус хуралдааны шийдвэрийн дагуу зайсангийн амны 11 дүгээр хороонд зохих зөвшөөрөлгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн судалгааг гаргаж тус судалгааг газар ашиглуулах эрх олгох үндэслэл болгон ажилласан.

Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “...Тус судалгаанд хамрагдаагүй нь нэхэмжлэгчийн газар ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлагыг үгүйсгэх нөхцөл байдал болж байгаа талаар...” удаа дараа тайлбарлаж мэдүүлсээр ирсэн. Байгаль орчин аялал жуучлалын сайдын А-235 дугаартай тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаанаас “...нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа буюу 1994 оноос өмнө амьдарч байсан нэг иргэнд хамаарна...” “...Аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулах  газрын хэмжээг 0.05 га-гаас хэтрүүлэхгүй байна...” гэж тус тус заасан байх боловч газар ашиглуулах иргэдийн судалгааг ямар ,байгууллага албан тушаалтан хариуцан гаргах, судалгаанд хамрагдах иргэдийн оролцоог хэрхэн хангах, судалгааг ямар хугацаатай хийж гүйцэтгэх зэрэг асуудлуудыг зохицуулсан зүйл байхгүй байдаг бөгөөд дээрхи нөхцөл байдлуудыг нарийвчлан зохицуулж өгөөгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч Д.Дгийн судалгаанд хамрагдах эрхийг ноцтой зөрчсөн.

Нөгөө талаар нэхэмжлэгчийг 1973 оноос хойш өнөөдрийг хүрт;эл маргаан бүхий газарт тасралтгүй ажиллаж амьдарсаар ирснийг ажлын хэсэгт оролцон БОНХАЖЯ-ны тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны засаг дарга зэрэг төрийн байгууллага албан тушаалтнууд тодорхой мэдсээр байж газар ашиглуулах иргэдийн судалгаанд хамруулалгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1 дэх хэсэгт заасан ... эс үйлдэхүй хууль бус бодохыг тогтоолгох.... нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байгаа бөгөөд “... Даалгах ...”шаардлагын үндэслэл мөн адил Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарч байгаа болохыг тодорхой дурьдах шаардлагатай юм. Иймд Монгол Улсын Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин аялал жуучлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А-235 дугаартай тушаалуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Дг "... Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийй ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг...” гийн судалгаанд хамруулалгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийг судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагын хувьд Байгаль орчин аялал жуучлалын сайд хариуцагч байх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүны дарга болон гишүүдээр тус яамны буюу сайдын эрхлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үндсэн үүрэг бүхий алба, Хэлтсүүд багтсан нөгөө талаар хариуцагчийн зүгээс дээрхи байдлыг тодотгож ажлын хэсэгт багтсан Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэнг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр давхар томилон оролцуулж байгаа зэргээс үзэхэд өөрчлөгдсөн шаардлагын хүрээнд хариуцагчийг өөрчлөх, солих үр дагавар үүсэх боломжгүй юм.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А-235 тушаал дээр хоёр шаардлага байгаа. Тухайн иргэн 1994 оноос өмнө энд амьдарсан байхыг шаарддаг, харин газар эзэмшүүлэх 2015 оны ажлын хэсэгт тус тусдаа бүртгэхийг зохицуулсан байгаа. 1994 оноос өмнө амьдарсан, 1999 оноос хойш тусдаа өрхийн амь бүл нэг гэж яваад хасалтаа хийлгээд, 2003 оны бүртгэлд эхнэр хүүхдийн хамт бүртгэгдээд өнөөдөр ам бүл 4 гээд яг тэр хаяг байршлаар амьдарч байна. Д. Д гуай тусдаа өрх, 1973 оноос хойш өнөөдрийг хүртэл нэг хаяг дээрээ бүртгэлтэй байна.  Яг нэг газар хоёр өөр хаяг байна гэж байхгүй. Тэр үед кадастрын зураг, газрын мэдээллийн сан гэж байхгүй хаягжих хаягжилт тодорхой бус 1990 оны сүүл хүртэл Богины амны задгай гэдэг хаягаар явж ирсэн. Энэ нь Д.Д гуайн эсвэл Д.Э ын буруутай үйл ажиллагаанаас болж хуулиар заасан үүргээ биелүүлээгүй үүссэн нөхцөл байдал биш юм. Энэ нь тухайн үеийн төрийн байдлын бодлого, энэ бодлого одоог хүртэл үргэлжлээд явж байгаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль болон Монгол улсын иргэн газар эзэмших, ашиглах хуулийн зохицуулалт хоорондоо зөрчилдөөд ирэхээр Богины аманд олон жил амьдарсан иргэдийн эрх зөрчигдсөн.    Энэ судалгаагаар Д.Д, Д.Э  хамрагдах бүрэн эрхтэй. Д.Д, Д.Э  нь тус тусдаа ам бүлтэй, хаягтай байна гэдэг нь нэг айл гэж үзэх боломж байхгүй байна гэдгийг харуулж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Д.Дгийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татагдсантай холбоотойгоор тус яамны кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.А  миний бие бичгээр тайлбар хүргүүлж байна.

Иргэн Д.Д олон жил амьдарч байсан газраа авч чадаагүй тул газраа авах холбогдох ажлын хэсгийн судалгаанд хамрагдах хүсэлтэй байгаа зэрэг асуудлыг шийдэхийн тулд 

• Д.Дгийн амьдарч байсан газрыг түүний хүү Д.Э од олгох тухай /нотлох баримтанд байгаа гэр бүлийн гишүүдийн бүртгэлд зааснаар/ захиргааны: хэргийн шүүхээр газар ашиглах эрх олгох шийдвэрийг дахиж шалгах, нягтлах 

• Ажлын хэсэг болон Байгаль орчин аялал, жуулчлалын яамны бодлого нь олон жил амьдарсан хашаа байшинтай иргэдийн асуудлыг шийдэх зорилготой байснаас биш олон жил амьдарсан тухайн гэр бүл түүний үр хүүхэд, ач зээ төрөл төрөгсөдөд газар олгох зорилготой байгаагүй тийм газрын нөөц бололцоо ч байхгүй. 

• Д.Э  нь анх хууль бусаар зөвшөөрөлгүйгээр ашгийн зориулалтаар бусдад эрх олгож том хэмжээний барилгын ажил эхлүүлсэн. 

• Энэ барилга нь нотлох баримтанд байгаа Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын албан бичиг зурагтай давхцуулан шалгахад Дгийн амьдарч байсан газар болох нь харагдаж байна. 

• Нотлох баримтанд байгаа О.Наран гэрчийн мэдүүлэгт гэрч нь Дгийн хашаа байшин буулган итгэлцлийн үндсэнд дээр хөрөнгөө оруулан барилга барьсан. О.Наран нь Дтэй тохиролцон хашаа байшинг нь буулгаж үйл ажиллагаа явуулсан тул Дд өөрийн зүгээс одоо болтол төлбөрийг нь төлж байр түрээсэлж өгдөг. 

• Дгийн нэхэмжилж байгаа олон жил амьдарсан гэх газрын кадастрын зургийг шалгахад өмнө нь өөрийнх нь байсан хашаа байшингийн газар биш харин огт хүн амьдарч байгаагүй шинэ газар байсан мөн энэ нь Уорлд трэвел ХХК-ийн ашиглаж байгаа газартай давхцалтай байна. 

• Байгаль орчин, аялал жуулчлалын яамны кадастрын хэлтсээс бэлтгэсэн 2004 оноос 2017 оныг хүртэлх сансрын түүхчилсэн зураг дээр Д.Дзэшингийн амьдарч байгаа газар дээр Д .Э  хүү нь барилга барьсан харагдаж байна. 

Эдгээр байдлыг харгалзан үзэж Дгийн амьдарч байсан энэ газар дээр хууль бусаар зөвшөөрөлгүйгээр газраа томруулан сунгаж том барилга барьсан, төрийн байгууллагын шаардлагыг хүлээн авдаггүй, төрийн мэдлийн газрыг бусадтай ашгийн зориулалтаар тохиролцсон зэрэг олон асуудлуудыг судлаж Д.Д гэр бүлийн үр хүүхдүүдийн байдлыг харгалзан үзэж газрых нь хэмжээг томруулан 2000 метр квадрат газар олгох тухай шүүхийн шийдвэр гарч Байгаль орчин, аялал жуулчлалын яам уг шийдвэрийг биелүүлэхээр сайдын тушаалын төсөл боловсруулан ажиллаж байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн Иргэн Д.Дгийн хүсэж байгаа газрыг олгох боломж нөөц бололцоо байхгүй мэдэгдэж байна.

Төрийн захиргааны төв байгууллагын зүгээс Иргэн Д.Дгийн амьдарч байсан газар дээр барьсан барилга бүхий газрыг иргэн Д.Д болон хүү Д.Э ын аль нэг нэр дээр нь дахин маргахгүй байх нөхцөлтэйгээр шийдэж өгөх саналтай байгаа тул шүүгч та харгалзаж үзнэ үү

Хавсралтаар 2004, 2005, 2006, 2007, 2008, 2009, 2010, 2011,2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудыг сансрын түүхчилсэн зургийг хүргүүлж байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Судалгаанаас бид хаягжилтын мэдээлэл авч байсан. Амьдарч байгаа айлуудын хашаа байшинг газар дээр нь шалгахад 600 орчим байлаа гэхэд, хаягжилтын мэдээллийг авахад 2000 гараад явчихсан байдаг. Иймд хаягжилтаар газар олгох боломжгүй байсан. Бид Д.Д гуайд газар олгоход асуудал байхгүй. Гэтэл гэрчийн мэдүүлснээр, гэрч олон жилийн хугацаанд өвөө эмээтэйгээ амьдарч, өвөө эмээгийнхээ байшинг буулгаад, хүргэнтэйгээ нийлж байшин барьсан юм байна. Одоо энэ газраа авъя гэж байгаа юм байна. Энэ газар нь Д.Э ын  буюу Д.Дгуайн гэр бүлийн гишүүний нэгний нэр дээр олгогдож байгаа юм шиг харагдаж байгаа учраас бид шинэ газар олгох боломжгүй гэж харж байна” гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  нь анх “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгүүд, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар А-235 тоот тушаалыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Дд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг Богины амны 1 дүгээр гудамжинд орших 800 мкв талбай бүхий газрыг гэр бүлийн хэрэгцээнд ашиглуулах шийдвэр гаргахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг анх гаргасан.  

Улмаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  нь нэхэмжлэлийн шаардлагаа “Монгол улсын Газрын тухай хуулийн  дугээр зуйлийн  44.8 , Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 , Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн дугаар А-235 тоот тушаалуудыг үндэслэн нэхэмжлэгч Д.Дг ”....Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрын бүртгүүлж гэрчилгээжүүлэх үүрэг,бүхий ажлын хэсэг...”-ийн судалгаанд хамруулалгүй орхигдуулан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” дугаар А-235 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “... газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд хамруулахыг хариуцагчид даалгах” гэж өөрчилсөн байх ба энэхүү өөрчилсөн шаардлагын агуулгаас үзэхэд дээрх Ажлын хэсгээс хийсэн судалгааны газар ашиглах эрх олгох боломжтой иргэдийн ангилалд хамруулахыг хүссэн байна.

Ажлын хэсгээс явуулсан судалгааны дагуу газар ашиглах эрх олгох боломжтой иргэдийн ангилалд хамрагдсан 411 иргэнд газар ашиглах эрх олгож, гэрчилгээжүүлсэн болох нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн “Иргэдийн газар ашиглалтын тухай” № 10/6210 тоот албан бичгээр нотлогдож байна.  

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасан байна.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны дугаар А-235 тоот тушаалаар байгуулагдсан Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс явуулсан судалгааг үндэслэн иргэнд газар ашиглах эрх олгох, эс олгох асуудлыг шийдвэрлэж байх тул уг судалгаа нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн, захиргааны актын шинжийг агуулсан байна. 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 0523 тоот шийдвэр,  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн дугаар 221/МА2016/0617 тоот магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн дугаар 419 тоот тогтоолоор Д.Э  нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Богины аманд байрлах 700 м.кв талбай бүхий газрыг ашиглах эрхтэй болсон байна.

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд хамаарах Зайсангийн амны 11 дүгээр хороо, Арцатын амны 4 дүгээр хороонд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаанд оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрыг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлийн  шийдвэрлэсэн нь хэсгийн 2-т “нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа буюу 1994 оноос өмнө /Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль батлагдсан хугацаа нь 1994 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр/ амьдарч байсан нэг иргэнд хамаарна” гэсэн байна.

Дээрх тэмдэглэлээс үзэхэд нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас хамгийн олон жил тухайн газартаа амьдарч байсан нэг иргэний газар ашиглах эрхийг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолтууд , 1999 он, 2003 он, 2004 онуудын хүн амын өрхийн бүртгэлийн дэвтрүүдээс  үзэхэд нэхэмжлэгч Д.Д, түүний зээ хүү болох Д.Э  нар нь тусдаа оршин суух бүртгэлтэй харагдаж байх боловч тус шүүхэд ирүүлсэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны  № 12/444 тоот албан бичиг , Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Засаг даргын 2018 оны № 013 тоот албан бичгүүдэд  Д.Д, Д.Э  нар нэг хаягт бүртгэлтэй болох нь нотлогдож байна. 

Нэхэмжлэгч Д.Дгийн зээ хүү Д.Э  нь бага наснаасаа эхлэн нэхэмжлэгчтэй хамт амьдарч байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “... Д.Д болон түүний зээ хүү болох Д.Э  нар нь тус тусдаа бүртгэлтэй, тус тусдаа өрхүүд, тусдаа иргэд учраас нэхэмжлэгчийг газар ашиглах эрх олгох боломжтой иргэдийн ангилалд оруулж, судалгаанд хамруулах ёстой” гэж тайлбарлан маргаж байх хэдий ч бодит байдалд нэхэмжлэгч Д.Дгийн зээ хүү Д.Э  нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийн дагуу маргаан бүхий газартай залгаа газрыг ашиглах эрхтэй болсон, уг газар дээрээ бусадтай хамтран барилга барьсан болох нь тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Ажлын хэсгийн 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хурлын дээрх тэмдэглэлээс  үзэхэд нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас ....нэг иргэний газар ашиглах эрхийг бүртгэлжүүлж, гэрчилгээжүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Д.Д гуайд хэдийгээр сайдын тушаалаар газар ашиглах эрх олгоогүй байгаа боловч бодит байдал дээр түүний зээ хүү газар ашиглах эрхтэй болсон нь тодорхой нотлогдож байх ба үүнтэй талууд маргаагүй байна. 

Тодруулбал сайдын 2015 оны дугаар А-235 тоот тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгээс нэг хашаанд амьдарч байгаа иргэдийн дундаас нэг иргэнд газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд тусгай хамгаалалттай газар нутагт 1973 оноос хойш тасралтгүй оршин сууж, амьдарсан нэхэмжлэгч Д.Дд албан ёсоор газар ашиглах эрх олгоогүй байх боловч бодит байдал дээр түүний зээ хүү Д.Э  газар ашиглах эрхтэй болсон нь хангалттай, тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасан ба шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэдэг нь шүүхийн шийдвэр бодит нөхцөл байдалд нийцсэн байх ёстой гэсэн агуулгыг илэрхийлж байна.

  Бодит байдалд нэхэмжлэгчийн зээ хүү газар ашиглах эрхтэй нь тодорхой нотлогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр “үндэслэл бүхий байх” дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан “...Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд зохих журмын дагуу зөвшөөрөл авалгүйгээр удаан хугацаагаар оршин сууж буй иргэдийн ашиглаж буй газрын бүртгүүлж гэрчилгээжүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг...”-ийн судалгаанд хамруулалгүй орхигдуулан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, газар ашиглуулах эрх бүхий иргэдийн судалгаанд Д.Дг хамруулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Д.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн Г.М ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.БАТЗОРИГ