| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07958/И |
| Дугаар | 6030 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 6030
Зохигч эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 50 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг, “Дулаан хаан 50” СӨХ-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 26-10 тоотод оршин суух, Монгол овогт Лувсандоржийн Ариунаа /РД:ТЗ71053102/-д холбогдох,
579,108 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Дулаан хаан 50” СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус байрны 4 тоотын оршин суугч Л.Ариунаа нь 2014 оны 10 дугаар сараас 2016 оны 11 дүгээр сарыг хүртэлхи СӨХ-ны төлбөрийг төлөлгүй 400,600 төгрөг, алданги 178,447 төгрөг нийт 579,108 төгрөгийн хохирлыг байгууллагад учруулаад байна. Уг оршин суугчийн сарын төлбөр нь 15,410 төгрөг ба төлбөрөө төлөөгүйн улмаас бусдад учруулсан хохирол нь СӨХ-г хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдолд оруулж байна. Удаа дараа СӨХ-ны мөнгийг төлөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд Л.Ариунаагаас 579,108 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ
Зохигч талуудын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “Дулаан хаан 50” СӨХ нь хариуцагч Л.Ариунаагаас 579,108 нэхэмжилснээс 178,508 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 400,600 төгрөгийг хариуцагч Л.Ариунаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 200,300 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,300 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Дулаан хаан 50” СӨХ нь хариуцагч Л.Ариунаад холбогдуулан 579,108 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад зохигч эвлэрч, нэхэмжлэгч “Дулаан хаан 50” СӨХ нь хариуцагч Л.Ариунаагаас 579,108 нэхэмжилснээс 178,508 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 400,600 төгрөгийг хариуцагч Л.Ариунаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 200,300 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,300 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 18,024 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг орлогод үлдээж, 9,012 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Дулаан хаан 50” СӨХ нь хариуцагч Л.Ариунаагаас 579,108 нэхэмжилснээс 178,508 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 400,600 төгрөгийг хариуцагч Л.Ариунаа төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 200,300 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 200,300 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,024 төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 9,012 төгрөг, хариуцагч Л.Ариунаагаас 9,012 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Дулаан хаан 50” СӨХ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА