Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 0466

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Т.Алтантуяа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,

улсын яллагч Т.Отгонтөгс,

иргэдийн төлөөлөгч Э.Алтангэрэл,

шинжээч Ч.Эрдэмболор, Ж.Ганцэнгэл,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц, өмгөөлөгч Т.Одгал,

насанд хүрээгүй гэрч П.У, хууль ёсны төлөөлөгч Ч.Ариунжаргал,

гэрч Ж.Эрдэнэчимэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, Д.Энхцэцэг,

шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Л.Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908064321901 дүгээр 3 хавтас хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-д нягтлан бодогч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй, Дорж овогт Лхагвасүрэнгийн Д /РД:/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллагдагч Л.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  хорооллын  дугаар байрны 501 тоотод иргэн М.Этой морины талаар ярьж байгаад “чиний морь дандаа хоёрт ордог байсан, харин миний морь дандаа айрагддаг байсан гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл буюу гавлын зүүн чамархай, зүүн ухархайн ар ба дээд хана, дагзны зүүн хэсгийг хамарсан хугарал, тархины зүүн зулай, дагзны гадна хэсэг, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх, зүүн зулай, дагзны гадна хэсэг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн урд гадна хэсгийн эдийн няцрал, зүүн чамархайн урд хэсэг, шанааны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун шуу, ташаанд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Э бид 2 багын найзууд. 2019 оны 12 дугаар сарын 13-нд анх уулзсан. 12 дугаар сарын 17-нд гэртээ байсан. 13 цагийн үед сэрээд утсаа асаахад Э залгасан байсан. 13:40 цагт архитай орж ирснийг уусан. Дахин 1 шил архи авч уусан. Миний утсыг үзэж байгаад утсыг шидээд, миний толгой руу түлхсэн. “Чи бид хоёрт муудах шалтгаан байхгүй” гэж би хэлсэн. Хүүхэд гарахаас өмнө 15:30 цаг болж байсан. Э “16:30 цагаас хүүхдээ авна” гээд гараад явсан. Зодолдож, ноцолдсон зүйл болоогүй. Би эхнээсээ л үнэн ярьсан. 17-ны өдөр 13:30-13:40 цагийн үед талийгаач орж ирсэн. 16 цагийн үед хүүхэд гарсан. 16 цаг өнгөрөөд хохирогч гал тогооны өрөөнд цэнэглэж байсан утсаа аваад, хувцсаа өмсөөд гарсан. Хохирогч ухаанаа алдталаа согтоогүй байсан, манайхаас зүгээр гараад явсан. Би хохирогчид гар хүрээгүй, хэрэг үйлдээгүй. Үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр талийгаачийн найз нь 1 шил архитай ирсэн байсан. Би “болиорой” гэж хэлсэн. 16 цагийн үед байх утсаар ярихад “Дынд байна” гэж байсан. 17 цагийн үед гэртээ ирэхэд орцны шатан дээр хамар, амнаас нь бор өнгийн зүйл гарсан хэвтэж байсан. Гэртээ оруулаад ус өгөхөд өөрөө уусан. Тэгээд толгойгоо бариад байхаар нь жин тавьсан. Шүүгдэгчийн талаас хэн ч ирж уулзаж ярилцаагүй. Хохирлоо нэхэмжилж байна. 2 хүүхэд нь над дээр байгаа. Гэрт өргөж оруулахад юм яриагүй. “Хоолоо ид” гээд дуудахад сонин болчихсон байсан. Сүүлийн хэд хоног Даас салаагүй. Өмнө нь гэмтэл авсан байсан бол надад хэлэх байсан. Гомдолтой байна” гэв.

Насанд хүрээгүй гэрч П.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Даваа ах Эрка ахыг дуудаад архинд явуулсан. Архи уугаад тэр хоёр морины талаар ярьсан. Эрка ах Даваа ахын толгой руу гараараа цохисон. Намайг гэрээс нь гарахад Даваа ах Эрка ахыг цохиогүй. Жижиг өрөөнд Эрка ах Даваа ахын дээр гарсан цохиж байсан. Эрка ах илүү согтсон байсан, гэмтэл шарх ажиглагдаагүй. Мориноос болж маргалдаад би айгаад гараад явсан” гэв.

Шинжээч Ч.Эрдэмболор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Юм мөргөж унасан үед уг гэмтэл үүсэх боломжтой. Энэ гэмтлийг авсан хүн сая үзсэн бичлэг дээрх шиг явах боломжтой. Тархины эсэд үүссэн бүлэнгээс дээж аваад будгийн аргаар шинжлээд дүгнэлтэд дурдсан цагийг гаргасан. Өөрөөр хэлбэл бүлэнг үүсгэсэн эхний цусны хугацааг 18 цаг, сүүлийн хугацааг 6 цаг гэж тогтоосон. 02:24 цагт цогцост хийсэн үзлэгээр 4-6 цаг болсон гэсэн байсан. Амь хохирогч нь 17-ны өдрийн 19-21 цагийн үед нас барсан. 16-17-нд шилжих шөнө 02-08 цагийн үед уг гэмтэл нь үүссэн байх боломжтой. Согтолттой хүнд гэмтэл, эмгэг бүдэг илэрч болно. Тэгш газар толгой хэсгээр унахад үүсэх боломж бага” гэв.

Шинжээч Ж.Ганцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хохирогчид учирсан гавал тархины гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүснэ. 17-ны шөнийн 02 цагаас 14 цагийн хооронд гэмтэл авсан байх боломжтой. Тархины гэмтлээрээ биш тархи дарагдлаар нас барсан. 17-ны өдрийн 19-21 цагт нас барсан. 17-ны өдрийн 16 цагт энэ гэмтлийг авсан байж болохгүй. Энэ хүнтэй уулзахаас өмнө гэмтлийг авсан байна гэж үзэж байна. Голомтот жижиг няцрал учраас ингээд яваад байх боломжтой. Бид задлангийн дүгнэлтийг үндэслэж, үзэж л дүгнэлт гаргасан” гэв.

 

Эрүүгийн 1908064321901 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цын: “Манай дүү М.Э нь 1976 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн. ...Манай талийгаач дүү маань сүүлийн 1 cap гаран маш их архи уусан. Архи уусан үедээ aгсам согтуу тавиад байдаггүй, чимээгүй гэртээ орж ирээд унтаад өгдөг. ...2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирэхэд ээж Халзаа, дүү Э нар байсан. Талийгаач бага зэрэг халамцуу байсан. Дтай хамт архи уусан гэж байсан. Тухайн үед ил харагдах гэмтэл шарх байгаагүй бөгөөд бие өвдсөн талаар юм яриагүй. Тэгээд орой 22 цагийн үед бүгд унтсан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 08 цаг өнгөрч байхад би сэрээд, ээжийг 10 цаг өнгөрч байхад авч гараад, талийгаач Э хүүтэйгээ үлдсэн. 12 цаг 30 минутын үед буцаж ирэхэд гэрт талийгаач дүүгийн найз болох Анхаа гэх залуу ирээд усанд орж байна, маргааш эмнэлэгт хэвтэнэ гэж байсан бөгөөд жижиг шилтэй архи уусан байсан. Би талийгаачийн хүүхдийг аваад 12 цаг 50 минутын үед гарсан. Гэрт Э, найз Анхаагийн хамт үлдсэн. Орой 17 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд талийгаач 2 давхарт гэрийн үүдэнд шалан дээр доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Хамар, амнаас нь бор өнгийн зүйл гарсан байсан. Би согтоод тасарсан байна гэж бодоод, өргөж гэртээ оруулаад шалан дээр хэвтүүлсэн. Намайг өргөж оруулах үед огт юм яриагүй бөгөөд би хагас аяга ус уулгахад өөрөө залгиж байсан. Гадуур хувцсыг нь тайлаад хэвтүүлсэн. Ээж алчуур норгоод толгой дээр нь хүйтэн жин тавьсан. Талийгаач 2 гараараа толгойгоо базаад байхаар нь жин тавьсан. Талийгаачийг унтуулаад гарч хүүхдээ 123 дугаар сургуулиас аваад, 18 цаг 30 минутанд орж ирэхэд манай ээж “овоо унтаж байна” гэсэн бөгөөд дээрээс нь хучсан байсан. Тэгэхэд талийгаач хурхираад унтаад байсан. Гэрийн үүдэнд хэвтэж байхдаа хурхирахгүй байсан. Тухайн үед талийгаачид ил харагдах гэмтэл, шарх байгаагүй. Би хоол идүүлэх гээд дуудахад огт хөдөлгөөнгүй болохоор нь зүрхний цохилтыг чихээрээ сонсож үзээд, цохилохгүй болохоор түргэн дуудсан. Эмч ирээд “нас барсан” гэж хэлсэн. Талийгаач миний санаж байгаагаар “2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн үед “нутгийн залуу болох Дтай тааралдсан” гээд манай гэрт орж ирж 1 шил архи уусан” гэж ээж хэлсэн. Би тэр Д гэдэг хүнтэй огт уулзаагүй, хараагүй. Түүнээс хойш талийгаач Дтай байнга уулзаж байсан. Талийгаачаас “хаачаад ирэв” гэж асуухад “Дын гэрт очоод ирлээ” гэдэг байсан. Хуулийн дагуу шалгуулж, үнэнийг олж өгөхийг хүсч байна.

...Талийгаачийн буяны ажилд нийт 8.795.000 төгрөгийн зардал орсон. Энэ мөнгийг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-86-87, 90/,

Насанд хүрээгүй гэрч П.Уын: “...Орбитод одоо энэ Даваа ахынд очсон. Ээж, эгч бид 3-ыг очиход тэр ах байхгүй байсан. Эгч утсаар ярьсан чинь Даваа ах “Эрка гэдэг хүнтэй уулзаад, архи уучихсан байна” гэж байсан. Байгаа газарт нь очиход Даваа ах, Эрка ах, хүүхэд нь гээд нэг жоохон хүүхэд тэр 3 байж байсан. Тэд нарыг машиндаа суулгаад Даваа ахын гэрт ороод Даваа ах, Эрка ах 2 дахиж архи уугаад жоохонг үлдээгээд, морины тухай ярьж байгаад гэнэт хоорондоо заамдалцаад авсан. Тэгээд ээж, Эрдэнэчимэг /цаашид Чимэгээ гэх/ эгч Эрка ахыг аваад, ээж болохоор Даваа ахыг барьж авч салгаад, Чимгээ эгч хүүхдийг нь хувцасласан чинь “миний хүүхдэд битгий хүрээд бай” гээд тэр 2 гараад явсан. Ингээд ээж, Даваа ах, Чимэгээ эгч 3 хоорондоо юм яриад сууж байсан. Би өглөө ээжтэйгээ хамт хичээлдээ явсан. Чимэгээ эгчийн тарах цагийг дөхүүлж байгаад ажил дээр нь очоод аниаг аваад бид 3 Даваа ахын гэрт очсон. Хаалга нь онгорхой байхаар ороход Даваа ах унтаж байсан. ...Намайг өглөө босоход ээж, Чимэгээ эгч байхгүй, би Даваа ахтай үлдсэн байсан. Даваа ах босч ирээд “бие өвдөөд байна” гээд нөгөө нуусан архийг хайж байгаад ололгүй унтаад өгсөн. Удалгүй дахиж босч ирээд “ах нь яг үхлээ, бие өвдөж үхлээ” гээд дахиад архи хайж байгаад ололгүй унтаад өгсөн. Хэсэг унтаж байгаад дахиж босч ирээд архи хайгаад олоод авчихсан. Би Даваа ахад “Чимэгээ эгч танд өчигдөр их уурласан, та архи бага уугаарай” гэхэд “ах нь бага ууна аа” гэж хэлсэн мөртлөө уугаад л байсан. Даваа ах согтоод Эрка ахыг утсаар дуудсан. Тэгэхэд 14 цаг өнгөрч байсан. 5-10 минутын дараа Эрка ах ганцаараа гаднаас халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд Даваа ах 20.000 төгрөг гаргаж ирээд Эрка ахыг “нэг архи, кола аваад ир” гээд явуулсан. Эрка ах орж ирээд тэр 2 архиа уугаад бараг ухаан мэдрэлээ алдаж эхэлсэн бөгөөд аймаар согтоцгоосон. “Морь уядаг байсан” гээд нэг найзтайгаа Эрка ах яриад “чаддаг юм бол одоо хүрээд ир” гээд дуудаад байсан чинь Даваа ах гэнэт “яахаараа миний найзыг басамжилдаг юм бэ” гээд уурлаад тэр 2 хэсэг хугацааны дараа морь ярьж байгаад “миний морь сумандаа, аймагтаа айрагдсан” гээд ярьж байсан чинь Эрка ах “чиний морь дандаа 2-т ордог байсан, харин миний морь дандаа айрагддаг байсан” гэж ярьж байгаад Даваа ах “үгүй ээ, харин чиний морь дандаа айрагддаг, миний морь 2-т ордог байсан” гээд маргалдаж байгаад Эрка ахын уур хүрээд Даваа ахын цээж рүү гараараа түлхээд ор луу унагаачихсан. Тэгсэн чинь Даваа ах уур нь хөдлөөд босч ирээд Эрка ахыг заамдаж аваад цохих гэснээ “би хар багын найзаа цохиж чадахгүй байна” гээд босгосон чинь Эрка ах босч ирээд зөрүүлээд заамдаж аваад Даваа ахын толгойг хана руу хавсарчихсан. Тэрнээс хойш би Даваа ахыг “боль” гэж зөндөө хэлсэн боловч Даваа ах болихгүй, Эрка ахыг барьж аваад цохих гээд дайраад байсан. Тэгэхээр нь би айсандаа гутлаа өмсөөд куртикээ өмсөөд гарч яваад автобусанд суугаад Чимгээ эгчийн ажил дээр очиж уулзаад болсон юмыг ярьсан чинь ээж рүү залгаад, ээжийг дуудаад ээж бид 2 гэртээ харьсан. Ийм зүйл болсон.

...Эрка ахыг Даваа ах зодох гэж байснаа болиод байсан. Харин Даваа ахыг Эрка ах хана руу мөргүүлчихсэн. Дахиад хоорондоо барилцаж аваад зодолдох гээд байхаар нь би айгаад гарчихсан. Даваа ах бага зэрэг согтчихсон, гэхдээ бас нилээн согтсон байсан. Эрка ах бол нилээн их уучихсан юм шиг л аймаар согтуу байсан. Хоорондоо чанга чанга дуугаар яриад л хэрэлдээд байсан. ...Эрка ахын найз нь гээд хүн орж ирээд 2 хундага архи уучихаад удалгүй “явлаа” гээд гараад явчихсан. Тэр хүн нь Даваа ахын байрны ард талд байдаг байранд нь амьдардаг хүн гэсэн. Тэр хүнийг бас Эрка ах утсаараа дуудаж оруулж ирсэн. Тэр хүн бол Даваа ах, Эрка ах 2-ыг муудалцахаас өмнө нь орж ирээд гараад явсан хүн байгаа юм.

Миний мэдэж байгаагаар өдөр 13 цагийн үед Э ах ганцаараа бага зэрэг халамцуу орж ирсэн. Гэрт орж ирээд 4-5 минут болоод Даваа ах мөнгө өгч архинд явуулаад 30 орчим минутын дараа Эрка ах ганцаараа орж ирсэн. Гаднаас орж ирэхдээ хэвийн байдалтай, гадна хүнтэй хэрэлдэж маргалдсан талаар яриагүй, ил харагдах гэмтэл шарх харагдаагүй. Тэр хоёр архи уугаад 30-50 орчим минут болж байхад нэг танихгүй эрэгтэй хүн орж ирээд 2 хундага архи уучихаад 5 минут болоод гарсан. Тэр танихгүй хүнийг байхад Даваа ах, Эрка ах хоёр маргалдаагүй. Тэр танихгүй эрэгтэй хүнтэй маргалдсан зүйл байхгүй. Тэгээд 10 орчим минутын дараа Даваа ах, Эрка ах хоёр мориноос болж маргалдаад, Эрка ах түрүүлж уурлаад Даваа ахыг гараараа цохих гэхэд Даваа ах гараас нь барьж аваад зөрүүлээд цохих гэснээ болиод “багын найзаа цохиж чадахгүй” гэхэд Эрка ах Даваа ахын толгой руу 1 удаа цохисон. Би холоос тэр хоёрыг “болиоч” гэхэд намайг огт тоохгүй байсан. Би Чимгээ эгчийн ажил дээр очоод “Даваа ах бид хоёрыг хоол хийж байхад Эрка ах орж ирээд араас нь 1 ах орж ирээд 5 минут болоод гарсан, Даваа ах, Эрка ахтай морь ярьж байгаад маргалдаад зодолдохоор нь айгаад гараад ирлээ” гэсэн. Намайг гэрээс гарахад жижиг өрөөний шалан дээр Даваа ах доор нь орчихсон, Эрка ах дээр нь гарчихсан зууралдаад үлдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-106-109, 110-111/,

Гэрч Б.Халзангийн: “2019 оны 12 дугаар сарын 16-ны би гэрээс гараагүй. Бүтэн гэртээ байсан. Талийгаач унтаж байгаад аажуухан босоод “тамхи авна” гэж гараад орой халамцуу орж ирсэн санагдаж байна. Би хэдэн цагт орж ирсэн гэдгийг санахгүй байна. Гэртээ орж ирэхдээ ил харагдах гэмтэл, шархгүй зүгээр орж ирээд шууд унтсан. Хаана, хэнтэй архи уусан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө би охин Цын хамт яваад өдөр ирэхэд гэртээ Анхаа гэдэг хүнтэй байсан. Тэгээд хүүхэд хүргэж өгөх гэж гараад орой ирэхэд хүү маань гэрийн үүдэнд шалан дээр хэвтэж байсан. Эгч нь өргөж оруулаад хэвтүүлсэн. Тухайн үед ямар нэгэн зүйл яриагүй бөгөөд хурхираад унтаад байсан. Эгч нь хоол идүүлэх гээд дуудахад хөдлөхгүй байсан. Түргэн дуудаж үзүүлэхэд нас барсан байсан. Гэрийн гадаа хэвтэж байхад ямар нэгэн ил харагдах гэмтэл харагдаагүй. Амнаас нь хүрэн өнгийн зүйл гараад огт юм яриагүй. Нас бардаг өдөр Анхаа гэх найзтайгаа байсан. Өөр хэнтэй архи уусан гэдгийг мэдэхгүй. Тэрнээс 2-3 хоногийн өмнө Д гэх найзтайгаа манай гэрт орж ирээд 1 шил архи уусан. Талийгаачийн бие гайгүй байсан. Бие өвдсөн талаар ямар нэгэн зүйл хэлээгүй зүгээр байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-135/,

Гэрч Ж.Эрдэнэчимэгийн: “2019 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэж санаж байна, Даваа залгаад “гэрт хүрээд ирээч” гэхээр нь би 20-21 цагийн үед очсон. Намайг очиход гэртээ ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, “бие жоохон өвдөөд байна” гэсэн юм яриад сууж байсан. Тэр өдрөө би гэрт нь хоносон. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өглөө би ажилдаа явсан. Даваа гэртээ үлдсэн. Би орой нь ажлаа тараад тэднийд очоод хоол унд хийгээд, нэг 100 гр архи уугаад, бид 2 унтаж амарсан. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр буюу 1 дэх өдрийн өглөө 07 цагийн үед гарч ажилдаа явсан. Орой нь ажлаа тараад бас очихоор болсон. Өөрийн үеэл дүү Ариунжаргалаар хүргүүлэхээр болсон. Тэрээр хүү Уын хамт намайг хүргэж өгсөн. Тэр 2 буцах гэсэн боловч оройтсон учир бид нар Даваагийнд хоносон. Ингээд очиход Даваа, нэг залуу /Эрка гэх/, нэг хүүхдийн хамт байрныхаа гадна талд юм яриад зогсож байсан. Бид нар бүгдээрээ Даваагийн гэрт ороод би хоол цай хийж өгөөд, тэр хооронд Даваа, Эрка 2 ууж байгаад үлдээсэн архиа ууж Эрка нь хүүхэдтэйгээ яваад өгсөн. Өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө 07 цагийн үед босоцгоогоод Ариунжаргал бид 2 ажилдаа яваад У хичээлээс хоцорсон учир Даваатай үлдээсэн. ...17 цагийн үед У манай ажил дээр ирээд “Даваа ахыг 2 хүн зодоод, тэд нар хоорондоо зодолдоод, би айгаад хүрээд ирлээ” гээд ганцаараа манай ажил дээр ороод ирсэн. Тэгээд би дүү рүүгээ яриад “хүүхэд чинь ажил дээр ирчихсэн байна” гээд Ариунжаргал ирээд хүүхдээ аваад явсан. Манай ажил тараад харих гэж байхад Даваа залгаад “толгойны эм аваад ирээч, би зодуулчихсан байж байна, бие өвдөөд байна” гэхээр нь очсон. Намайг ороход Даваа гэртээ ганцаараа “толгой өвдөж байна, яаж зодуулснаа мэдэхгүй байна” гэж ярьж байсан. Намайг очиход архи нь гарчихсан эрүүл байсан. Тэгээд би эм танг нь өгөөд амраасан. Тэр хооронд Даваа нь Эркагийн утас руу зөндөө залгасан боловч утсаа авахгүй байсан. “Яагаад намайг ингэж зодож байгаа юм бол оо” гээд л гайхаад байсан. “Нэг хүн дагуулаад ирчихсэн байсан, намайг 2-уулаа нийлээд зодчихож байгаа юм байхдаа” гээд л эргэлзсэн байдалтай зүйл яриад байсан. Ингээд байж байтал 3 цагдаа орж ирээд юм асууж байгаад гарсан. Ингээд бид 2 унтаж амраад шөнөжингөө ёолж байгаад өглөө болгоод би 07 цагт ажилдаа явсан. Би өдөр хэд хэдэн залгасан боловч утас нь холбогдох боломжгүй байсан. Надад өөр мэдэх зүйл алга байна. Даваагийн толгой хэсэг нилэнхүйдээ хавдартай, хавдчихсан байсан. Өөр зүйл бол ажиглагдаагүй. Би Эрка буюу Эыг таньж мэдэхгүй. 1 дэх өдрийн орой очихдоо л харсан. Тэгэхэд их л тавьтаргүй, агсамдуу зантай, хэг ёг гэсэн хэл амтай, согтуу хүн байсан. Би “харьж чадах уу” гэхэд “чадна аа, манайх хажуу талын байранд байдаг” гэж байсан.

Намайг дүү нарын хамт 2019 оны 12 дугаар сарын 15-ны орой буюу бүтэнсайн өдөр очиход талийгаач Э хүүхдийн хамт байж байгаад удалгүй явсан. Талийгаач муухай янз бүрийн зан авир гаргаад, нилээн согтуу байсан. Дтай маргалдах гээд дайраад байхаар нь салгаад гаргасан. Тухайн үед бол зодоон болоогүй. 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой очиход Д ганцаараа байсан. Намайг 2019 оны 12 дугаар сарын 16-ны орой очиход бусадтай маргалдсан талаар хэлээгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-94-95, 97/,

Гэрч Ч.Ариунжаргалын: “2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гадуур явж байхад эгч Чимэгээ ...“Орбитод нэг айлд хүргээд өгөөч, эгчийнх нь найз байгаа юм” гэхээр нь Даваа гэх айлынд очсон. Тэр айлд очиход хүн байхгүй, эгч “хаана байна” гэж асуугаад нэг гудамжнаас Эрка гэх хүнтэй тэдний хүүхэдтэй нь хамт гарч ирсэн. Бид нар бүгдээрээ гэрт нь ороод танилцаад, архиа хувааж уугаад, тэр 2 хоорондоо морь, мал яриад байсан. Би хүүтэйгээ утсаараа тоглоод сууж байсан. Тэгээд байж байтал Эрка нь чанга чанга дугараад нэг л таалагдахгүй, элдвээр орилолдоод байхаар нь Чимгээ эгч бид 2 тэд нар дээр очоод Чимгээ эгч Эркад хандаж “чи их согтсон байна, та 2-ын яриа тохиромжгүй болчихлоо, жоохон хүүхэдтэй явж байгаа юм чинь эртхэн харь” гэж хэлсэн. Даваа ах бас “за миний найз одоо яв, чи их согтсон байна, очоод ээждээ битгий агсам тавиарай” гээд сууж байсан. Тэгсэн Эрка нь Даваа ах руу “чамд хамаагүй пизда минь, би Туркээс ирсэн, та нар муусайн гөлөгнүүд юу юм” гээд элдвээр доромжлоод байхаар нь Чимгээ эгч бид 2 хүүхдийг нь, өөрийг нь хувцаслаад явуулах гэхэд Даваа ахыг заамдаж аваад 1 удаа хаашаа цохисныг нь санахгүй байна. Тэгэхэд Чимгээ эгч Эркагийн гарыг барьж аваад би Даваа ахыг “боль” гээд дундуур нь орж үндсэндээ салгасан. Тэгээд Эркаг арай гэж салгаж явуулсан. Тэгээд л Даваа ах, эгч бид 3 хоорондоо юм яриад сууж байсан. Тэгэхэд “Даваа ах яагаад уурласан бэ” гэхэд ““Эрка нь 4-үүлээ хоноё” гээд байсан, тэгэхэд “энэ чинь миний хайртай хүн, тэр нь дүү байна, чи юу яриад байгаа юм” гээд маргалдсан” гэж байсан. Тэгээд бид нар унтаж амарцгаасан. Өглөө буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би хүүгээ аваад явсан. Чимгээ эгч тэр 2 үлдсэн. ...Ингээд Орбит руу явсан бөгөөд гэрт нь бид гурвыг ороход Даваа ах ганцаараа архи уугаад тасарчихсан унтаж байсан. ...Тэгээд юм яриад хоорондоо суугаад, хоол унд идээд, Даваа ах архиа задлаад ууж байсан. Эгч тэр 2 хоорондоо “чи архи их уулаа” гээд жоохон маргалдаад байсан. Тэр хооронд нь би архийг авч нуугаад, оройтсон учир хүүтэйгээ тэднийд хоносон. Өглөө нь 07 цаг 30 минутад Чимгээ эгч намайг сэрээгээд хичээл болон ажлаасаа хоцорсон байсан учир хүүгээ үлдээгээд Чимгээ эгч бид 2 гарсан. Ингээд ажил дээрээ байж байхад Даваа ах над руу 11 цаг өнгөрч байхад залгаад “уучлаарай” энэ тэр гээд байсан. Хүүтэйгээ ярихад “гэрээ цэвэрлээд хоол хийж идэх гэж байна” гэж хэлсэн. Үдээс хойш 16 цаг 23 минутад Чимгээ эгч залгаад “Ууганаа манай ажил дээр ирчихсэн байна, чи ирж авах юм уу” гэхээр нь “би очоод авъя” гэж хэлээд, дахиад яриад, “Даваа хүмүүстэй зодолдоод, тэгээд ганцаараа ирсэн байна” гэхээр нь хүүгээ очиж авсан. Тэгэхэд хүү айсан байдалтай, уйлаад байсан. Би хүүгээ аваад гэртээ харьсан. Ийм л асуудал болсон. Тэгээд явж байхад Даваа ах над руу залгаад “уучлаарай” гээд манай хүүтэй яръя гээд ярьсан. “Ах нь яасан юм бэ” гэхэд “таныг Эрка ах зодоод, хана руу мөргүүлээд, морь малнаас болж хоорондоо хэрэлдэж, маргалдсан” гэж хэлсэн. ...Эрка ер нь их тавьтаргүй, агсам, онгироо зантай, их овилгогүй хүн байсан. Чанга чанга дуугараад, хараал ерөөл хэлээд байдаг, гэр орондоо ч гэсэн агсам тавиад байдаг гэж байсан. Даваа ахын хувьд юм яриад сууж байхад их тэвчээртэй, ухаантай, төлөв даруу, их зөв л үг ярьж хэлдэг, зөөлөн хүн шиг санагдсан. Уур уцаар багатай, тэвчээртэй хүн шиг санагдсан. Намайг байх үед Эрка нь Даваа ахтай маргалдаж байгаад нэг удаа цохьсон. Даваа ах тэвчээртэй, дуугүй суугаад байсан. Тэгээд бид нар Эркаг гаргаад явуулсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-100-103, 105/,

Гэрч С.Отгонсайханы: “Би М.Э, Л.Д гэх xүмүүсийг танина. Энэ 2 xүн бол манай Төв аймгийн Баянчандмань сумын хүмүүс. Би М.Этой хамт ажиллаж байсан. Хааяа утсаар ярьж холбоотой байдаг байсан. Түүнийг Турк улс руу яваад ирснээс хойш ганц нэг удаа таарч байсан. Харин Дтай холбоогүй байдаг. 2019 оны 12 сарын дунд үеэр Э 13-16 цагийн үед залгаад “Дтай хамт сууж байна” гэхэд нь би “ажилтай байна” гээд салгасан. Орой 18 цагийн үед Э дахиж залгаад манай ажлыг тарсан эсэхийг асуугаад “Дтай хамт байна, хүрээд ирээч” гэхээр нь би “удаан уулзаагүй хүмүүс учраас ярьж сууя” гэж бодоод 18 цаг өнгөрч байхад  хороололд Эоор заалгаж Дын гэрт очсон. Би Төөгий, Энхээ, Догио гэдэг залуутай 1 шил 0,5 литрийн архи авч очсон. Би одоо аль байрны хэдэн давхар, хэдэн тоот хаалганд очсоноо санахгүй байна. Нэг айлд ороход Э, Д хоёр нилээн согтуу байдалтай байсан. Өөр хүн байгаагүй. Тухайн байрыг Л.Дын гэр гэж байсан. Миний авч очсон архийг хувааж уусан. Төөгий, Догио 2 гарч нэг шил архи авчраад хувааж уусан. Тэгээд Л.Дын гэрт 2 цаг гаран болоод 21 цагийн үед би Төөгий, Энхээ, Догио нартай гараад Д, Э 2 үлдсэн. ...Маргааш өдөр нь Э олон дахин залгасан. Д залгаад байхаар нь би утсаа аваагүй. Түүнээс хойш 3-4 хоногийн дараа Эыг нас барсан гээд ангийн хүүхдүүд нь мөнгө цуглуулж байна гэдгийг хамт ажилладаг Атарбаяраас мэдсэн. Дын гэрт очиход тэр хоёр зүгээр байсан. Бид нар очоод нутаг, хурдан морины талаар ярьсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Д худлаа ярьсан байна. Намайг ороход зүгээр байсан. Тэр хоёр ямар нэгэн зүйл өвдөж байгаа талаар хэлж, яриагүй, ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-137-138/,

Гэрч Ч.Төвшингийн: “2019 оны 12 дугаар сарын дунд үе гэж санаж байна. 18 цагийн үед ажил тараад хамт ажилладаг Отгонсайхан ах “нутгийн хүмүүс дуудаад байна” гэхээр нь Догио, Энхээ бид 4 Отгонсайхан ахын машинтай  хороолол явсан. Дын гэрт 18 цаг өнгөрч байхад ороход Э, Д хоёр нилээн согтуу байсан. Өөр хүн байгаагүй. Авч очсон архийг Отгонсайхан, Энхээ ах, Д, Э нар хувааж уусан. Догио бид 2 архи уугаагүй. Бид нар 22 цаг өнгөрч байхад гараад Д, Э 2 гэртээ үлдсэн. Тэрнээс хойш Э, Д гэх хүмүүстэй уулзаагүй. Дын гэрт очиход тэр хоёр хэрүүл маргаан хийгээгүй, зүгээр юм яриад сууж байсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй. Э бид нартай хамт гараагүй. Бид нарыг Дын гэрт ороход зүгээр байсан. Гэр нь эмх цэгцтэй, ямар нэгэн зүйл эвдэрч хэмхрээгүй, цэвэрхэн байсан. Д, Э нар ямар нэгэн зүйл өвдөж байгаа талаар хэлж яриагүй, ил харагдах гэмтэл шарх байгаагүй...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-140-141/,

Гэрч Б.Бямбацогтын: “...Д гэдэг айлд Э, Д хоёр нилээн согтуу байсан. Өөр хүн байгаагүй. Авч очсон архийг Отгонсайхан, Энхээ ах хоёр айлд байсан 2 хүнтэй хувааж уусан. 1 цаг гаран болоод Төөгий, Энхээ, Отгонсайхан бид нар гараад Д, Э 2 үлдсэн. Тэрнээс хойш Э, Д гэх хүмүүстэй уулзаагүй. Дын гэрт очиход тэр хоёр хэрүүл маргаан хийгээгүй. Э бид нартай хамт гараагүй үлдсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-143-144/,

Гэрч Б.Анхбаярын: “...Миний санаж байгаагаар 2019 оны 12 дугаар сарын дунд үе гэж санаж байна. Эын гэрт ганцаараа очсон. Намайг очиход Э “архи аваад ирэх боломж байна уу” гэхээр нь өөрт байсан мөнгөндөө тааруулаад архи аваад очсон. Би өдөр 12 цагийн үед очиж усанд ороод гарч ирэхэд Эын ээж, эгч 2 нь гадаа ирээд хүүхдийг нь хүлээж байна гээд гарсан. Тэгээд би удаагүй 13 цагийн үед явсан. Э гэртээ ганцаараа үлдсэн. Миний авч очсон архийг Э ганцаараа уусан. Би тэдний гэрээс гараад гэртээ ирээд амарсан. Намайг хамгийн сүүлд уулзахад Эын биеийн байдал хэвийн, ямар нэгэн өвчин зовлон яриагүй, ил харагдах гэмтэл байгаагүй. Би Этой маргалдсан зүйл байхгүй. Намайг бие муутай болсноос хойш тус дэм болж байсан. Надад хэн нэгэнтэй маргалдсан гэж хэлээгүй. Харин нилээн хэд хоног архи уусан гэж байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-146-148/,

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020.01.03-ны өдрийн 97 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Талийгаач М.Эын цогцост гавал тархины битүү гэмтэл: гавлын зүүн чамархай, зүүн ухархайн ар ба дээд хана, дугазны зүүн хэсгийг хамарсан хугарал, тархины зүүн зулай, дагзны гадна хэсэг, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх, зүүн зулай, дагзны гадна хэсэг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн урд гадна хэсгийн эдийн няцрал, зүүн чамархайн урд хэсэг, шанааны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун шуу, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба гавлын зүүн чамархай, зүүн ухархайн ар ба дээд хана, дугазны зүүн хэсгийг хамарсан хугарал, тархины зүүн зулай, дагзны гадна хэсэг, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх, зүүн зулай, дагзны гадна хэсэг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн урд гадна хэсгийн эдийн няцрал, зүүн чамархайн урд хэсэг, шанааны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтэл нь нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой, баруун шуу, ташааны цус хуралт гэмтэл тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүснэ. 2. Дээрх гэмтлүүдээс гавал тархины битүү гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө 12-18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. Харин баруун шуу, ташааны цус хуралт гэмтэл нь 3-аас дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 3. Гавал тархины битүү гэмтэл нь толгойн зүүн чамархайн урд хэсэгт хүч үйлчилснээс үүснэ. Баруун шуу, ташааны цус хуралт нь тухайн хэсэгт хүч үйлчилснээс үүснэ. Эдгээр гэмтэл нь хүний цохилтын хүчээр үүсэх боломжтой. 4. Гавал тархины битүү гэмтлийг хүн өөрөө өөртөө учруулах боломж багатай. Харин баруун шуу, ташааны цус хуралтыг хүн өөрөө өөртөө учруулах боломжтой. 5. Дээрх гавал тархины битүү гэмтлийг авснаас хойш гавлын хөндийд цус алдаж, цусан хурааны хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарах хүртэл хүн амьд байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачийн хувьд 12-18 цаг орчим амьд байсан байна. 6. Гавал тархины битүү гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун шуу, ташааны цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 7. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 8. 2019 оны 12 дугаар сарын 18-ны 02:24 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 4-6 цагийн хугацаа өнгөрсөн байжээ. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. 9. Талийгаачийн ходоодонд ямар нэгэн агууламжгүй байна. 10. Талийгаачид дээрхээс өөр гэмтэл тогтоогдсонгүй. 11. Химийн шинжилгээгээр цусанд 2,9 промилли, шээсэнд 4,1 промилли, бүлэнд промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь гэмтэл авах үедээ болон нас барахдаа хүчтэй зэргийн согтолттой байжээ. 12. Талийгаачийн ДНХ бүтцийг тогтоох, эзэнгүй хэргийн газраас бэхжүүлэн авсан санд хадгалагдаж байгаа ДНХ-тэй амь хохирогчийн ДНХ-г харьцуулах шинжилгээг ШШҮХ-ийн Тусгай шинжилгээний газарт хийдэг болно. 13. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. 14. Талийгаач нь гэмтэл авах болон нас барах үедээ ямар ч байрлалд байсан байх боломжтой. 15. Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-157-166/,

Шинжээч Ч.Эрдэмболорын: “2019 оны 12 дугаар сарын 18-нд талийгаач М.Эын цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийхэд гавал тархины гэмтлийн улмаас нас барсан ба гэмтлийн байрлалаас үзэхэд зүүн чамархайн урд хэсэгт хүч үйлчилснээр уг гэмтэл үүссэн. Нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинжилгээгээр илэрсэн өөрчлөлт, эд эсийн шинжилгээний хариунаас үзэхэд хамгийн багадаа 6, дээд тал нь 18 цагаас илүүгүй хугацаанд үүссэн гэмтэл байсан. Энэ нь 6-18 цагийн орчим хугацаанд үүссэн байх боломжийг илэрхийлж байгаа болохоос яг хэдэн цагт үүссэнийг нарийн тодорхойлохгүй. Нас барахаас 6-18 цаг орчим хугацааны өмнө гэмтэл авсан байна гэдгийг илэрхийлнэ. Тухайн тархины гэмтэл учирснаас хойш гавлын хөндийд цус хурж, тархийг дарж, гэмтлийн шинж тэмдэг илрэх хүртэл хүн амьд байж, идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх бүрэн боломжтой. Энэ хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг учир цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Ийм гэмтэл учирсан хүнд хүчтэй өвдөх, дотор муухай оргих шинж тэмдэг илрэх ба тархи дарагдсан үед ухаан алдна. Бусад гэмтлүүд нь жижиг учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй, гавал тархины гэмтэлтэй нэг өдөр үүсэх боломжгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-169-171/,

Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2020.02.19-ний өдрийн 243 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Урьд гаргасан 2020.01.03-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Энэ нь шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжилгээ, эд эсийн шинжилгээ, фото зураг зэргээр тогтоогдож байна. 2. Талийгаач М.Эын биед тогтоогдсон “Гавал тархины битүү гэмтэл: гавлын зүүн чамархай, зүүн ухархайн ар ба дээд хана, дагзны зүүн хэсгийг хамарсан хугарал, тархины зүүн зулай, дагзны гадна хэсэг, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх, зүүн зулай, дагзны гадна хэсгийн хамарсан хатуу хальсан доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн урд гадна хэсгийн эдийн няцрал, зүүн чамархайн урд хэсэг, шанааны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт гэмтэл нь шүүх эд, эсийн шинжилгээгээр нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна. 2019 оны 12 дугаар сарын 18-ны 02:24 цагт хийсэн цогцосны гадна үзлэгээр талийгаач нас бараад 4-6 цагийн хугацаа өнгөрсөн байна. Иймд талийгаач дээрх гавал тархины гэмтлийг ойролцоогоор 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагаас өдрийн 14 цагийн хооронд авсан байх боломжтой байна. 4.5. Дээрх гавал тархины битүү гэмтлийг авсан даруйд толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, ухаан алдах зэрэг эмнэлзүйн шинж тэмдгүүд илрэх ба гэмтэл авснаас хойш гэмтсэн судаснаас цус алдаж, цусан хурааны хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарах хүртэл хугацаанд хүн амьд байх, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд хэдий хэр хугацааны дараа хүндрэл өгөх эсэх нь гэмтсэн судас, алдаж буй цусны хэмжээ, тухайн хүний биеийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг. 3.6. Баруун шуу, ташааны цус хуралт гэмтэл нь нас барахаас 72 цагаас дээш хугацааны өмнө үүссэн шимэгдэж эдгэрч буй гэмтэл байна. 7. Баруун шуу, ташааны цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, баруун шуу, ташааны цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 8. Шинжилгээгээр тогтоогдсон гавал тархины гэмтлийг авсан даруй оношилж тархины зүүн зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсны дээрх цусан хураа, зүүн зулай, дагзны хатуу хальсан доорх цусан хурааг мэс заслаар авсан тохиолдолд амь нас аврах боломжтой” гэжээ /2 дугаар хавтас, хх-230-236/,

Шүүгдэгч Л.Дын яллагдагчаар өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 16-ны орой 21-22 цагийн үед Эрдэнэчимэг өөрийн дүү болох танихгүй эмэгтэй хүнтэй, эрэгтэй хүүхэдтэй ирж бид хамт хоносон. 2019 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед Эрка гэж дууддаг /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй/ багын найз 4 лааз пиво, 1 шил архи аваад манай гэрт орж ирээд хамт уугаад, би дахиж мөнгө Эркад өгч 1 шил архи авахуулж уугаад, Эрка “хүүхдээ сургуульд өгнө” гээд 12 цаг өнгөрч байхад гараад явсан. Тэгээд 17-18 цагийн үед Эрка өөрөөсөө гадна 4 эрэгтэй хүн дагуулаад гэрт орж ирсэн. Миний таньдаг 2 залуу бол Оогоо, Төөгөө гэдэг. Бид зургуулаа тэд нарын авчирсан 1 шил архийг уугаад, би Төөгөөд 20.000 төгрөг өгч, дахиж 1 шил архи аваад уугаад орой 21 цагийн үед “эхнэр ирнэ” гээд тэр хүмүүсийг гаргасан. 2019 оны 12 дугаар сарын 17-ны өглөө Эрдэнэчимэг, дүүгийн хамт 7 цаг өнгөрч байхад ажилдаа яваад, би Эрдэнэчимэгийн дүүгийнх нь хүүхэдтэй үлдсэн. 09 цаг өнгөрч байхад би босоод машинаа асаах гэхэд асахгүй байхаар нь гэртээ ороод нөгөө хүүхэд сэрчихсэн байхаар орыг нь хураахад орны доороос тал шил архи гарч ирэхээр нь уугаад, унтаад өгсөн. Тухайн үед миний бие архиндаа хордоод, салгалаад, маш муу байсан. Би унтаж байгаад 13-14 цагийн үед босоод өөрийн дугаараа асаахад танихгүй дугаараас 2-3 дуудлага ирсэн байсан. Тэгээд би над руу залгасан дугаар луу залгаж үзэхэд Эрка байсан. “Өглөө манай хаалгыг тогшиход нээхгүй байсан, гэртээ байгаа юм уу” гэж надаас асууж байсан. Удалгүй Эрка 20-30 минутын дараа 14 цагийн үед гаднаас бага зэрэг халамцуу жижиг шилтэй архи авч орж ирсэн. Манай гэрт байсан хүүхэд архи уулгахгүй байсан учир Эрка бид хоёр жижиг өрөөнд нууцаар уусан. Архи уух үед Эркагийн гар салгалаад “бие муу байна” гэж байсан. Бас миний бие муу, шартсан байсан. Би Эркад 20.000 төгрөг өгч архинд явуулсан. Эрка гарч 1 шил 0,75 литрийн архи, ундаа, тамхи авч ирээд ууж байгаад дуусах үед Эрка миний утсан дээрээс морины бичлэг, зураг үзээд адуу ярьж байсан. Утас үзэж байгаад Эрка миний гар утсыг хана руу шидээд чанга чанга ярихад нь хамт байсан хүүхэд “явлаа” гээд гараад  явсан. Эрка утас үзэж байхдаа өвөөгийн зураг болон хурдан морины зургийг жаазалсан байсныг газар унагаагаад Эрка намайг хана руу түлхээд, миний толгойны зүүн дух хэсгээр хана мөргүүлээд, дээр гарч суусан. Тэгэхэд нь би 2 гараараа Эркагийн цээж хэсэг рүү түлхээд “багын найзууд байж адгуус малаас болж муудалцаад яахав” гээд босгоод, би өөрөө босч орон дээр тэврэлдээд суусан. Тэгэхэд хамт байсан хүүхэд Эрка бид хоёрыг хараад “явлаа” гэж хэлээд 15 цаг 30 минутын үед явсан. Түүнээс хойш 20-30 минутын дараа Эрка надаас 20.000 төгрөг зээлж аваад хүүхдээ авна гээд 16 цаг өнгөрч байхад гарсан. Эркаг гарсны дараа би хэсэг унтсан. 17 цагийн үед манай гэрийн хаалгыг хүн хүчтэй балбахаар нь босч хаалга нээхэд Эрка үл таних эрэгтэй хүнтэй манай гэрт орж ирсэн. Би шууд хаалгаа нээгээд буцаад жижиг өрөө рүү ороод хана руу хараад хэвтэж байхад Эрка “нэг шил архи авчихлаа, бос” гэхэд нь би “босоогүй” хэвтэж байсан. Тэгэхэд Эрка хамт эрэгтэй хүнтэй юм ярьж байгаад 10-20 минутын дараа гараад явсан. Түүнээс хойш би гэрээс гараагүй, унтаад өгсөн. Орой 21 цагийн үед Эрдэнэчимэг ганцаараа манай гэрт ирж надад эм авчирч өгсөн. Би унтаад өгсөн. Би Эркаг цохиж, зодсон зүйл байхгүй. Эрка манай гэрт орж ирэхэд биеийн байдал нь хэвийн байсан. Ил харагдах гэмтэл шарх байгаагүй. “Бие өвдөөд байна” гээд гар нь салгалаад байсан. Миний бодлоор шартаад байна гэж ойлгосон.

Надтай байсан хүүхэд гарах үед би орноосоо босоогүй хэвтэж байсан. Талийгаач Эрка орны урд миний өмнө сууж байсан. Миний дээрээс Эрка дарж байсныг миний дээр гарсан гэж ойлгосон байсан. Өөр урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлсэн. Надад босож хүнтэй маргалдах тэнхэл байгаагүй. Би олон өдөр архи уугаад, шартаад бие муу байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-8-11, 12-14/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.24-ний өдрийн 436 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Л.Дын биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 2. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Уг гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжтой. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /1 дүгээр хавтас, хх-175-176/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020.01.14-ний өдрийн 48 дугаар дүгнэлтэд: “1. Л.Д нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2. Л.Д нь 2019.12.17-ны өдрөөс өмнө болон хэрэг үйлдсэний дараа сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх шинж тэмдэг эмнэлгийн бичиг баримт үгүй байна. 3. Л.Д нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Д нь өөрийн хийж буй үйлдэл, болж буй үйл явдлын талаар ухамсарлан ойлгох чадвартай байна. Л.Д нь мэдүүлэг өгөх чадвартай байна. 4. Л.Д нь хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /1 дүгээр хавтас, хх-181-182/,

Бичлэгт үзлэг хийсэн ““ хотхон” гэсэн бичглэлтэй цэс байх ба цэс рүү ороход 3-р камер, 13-р камер, 14-р камер, 15-р камер гэсэн 4 хэсэг цэс байв. Амь хохирогч М.Э гэрээс ганцаараа гарч Л.Дын гэр хүртэл явсан байдлыг 13-р камерын N13131612 N13132612 бичлэгийн 2019-12-17 13:26:19 цагт, 14-р камерын N14132052 бичлэгийн 2019-12-17 13:26:40-өөс 13:27:49 цаг хүртэл, 15-р камерын N15131949 бичлэгийн 2019-12-17 13:28:00-ээс 13:28:16 цаг хүртэл, 3-р камерын N03132357, N03133359 бичлэг, N03133359 бичлэгийн 2019-12-17 13:38:22 цагт амь хохирогч М.Э нь Л.Дын гэрээс архинд гарч байгаа байдал.       

3-р камерын N03134401 бичлэгийн 2019-12-17 13:51:33-аас 2019-12-17 13:51:54 цаг хүртэл амь хохирогч М.Э буцаад Л.Дын орц руу орж байгаа байдал.

3-р камерын N03154417 бичлэгийн 2019-12-17 15:53:47 цагт насанд хүрээгүй гэрч П.У орцноос гарч ирж байгаа байдал.

3-р камерын N03163426 бичлэгийн 2019-12-17 16:37:52 цагт амь хохирогч М.Э нь Л.Дын орцноос ганцаараа гарч ирж байгаа байдал.  

13-р камерын N13163642 бичлэгийн 2019-12-17 16:39:31 цагт амь хохирогч М.Э нь гэрийнхээ орц руу орж байгаа байдал.

13-р камерын N13165646 бичлэгийн 2019-12-17 17:03:11 цагт амь хохирогчийн ээж, эгч нь орц руугаа орж байгаа байдлыг тус тус бэхжүүлжээ” гэх тэмдэглэл /хх-52-60/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хавтас, хх-2/, дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-9/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-15, 19-27/, хураан авсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-18/, цогцосны гадна үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-30-31/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-32/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-42-45/, амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-47/, гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-68-80/, гэрч Д.Ганболдын мэдүүлэг /хх-149-150/, гэрч Ц.Доржготовын мэдүүлэг /хх-151-152/, гэрч О.Хүрэлбаатарын мэдүүлэг /хх-153-154/, шинжээчийн 251 дүгээр дүгнэлт /хх-191/, шинжээчийн 252 дугаар дүгнэлт /хх-199/,   

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-124, 160/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дугаар хавтас, хх-151/, 89760278 дугаарын орсон, гарсан лавлагаа /2 дугаар хавтас, хх-194-195/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /2 дугаар хавтас, хх-238/, төрсний бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтас, хх-161/, нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл /2 дугаар хавтас, хх-162/, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-163/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /2 дугаар хавтас, хх-164-197/, амь хохирогчийн иргэний үнэмлэхний лавлагаа /2 дугаар хавтас, хх-141, 142/, “Дойчэ бэйкери” ХХК-ийн тодорхойлолт /2 дугаар хавтас, хх-143/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /2 дугаар хавтас, хх-146-147/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /2 дугаар хавтас, хх-148/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг,

шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 9 хуудас хохирлын баримтуудыг уншиж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн архины шил 5 ширхэг, ундааны сав 1 ширхэг, улаан хүрэн өнгийн зүйлийн дээж 1 сав, “Самсунг” маркийн гар утас 1 ширхэг, хяналтын камерийн бичлэгийг үзэж тус тус шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Прокуророос шүүгдэгч Л.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, “” хороолол,  дугаар байр, 501 тоотод иргэн М.Этой морины талаар ярьж байгаад “чиний морь дандаа хоёрт ордог байсан, харин миний морь дандаа айрагддаг байсан гэж хэллээ” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь гавал тархины битүү гэмтэл буюу гавлын зүүн чамархай, зүүн ухархайн ар ба дээд хана, дагзны зүүн хэсгийг хамарсан хугарал, тархины зүүн зулай, дагзны гадна хэсэг, чамархай хэсгийг хамарсан хатуу хальсны дээрх, зүүн зулай, дагзны гадна хэсэг хамарсан хатуу хальсны доорх цусан хураа, чамархайн дэлбэнгийн урд гадна хэсгийн эдийн няцрал, зүүн чамархайн урд хэсэг, шанааны дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн булчингийн цус хуралт, баруун шуу, ташаанд цус хуралт бүхий гэмтэл учруулж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар:

1. Бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр,

- 13:26:19 цагт  амь хохирогч М.Э гэрээсээ гарч 13:28:35 цагт Л.Дын орц руу орж байгаа,

- 13:38:04 цагт амь хохирогч М.Э нь Л.Дын гэрээс гарч яваад 13:51:54 цагт буцаад орц руу орж байгаа ,

- 16:37:52 цагт амь хохирогч М.Э нь Л.Дын орцноос ганцаараа гарч ирээд явсаар 16:39:31 цагт гэрийнхээ орц руу орсон,

- 15:53:47 цагт насанд хүрээгүй гэрч П.У Л.Дын орцноос гарч явсан...” гэжээ /хх-52-60/, 

2. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо,  хороолол,  дугаар байр, 501 тоотод буюу Л.Д,  М.Э нарын хооронд таарамжгүй харилцаа үүссэн болох нь:

- насанд хүрээгүй гэрч П.Уын “...14 цаг өнгөрч байхад 5-10 минутын дараа Эрка ах ганцаараа гаднаас халамцуу байдалтай орж ирсэн. Тэгээд Даваа ах 20.000 төгрөг гаргаж ирээд Эрка ахыг “нэг архи, кола аваад ир” гээд явуулсан. Эрка ах орж ирээд тэр 2 архиа уугаад бараг ухаан мэдрэлээ алдаж эхэлсэн бөгөөд аймаар согтоцгоосон. ...Эрка ах ...Даваа ахтай... маргалдаж байгаад Эрка ах... Даваа ахын цээж рүү гараараа түлхээд ор луу унагаачихсан. Тэгсэн чинь Даваа ах... босч ирээд Эрка ахыг заамдаж аваад цохих гэснээ ...болиход ...Эрка ах зөрүүлээд заамдаж аваад Даваа ахын толгойг хана руу хавсарчихсан. ...Даваа ах ...Эрка ахыг барьж аваад цохих гээд дайраад байсан. ...Эрка ахыг Даваа ах зодох гэж байснаа болиод байсан. Харин Даваа ахыг Эрка ах хана руу мөргүүлчихсэн.

Миний мэдэж байгаагаар өдөр 13 цагийн үед Э ах ганцаараа бага зэрэг халамцуу орж ирсэн. Гэрт орж ирээд 4-5 минут болоод Даваа ах мөнгө өгч архинд явуулаад 30 орчим минутын дараа Эрка ах ганцаараа орж ирсэн. ...Намайг гэрээс гарахад жижиг өрөөний шалан дээр Даваа ах доор нь орчихсон, Эрка ах дээр нь гарчихсан зууралдаад үлдсэн. Би гэрээс гарахад 15:30-аас 16 цагийн хооронд болж байсан байх. ...Намайг харахад Даваа ах Эрка ахыг шал руу түлхэхэд Эрка ах нуруугаараа газар унаад тэгээд дээрээс нь цохих гэж байснаа болиод “багын найзаа яаж зодож чадахгүй байна” гээд салахад...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-106-109, 110-111/,

3. Шүүгдэгч Л.Дын яллагдагчаар өгсөн “...Эрка ...намайг хана руу түлхээд, толгойн зүүн дух хэсгээр хана мөргүүлээд дээр гарч суусан. Би 2 гараараа Эркагийн цээж хэсэг рүү түлхээд “багын найзууд байж адгуус малаас болж муудалцаад яахав” гээд босгоод, би өөрөө босч орон дээр тэврэлдээд суусан. Тэгэхэд хамт байсан хүүхэд Эрка бид хоёрыг хараад “явлаа” гэж хэлээд 15 цаг 30 минутын үед явсан. Түүнээс хойш 20-30 минутын дараа Эрка надаас 20.000 төгрөг зээлж аваад хүүхдээ авна гээд 16 цаг өнгөрч байхад гарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтас, хх-8-11, 12-14/,

4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019.12.24-ний өдрийн 436 дугаар “1. Л.Дын биед хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогоогдлоо. ...4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-175-176/,

5. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн 2020.01.03-ны өдрийн 97 дугаар “1. Талийгаач М.Эын ...гавал тархины битүү гэмтэл нь талийгаачийг нас барахаас өмнө 12-18 цагийн дотор үүссэн шинэ гэмтэл байна. ...5. ...Талийгаачийн хувьд 12-18 цаг орчим амьд байсан байна. 8. 2019 оны 12 дугаар сарын 18-ны 02:24 цагийн цогцосны гадна үзлэгээр талийгаач нь нас бараад 4-6 цагийн хугацаа өнгөрсөн байжээ...” гэх шинжилгээ /1 дүгээр хавтас, хх-157-166/,

- Шинжээч Ч.Эрдэмболорын “...Шинжилгээгээр илэрсэн өөрчлөлт, эд эсийн шинжилгээний хариунаас үзэхэд хамгийн багадаа 6, дээд тал нь 18 цагаас илүүгүй хугацаанд үүссэн гэмтэл байсан. Нас барахаас 6-18 цаг орчим хугацааны өмнө гэмтэл авсан байна гэдгийг илэрхийлнэ. Тухайн тархины гэмтэл учирснаас хойш гавлын хөндийд цус хурж, тархийг дарж, гэмтлийн шинж тэмдэг илрэх хүртэл хүн амьд байж, идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх бүрэн боломжтой...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас, хх-169-171/,

6. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн 2020.02.19-ний өдрийн 243 дугаар “1. Урьд гаргасан 2020.01.03-ны өдрийн 97 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. ...2. Талийгаач М.Эын биед тогтоогдсон “Гавал тархины битүү гэмтэл: ...нь шүүх эд, эсийн шинжилгээгээр нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой байна. ...талийгаач дээрх гавал тархины гэмтлийг ойролцоогоор 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагаас өдрийн 14 цагийн хооронд авсан байх боломжтой байна...” гэх шинжилгээ /2 дугаар хавтас, хх-230-236/,

- Шинжээч Ч.Эрдэмболор, Ж.Ганцэнгэл нарын шүүх хуралдаанд өгсөн “...Талийгаачийн цогцост 2019.12.18-ны өдрийн 02:24 цагт хийсэн үзлэгээр М.Э нь нас бараад 4-6 цаг болсон гэсэн байсан. Амь хохирогчийн тархины эсэд үүссэн бүлэнгээс дээж аваад будгийн аргаар шинжлэхэд талийгаачийг нас барахаас өмнө 12-18 цагийн дотор үүссэн гэмтэл байсан. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Л.Дтай уулзахаас өмнө уг гавал тархины гэмтлийг авсан байна гэж үзсэн...” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч Л.Д нь амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүнд гэмтэл болох гавал тархины битүү гэмтлийг учруулсан болох нь тогтоогдоогүй, түүний үйлдлийн улмаас гавал тархины гэмтэл үүссэн гэх үйл баримт нотлогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Д, амь хохирогч М.Э нар 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 13:30 цаг орчим Л.Дын гэрт уулзан архи уун, улмаар 13:38 цагт М.Э дахин архи авахаар гарч буцаад 13:52 цаг орчимд орц руу орж, 16:38 цаг орчимд гарсан, шинжээчийн дүгнэлтүүд болон шинжээч нарын “амь хохирогч М.Э 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19-21 цагийн орчимд нас барсан, үүнээс 12-18 цагийн өмнө уг гэмтлийг авсан нь тархины эсэд үүссэн бүлэнгээс авсан дээжээр тогтоогдож байна. Иймд Л.Дтай уулзахаас өмнө амь хохирогч уг гэмтлийг авсан. Тухайлбал 12 дугаар сарын 17-ны шөнийн 02 цагаас 14 цаг хүртэлх хугацаанд уг гавал тархины битүү гэмтлийг авсан” гэх мэдүүлгээр гавал тархины битүү гэмтэл авсан цаг хугацааг анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээндээ ямар нэг эргэлзээгүйгээр дүгнэхийн зэрэгцээ мэдүүлсэн болно.    

Өөрөөр хэлбэл амь хохирогч гавал тархины битүү гэмтэл авсан байх боломжтой цаг хугацааг шинжээчийн 97 дугаар дүгнэлтээр доод хугацааг 6 цаг, дээд хугацааг 18 цаг гэж, шинжээчийн 243 дүгнэлтээр доод хугацааг 12 цаг, дээд хугацааг 18 цаг гэж тогтоожээ. Амь хохирогчийн цогцост үзлэгийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 02:24 цагт хийгээд нас бараад 4-6 цаг болсон байна гэсэн буюу 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 19-21 цагийн орчим нас барсан. Тухайн нас барсан цаг хугацаанаас өмнө хүнд гэмтэл авсан байх боломжтой хугацааг тооцоолбол  

- доод хугацаа болох 6 цагийг ухрааж тоолбол 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг,

- дээд хугацаа болох 18 цагийг ухрааж тоолбол 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагт гэмтлийг авсан байх боломжтой буюу амь хохирогч гавал тархины битүү гэмтлийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 02 цагаас өдрийн 14 цагийн хооронд авсан байх боломжтой гэжээ.

Иймд шүүгдэгч Л.Дын үйлдлийн улмаас хохирогчид гавал тархины битүү гэмтэл учраагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Л.Д үйлдсэн болох нь тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д ““гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр шүүх хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Л.Дт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэв.  

Иргэдийн төлөөлөгчийн “Шүүгдэгч гэм буруугүй гэж үзэж байна” гэх дүгнэлт үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч Л.Дыг цагаатгасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цын хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

Шүүгдэгч Л.Д 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 132 /нэг зуун гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цад буцаан олгож, архины шил 6 ширхэг, ундааны сав 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээж сав 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бичлэг бүхий хард диск 1 ширхгийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 36.6, 36.9, 36.12, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Дорж овогт Лхагвасүрэнгийн Дыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2. Л.Д 132 /нэг зуун гучин хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг” маркийн гар утсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цад буцаан олгож, архины шил 6 ширхэг, ундааны сав 1 ширхэг, улаан хүрэн өнгийн дээж сав 1 ширхгийг цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хард диск 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Л.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цын хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Л.Дт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар цагаатгагдсан этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Дт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ                              Л.БААТАР

 

 

                              ШҮҮГЧИД                                   Т.АЛТАНТУЯА                              

 

 

                                                                                         Г.МӨНХЗУЛ