| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07613/И |
| Дугаар | 5970 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 5970
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-3, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн ард аюуш 11-337 тоотод оршин суудаг, Таван шар овогт Мондуугийн Баяртуяа /РД:ОК77092904/-д холбогдох,
2,383,053.46 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Мондуу овогтой Баяртуяа /РД: ОК77092904/ нь Номадс энд Бевережис ХХК-д ажиллаж байхдаа буюу 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Голомт банктай ЗГ1105084092 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-г байгуулан 4,200,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Зээлдэгч нь талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээ зөрчсөн тул 2015 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр тухайн үеийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхээс хариуцагч хаягтаа бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож 102/Ш32015/29575 дугаартай шүүгчийн захирамжийг гаргасан. Улмаар эрэн сурвалжлуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч хариуцагч хаягтаа оршин байгаа талаараа шүүхэд мэдэгдсэн тул нэхэмжлэгчийн зүгээс холбогдох хүсэлтээ буцаан авсан болно. Талуудын хооронд байгуулсан ЗГ1105084092 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний хугацаа дуусгавар болсон тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгч М.Баяртуяагаас ЗГ1105084092 дугаартай “Зээл болон барьцааны гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 1,684,619.59 төгрөг, үндсэн хүү 698,433.87 төгрөг, нийт 2,383,053.46 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,383,053.46 нэхэмжилсэнийг хариуцагч М.Баяртуяа 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1,783,053.46 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч М.Баяртуяад холбогдуулан 2,383,053.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч “Голомт банк” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,383,053.46 нэхэмжилсэнийг хариуцагч М.Баяртуяа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1,783,053.46 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,383,053.46 нэхэмжилсэнийг хариуцагч М.Баяртуяа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 200,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр 400,000 төгрөг, 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 1,783,053.46 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 26,539 төгрөгийг, хариуцагч М.Баяртуяагаас 26,539 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА