| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06492/И |
| Дугаар | 5895 |
| Огноо | 2016-11-29 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 5895
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 23/В-124 тоотод оршин суудаг, Лувсанцэрэн овогт Лувсангончигын Тунгалаг /РД:ЧН56070305/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, Өнөр хороолол, 2-59 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхон 14-168 тоотод оршин суух, Боржигон овогт Ганхүүгийн Батхүү /РД:УУ90011411/-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Тунгалаг, хариуцагч Г.Батхүү, гэрч н.Өүлэнзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л. Тунгалаг миний бие Г.Батхүүтэй 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж нотариатаар батлуулан 30,000,000 төгрөгийг 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сарын 5 хувийн хүүтэй зээлүүлсэн. Гэрээний хугацаа дуусч Г.Батхүү нь зээлийн төлбөрөө төлөхгүй өнөөг хүрч байна. Иймд Г.Батхүүгээс үндсэн зээлийн 30,000,000 төгрөг, хүү, алданги нийт 75,000,000 төгрөг болж байна. Нэхэмжлэлийн шаардлагаасаа багасгаж 48,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Л.Тунгалаг нь хариуцагч Г.Батхүүгээс нийт 48,000,000 нэхэмжилснээс 13,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Г.Батхүү төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Тунгалаг нь хариуцагч Г.Батхүүд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 48,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч Л.Тунгалаг 48,000,000 нэхэмжилснээс 13,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Г.Батхүү төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 100,000 төгрөгийг урьдчилан төлсөн байх тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу зохигчоос улсын тэмдэгтийн хураамжийг хувиарлан гаргуулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Тунгалаг 48,000,000 нэхэмжилснээс 13,000,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Г.Батхүү төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид 35,000 төгрөгийг, улсын төвсийг орлогод 297,950 төгрөгийг тус тус олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА