Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 113

 
 

 

 

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 3-/9 байранд үйл ажиллагаа явуулдаг, “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол 9-52 тоотод оршин суух, Бүдболдын Ундрахад холбогдох

252,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянаад

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Ундрах нь “Жи Мобайл” ХХК-тай 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан U6 маркийн 388,000 төгрөгийн гар утсыг урьдчилгаа 40,000 төгрөг төлж, 12 сарын хугацаатай сар бүр 29,000 төгрөг төлөх нөхцөлтэйгээр худалдан авсан. Гэвч Б.Ундрах нь гэрээний эргэн төлөлтөөр төлөх 348,000 төгрөгөөс 180,000 төгрөгийг нь төлж одоогийн байдлаар 168,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд гар утасны үлдэгдэл төлбөр 168,000 төгрөг, алданги 84,000 төгрөг нийт 252,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.           

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амаржаргал шүүхэд ирүүлсэн тайлбарт: Хариуцагч Б.Ундрах нэхэмжлэлийн шаардлага болох 252,000 төгрөгийг төлж барагдуулсан гэжээ.

    ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжэгч “Жи-Мобайл” ХХК хариуцагч Б.Ундрахаас 252,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Ундрах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 252,000 төгрөгийг төлж барагдуулсан байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд  заасныг удирдлага болгон

 

        ЗАХИРАМЖЛАХ нь:

          1. “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Ундрахад холбогдох 252,000  төгрөг гаргуулахыг хүссэн хэргийн хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,210 төгрөгийг Улсын орлогод үлдээж, Баянгол дүүгийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 4,105 төгрөг, хариуцагч Б.Ундрахаас 4,105 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид зохигч давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                                   

 

                                    ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА