Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 6016

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, Жуулчны гудамж, Тайван-Монгол төв 206 тооотод үйл ажиллагаа явуулдаг, “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 26-14 тоотод оршин суух, Харнууд овогт Цуйлангийн Цэвэлмаа /РД:71051959/-д холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,377,963 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцээд

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цолмон, хариуцагч Ц.Цэвэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролцов.

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.Цэвэлмаагийн гаргасан хүсэлтын дагуу түүний өмчлөлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 бичил хороолол, 26 байр, 14 тоот хаягт байрлах, Ү-2205007645 улсын бүртгэлийн дугаартай, 30 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж, тухайн өдөр ҮЗГ-1401-16 тоот дугаартай зээлийн гэрээ болон ҮБГ-1401-16 тоот дугаартай барьцааны гэрээг Ц.Цэвэлмаатай байгуулж 20,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэйгээр олгосон. Зээлдэгч Ц.Цэвэлмаа нь зээлийн эргэн төлөлтийг графикт хугацаанд төлж байсан ба 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өөрийн бизнесээ өргөжүүлж лангуу түрээслэж ажиллуулж байгаа тул нэмэлт зээл авах хүсэлтэй байгаа тухайгаа бичгээр гаргасан. Манай байгууллага уг хүсэлтийг хангах боломжтой гэж үзэн тухайн өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 3,5 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай буюу зээлийн хугацааг 2017 оны 01 сарын 16-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Гэвч Ц.Цэвэлмаа нэмэлт зээл авснаас хойш зээлийн гэрээний 1,4-д заасний дагуу “Зээлдэгч нь зээлийн үндсэн өр, хүүгийн төлбөрийг хавсралт 1-т заасан графикт хуваарийн дагуу ББСБ-д эргүүлэн төлнө” гэсэн ерөнхий нөхцлийг бүрэн хангаагүйн улмаас манай зээлийн эдийн засагч Д.Номин-Эрдэнэ нь сар бүр утсаар холбогдож гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх шаардлагыг тавьдаг байсан. Одоогийн байдлаар зээлдэгч нь гэрээ байгуулсан өдрөөс хойш нийт 32 сарын хугацаанд зээл, зээлийн хүүнд нийт 16,359,150 төгрөгийг төлсөн боловч үндсэн зээлийн үлдэгдэл 25,324,300 төгрөг, хуримтлагдсан хүү 13,806,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,246,799 төгрөг, нийт 40,377,963 төгрөгийг манай байгууллагад төлөх ёстой байна. Зээлдэгч Ц.Цэвэлмаа нь 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр манай байгууллага дээр ирж хүсэлт гаргасан бөгөөд “..,эргэн төлөлт хийж чадахгүй байна. Иймд энэ хүнд байдлыг харгалзан үзэж, зээлийн хүүг зогсоож шүүхийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авч өгнө үү” гэсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч Ц.Цэвэлмаа нь нэгэнт зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангаж чадахгүй болсноо уг хүсэлтээрээ илэрхийлж байна. Иймд зээлдэгч Ц.Цэвэлмаагаас үндсэн зээл 25,324,300 төгрөг, хуримтлагдсан хүү 13,806,863 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,246,799 төгрөг, нийт 40,377,963 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.            

 Хариуцагч Ц.Цэвэлмаа нь шүүхэд гаргасан тайлбартаа: “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 40,377,963 төгрөгийг бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

 

Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц.Цэвэлмаагийн хариу тайлбартай танилцлаа, хариуцагчийн зөвшөөрлийг баталж өгнө үү.  Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.

 

                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК нь хариуцагч Ц.Цэвэлмаагаас зээлийн гэрээний үүрэгт 40,377,963 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,377,963 төгрөгийг хариуцагч Ц.Цэвэлмаа бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна.

            Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  359,840 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, 359,840 төгрөгийг хариуцагч Ц.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 40,377,963 төгрөгийг хариуцагч Ц.Цэвэлмаа бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 359,840 төгрөгийг улсын орлогод үлдээн, хариуцагч Ц.Цэвэлмаагаас улсын тэмдэгтийн хураамжид 359,840 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Мөстийн өвөр булаг ББСБ” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА