| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07877/И |
| Дугаар | 6008 |
| Огноо | 2016-12-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 6008
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, Сөүлийн гудамжны 11/1 дүгээр барилгын 6 давхарт байрлах “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 51 байр 5 тоотод оршин суух, Боржигон овогт Тогтохын Жижигтөмөр /РД:КЮ70032099/-т холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,289,166.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Жижигтөмөр нь 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр №ЗГ0102140238 тоот зээл барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 51-5 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг барьцаалж зээл, барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 12 сарын хугацаатай 25,000,000 төгрөгийг нэг сарын 4,5 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлдэгч Т.Жижигтөмөртэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ зээлийн гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна. Иймд зээлдэгч Т.Жижигтөмөрөөс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээлд 22,500,000.007 төгрөг, зээлийн хүүнд 19,404,666.67 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,984,500.007 төгрөг, түүнчлэн 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн №ЗГ0102140238 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 4,400,000 төгрөг буюу нийт 48,289,166.67 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Т.Жижигтөмөр нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 37,500,000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 10,789,166.67 төгрөг нэхэмжлэхээс татгалзахаар, хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны дотор 37,500,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,400,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 43,889,166.67 төгрөгийг хариуцагч Т.Жижигтөмөр нь төлөхөөр, төлбөрийг барьцааны зүйл болох хариуцагч Т.Жижигтөмөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205022430 дугаарт бүртгэгдсэн №000167478 дугаарын гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 51 байр 5 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан борлуулах байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь хариуцагч Т.Жижигтөмөрт холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,289,166.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх ба уг эвлэрлийн гэрээнд: Хариуцагч Т.Жижигтөмөр нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 37,500,000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 10,789,166.67 төгрөг нэхэмжлэхээс татгалзахаар, хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны дотор 37,500,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,400,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 43,889,166.67 төгрөгийг хариуцагч Т.Жижигтөмөр нь төлөхөөр, төлбөрийг барьцааны зүйл болох хариуцагч Т.Жижигтөмөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205022430 дугаарт бүртгэгдсэн №000167478 дугаарын гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 51 байр 5 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан борлуулах байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан, гарын үсэг зуран тамга тэмдэг даран баталгаажуулсан байна.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74,5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,395.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Жижигтөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 188,698 төгрөгийг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 188,698 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 48,289,166.67 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч Т.Жижигтөмөр нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дотор 37,500,000 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох 10,789,166.67 төгрөг нэхэмжлэхээс татгалзахаар, хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ны дотор 37,500,000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 4,400,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 43,889,166.67 төгрөгийг хариуцагч Т.Жижигтөмөр нь төлөхөөр, төлбөрийг барьцааны зүйл болох хариуцагч Т.Жижигтөмөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205022430 дугаарт бүртгэгдсэн №000167478 дугаарын гэрчилгээ бүхий Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Төмөр замын 51 байр 5 тоотын 29 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцыг албадан борлуулах байдлаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74,5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 399,395.84 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Жижигтөмөрөөс улсын тэмдэгтийн хураамжид 188,698 төгрөгийг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 188,698 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Бизнес Инвест Девелопмент ББСБ” ХХК-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Х.ЭНХЗАЯА