| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/06466/И |
| Дугаар | 6004 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 6004
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Төрийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 13-25 тоотод оршин суух, Боржигон овогт Энхбаярын Намуун /РД:УД8706107/,
Хариуцагч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 2 дугаар хороолол, 13-25 тоотод оршин суух, Хатиган овогт Пүрэвийн Соёлчулуун /РД:ЖБ80021570/ нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 16,860,851 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэмбэрэлмаа, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Намуун, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, гуравдагч этгээд В.Чулуунцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжэгч “Төрийн банк” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Үндсэн зээлдэгч Э.Намуун, хамтран зээлдэгч П.Соёлчулуун нар нь өөрийн бизнесийн хэрэгцээнд зориулж, манай банктай 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 264 тоот зээлийн гэрээ, 264 тоот барьцааны гэрээ байгуулж 36,000,000 төгрөгийг жилийн 22,8 хувь буюу сарын 1,9 хувийн хүүтэйгээр, 36 сарын хугацаатайгаар зээлсэн. Зээлдэгч нь зээлийг өөрийн бизнесийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.5-д заасны дагуу зээлийн төлбөрийн хуваарийн дагуу төлөх үүргээ зохих ёсоор биелүүлэхгүйгээр гэрээний үүргээ ноцтой зөрчсөн. Банкны зүгээс зээлдэгчийн төлбөрийн үүрэгтэй холбоотой мэдэгдлүүдийг удаа дараа хүргэж, зээлдэгчтэй уулзаж байсан болно. Нэхэмжлэл гаргах үеийн /2016.08.03-ны өдрийн/ байдлаар зээлийн төлбөр үндсэн зээл 16,239,320 төгрөг, үндсэн хүү 597,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 16,014 төгрөг, нийт 16,852,351 төгрөг байна. Банкнаас зээлдэгчтэй байгуулсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1, 6.2.3-т тус тус заасан нөхцөл байдал үүсч зээлдэгч Э.Намуун, хамтран зээл хүсэгч П.Соёлчулуун нар нь банкнаас авсан зээлийг гэрээнд заасны дагуу төлөхгүй хүндрэл үүсгэж, улмаар Э.Намуун, хамтран зээл хүсэгч П.Соёлчулуун нартай байгуулсан 264 тоот гэрээ 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс зээлийн график зөрчигдөн өнөөдрийг хүртэл хугацаанд 104 хоногоор хугацаа хэтрүүлэн зээлийн төлөлт бүрэн төлөгдөөгүй бөгөөд 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн огт төлөгдөөгүй болно. Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу зээлийн төлбөр 16,239,320 төгрөг, үндсэн зээлийн хүүгийн төлбөр 597,017 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16,014 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, 16,860,851 төгрөгийг үндсэн зээлдэгч Э.Намуун, хамтран зээлдэгч П.Соёлчулуун нараас гаргуулж өгнө үү. “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны зээлийн гэрээ”-д заасан Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4-р хороолол 19/1 дүгээр байрны 17 тоот 2 өрөө орон сууц УБ: Ү-2205027559 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Дэмбэрэлмаа нь Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хариуцагч Э.Намуун, П.Соёлчулуун нараас 16,860,851 төгрөгний зээлийн гэрээний үүрэг шаардсан боловч 1,109,200 төгрөгний зээлийн төлөлт хийсэн дүн хасагдаагүй байсан тул нэхэмжлэлийн шаардлагаа 1,109,200 төгрөгөөр багасгаж байна. Иймд хариуцагч нараас нийт 15,751,651 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү. Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төрийн банк ХХК-ийн нэхэмжлэлтэй Э.Намуун, П.Соёлчулуун нарт холбогдох 15,751,651 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлбөрийг дараах хуваарийн дагуу төлж барагдуулна. Төлбөрийн төлөөгүй нөхцөлд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулна. Үүнд: 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13,251,651 төгрөгийг төлнө. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хийж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Э.Намуун, П.Соёлчулуун нараас зээлийн гэрээний үүрэгт 16,860,851 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 1,109,200 төгрөгөөр багасгаж, зээлийн гэрээний үүрэгт 15,751,651 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13,251,651 төгрөгийг төлөх байдлаар төлж барагдуулахаар, төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцааны зүйл болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4-р хороолол 19/1 дүгээр байрны 17 тоот 2 өрөө орон сууц УБ: Ү-2205027559 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрч байна.
Барьцааны зүйл болох улсын бүртгэлийн Ү-2205027559 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4-р хороолол 19/1 дүгээр байрны 17 тоот 2 өрөө орон сууц нь хариуцагч Э.Намуун, гуравдагч этгээд В.Чулуунцэцэг, Э.Номин нарын өмчлөлийн зүйл болох нь хэрэгт авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 9,10,55 тал/
Талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2014 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 264 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Ү-2205027559 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4-р хороолол 19/1 дүгээр байрны 17 тоот 2 өрөө орон сууцыг барьцаалахыг зөвшөөрч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байх ба хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч тодорхой хуваарийн дагуу төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасныг гуравдагч этгээд танилцан хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ.
Иймд хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 243,465.05 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 237,925.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК нь хариуцагч Э.Намуун, П.Соёлчулуун нараас зээлийн гэрээний үүрэгт 16,860,851 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 1,109,200 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь Э.Намуун, П.Соёлчулуун нар нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,751,651 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 500,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 13,251,651 төгрөгийг төлөх байдлаар төлж барагдуулахаар, төлбөрийг төлөөгүй нөхцөлд барьцааны зүйл болох Э.Намуун, Э.Номин, В.Чулуунцэцэг нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205027559 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 7 дугаар хороо 4-р хороолол 19/1 дүгээр байрны 17 тоот 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 243,465.05 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 237,925.08 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-д олгосугай.
3.Захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА