Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 5953

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугааар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 19-1 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Ахан дүүсийн итгэл ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/5-1 тоотод оршин суух, Хар хорин овогт Лхамжавын Мөнхзориг /РД:ЦЖ78040978/,

Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 67/5-1 тоотод оршин суух, Хар хорин овогт Лхамжавын Насанцэнгэл /РД:ЦЖ74040161/  нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,125,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов. 

                                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч “Ахан дүүсийн итгэл ББСБ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Ахан дүүсийн итгэл ” ББСБ-тай зээлдэгч Л.Насанцэнгэл нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/01 дугаартай Зээлийн гэрээ, БГ/01 тоот дугаартай Барьцааны гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 8 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн төлбөрийн барьцаа болгож улсын бүртгэлийн Ү-2205028125 тоот улсын бүртгэлийн дугаартай , Баянгол дүүргийн 2 дугаар хороо 2-р хороолол Төмөр замын 67/5 дугаар байрны 01 тоот 75.35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалсан юм. Зээлдэгч Л.Насанцэнгэл, Л.Мөнхзориг нар нь манай байгууллагын итгэлийг хөсөрдүүлэн зээл болон зээлийн хүүний төлөлтийг хугацаанд нь төлөлгүй зээлийн гэрээний 4.4 -д заасан үүргээ удаа дараа ноцтойгоор зөрчиж зээл болон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг барагдуулахгүй улмаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 6 сарын 28, 2015 оны 9 сарын 03-ны өдөр дуусч, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш ямар ч арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн байна. Энэ хугацаанд тус ББСБ нь зээлдэгчээс зээл, зээлийн хүүгээ төлөхийг удаа дараа шаардаж мэдэгдэж байсан боловч зээлдэгч Л.Насанцэнгэл, Л.Мөнхзориг нар нь манай байгууллагын шаардлагыг үл тоомсорлон зээлийн болон барьцааны гэрээний үүргээ биелүүлээгүй тул Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд/ цаашид зээлдэгч / гэх нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл , журмын дагуу тодорхой хугацаатайгаар , зээлдэгчид шилжүүлэх зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө ,гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”,453 дугаар зүйлийн 453.1-д “ Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”.,453.2-д .."Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид шилжүүлэхээр гэрээнд заасан бол тухайн барьцааны зүйлийг гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч захиран зарцуулах эрхтэй.”зээлийн гэрээний 4.6-д “...Зээлийн үндсэн төлбөр болон хүүгийн төлбөрийг энэхүү гэрээний 2.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд хугацаа хэтэрсэн нийт төлбөр буюу зээлийн  үндсэн төлбөрийн үлдэгдэл, хүүгийн төлбөрийн нийлбэр дүнгээс Монгол Улсын Иргэний хуулийн 452.2-т заасны дагуу тооцсон нэмэгдүүлсэн хүүг зээлдүүлэгчид төлөх“,4.6.1-д гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй , эсхүл энэхүү гэрээний 6.2-д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон тохиолдолд барьцаалсан эд хөрөнгийг зээлдүүлэгчийн захиран зарцуулах эрхэд үл маргалдах журмаар шилжүүлэх.,” 5.8-д “...Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй , эсхүл энэхүү гэрээний 6.2 -д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болсон тохиолдолд барьцаалсан эд хөрөнгийг зээлдүүлэгчийн захиран зарцуулах эрхэд үл маргалдах журмаар шилжүүлэх,” 5.8-д Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, эсхүл энэхүү гэрээний 6.2- д заасан үндэслэлээр гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд барьцаа хөрөнгийг Монгол Улсын Иргэний хуулийн 453.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн өмчлөлд үл маргах журмаар шилжүүлэн авч, захиран зарцуулах, Зээлдэгчийн нэр хүндэд халдах хүртэл арга хэмжээ авах ,”7.4-д ... Энэхүү гэрээний 6.2-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд цуцлагдсан өдрөөс эхлэн зээлийн үлдэгдэл дүнгээс нэмэгдүүлсэн хүү төлнө.,” 7.5-д “ Гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан нь үндсэн зээл болон зээлийг буцаан төлөх хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй”. 7.6- д “ ...Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээлийн үндсэн өрөө төлж дуустал түүний хүү , нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөхгүй 8.2-д “Зээлдэгчийн буруугаас маргаан шүүхээр шийдвэрлэгдэх тохиолдолд үүнтэй холбогдон гарах бүх зардал ,хохирлыг /утасны төлбөр, унаа томилолтын зардал, өмгөөлөгчийн хөлс, араас хөөцөлдсөн ажилтны хөлс, шүүхэд маргаан үргэлжлэх болон зээл төлөх хүртэлх хугацаанд зээлдүүлэгчид орох ёстой байсан орлого, улсын тэмдэгтийн хураамж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал, шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулал 10 хувь хүртэл тухайн барьцааны хөрөнгийг борлуулж орлого орж ирэх хүртэлх бүх зардал гэх мэт /зээлдэгч хариуцна/ гэж тус тус заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийг гаргаж байна.  Зээлийн гэрээний төлбөрүүд өнөөдрийн байдлаар 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ЗГ/01, БГ/01 гэрээгээр үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүү 17,570,000 төгрөг, төлсөн хүү 5,015,000 төгрөг зөрүү хүү 12,555,000 төгрөг,  2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ЗГ/01, БГ/01 гэрээгээр үндсэн зээл 5,000,000 төгрөг, зээлийн хүү 3,570,000 төгрөг, төлсөн хүү 1,000,000 хүү зөрүү хүү 2,570,000 төгрөг. Үндсэн зээл 25,000,000 төгрөг, хүү 15,250,000 төгрөг нийт 40,125,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:  Иргэн Л.Насандулам, Л.Мөнзориг нарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлээ дараах байдлаар өөрчилж байна. Үүнд: нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр талуудын хооронд байгуулсан ЗГ-01 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 7,570,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа тусад нь гаргах шаардлагатай болсон тул татан авч байна. Харин талуудын хооронд байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг ЗГ/01 дугаартай зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүүнд нийт  32,555,000 төгрөг гаргуулах тухай шаардлагаа дараах  байдлаар нэмэгдүүлж байна.  Үүнд: үндсэн зээл 20,000,000 төгрөг, үндсэн хүү 17,103,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,510,667 төгрөг, үүнээс төлсөн хүү 3,945,000 төгрөг, төлөх хүү 15,669,000 төгрөг буюу нийт 35,669,000 төгрөг болж байх тул өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3,114,000 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Иймд нийт 35,669,000  төгрөгийг Л.Мөнхзориг, Л.Насандулам нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Ахан дүүсийн итгэл ББСБ” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,669,000 төгрөг нэхэмжилснээс 669,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Л.Мөнхзориг, Л.Насанцэнгэл нар бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд  зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, төмөр зам 67-5 дугаар байрны 01 тоот 75,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрчээ.         

                                                                                                                   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Ахан дүүсийн итгэл ББСБ” ХХК нь хариуцагч Л.Мөнхзориг, Л.Насанцэнгэл нарт холбогдуулан 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/04 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 32,555,000 төгрөг гаргуулах, 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-01 зээлийн гэрээний үүрэгт 7,570,000 төгрөг нийт  40,125,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-01 зээлийн гэрээний үүрэгт 7,570,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагаа тусад нь гаргах шаардлагатай болсон гэх үндэслэлээр татан авах тухай хүсэлтийг ирүүлсэн байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, тухайн шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 Мөн  2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/04 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 32,555,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 3,114,000 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 35,669,000  төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилжээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Ахан дүүсийн итгэл ББСБ” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,669,000 төгрөг нэхэмжилснээс 669,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Л.Мөнхзориг, Л.Насанцэнгэл нар бүрэн төлж барагдуулахаар, төлбөрийг төлж барагдуулаагүй нөхцөлд барьцаа хөрөнгө болох  улсын бүртгэлийн Ү-2205028152 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, төмөр зам 67-5 дугаар байрны 01 тоот 75,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Улсын бүртгэлийн Ү-2205028152 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, төмөр зам 67-5 дугаар байрны 01 тоот 75,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь хариуцагч Л.Насанцэнгэл, гуравдагч этгээд Ч.Алтанцэцэг нарын өмчлөлийн хөрөнгө болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.

Уг байрны өмчлөгч Ч.Алтанцэцэгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр гуравдагч этгээдээр татан орлоцуулсан ба гуравдагч этгээд Л.Алтанцэцэг нь талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээтэй танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. 

Иймд зохигчийн эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Нэхэмжлэгч нь татан авсан нэхэмжлэлийн шаардлагаа дахин шүүхэд гаргахад энэхүү захирамж саад болохгүйг дурдах нь зүйтэй.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон         

                                                                                            ЗАХИРАМЖЛАХ нь:                                    

1.Нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-01 зээлийн гэрээний үүрэгт 7,570,000 төгрөг тухай нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.Нэхэмжлэгч “Ахан дүүсийн итгэл ББСБ” ХХК 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ЗГ/04 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 35,669,000 төгрөг нэхэмжилснээс 669,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 35,000,000 төгрөгийг хариуцагч Л.Мөнхзориг, Л.Насанцэнгэл нар бүрэн төлж барагдуулах, 35,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд  барьцаа хөрөнгө болох Л.Насанцэнгэл, Ч.Алтанцэцэг нарын өмчлөлийн Улсын бүртгэлийн Ү-2205028152 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, төмөр зам 67-5 дугаар байрны 01 тоот 75,35 м.кв талбайтай 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Нэхэмжлэгч нь 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн ЗГ-01 зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд дахин гаргахад энэхүү захирамж саад болохгүй дурдсугай.

4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн  106.6,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 358,580 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Мөнхзориг, Л.Насанцэнгэл нараас улсын тэмдэгтийн хураамжид 332,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ахан дүүсийн итгэл ББСБ” ХХК-д олгосугай.

5. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

6. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

                       ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА