Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 5936

 

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Нийслэлийн Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-5, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сэлэнгэ, Сүхбаатар, 5 дугаар баг, Боргүвээ, 2 хэсэг гудамж, 118 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 33-39 тоотод оршин суух, Боржигон овогт Чулууны Амартүвшин /РД:МЮ77061511/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,531,298.15 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч.Амартүвшин /РД: МЮ770615П/ нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Голомт банктай ЗГ1105084144 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулан 2,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Талуудын хооронд байгуулсан “Зээл болон барьцааны гэрээ”-г хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна Үүнд зээлдэгч Ч.Амартүвшингээс ЗГ1105084144 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 1,969,992.84 төгрөг, үндсэн хүү 1,561,305.31 төгрөг нийт 3,531,298.15 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Ч.Амартүвшингээс Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 3,531,298.15 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 3,531,298.15 төгрөгийг хариуцагч Ч.Амартүвшин төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 71,451  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 35,725 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 3,531,298.15 төгрөгийг хариуцагч Ч.Амартүвшин төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 71,451  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 35,725 төгрөг, хариуцагч Ч.Амартүвшингээс 35,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

  

 

 

 

                          ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА