Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 114

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, Капитал хаус 3 давхарт үйл ажиллагаа явуулдаг, “Шунхлай Петролиум” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Зайсан 30, 32 тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 67-111 тоотод үйл ажиллагаа явуулдаг, “Наранбетон зуурмаг” ХХК-д холбогдох,

281,525,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэрэг хянаад

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Шунхлай Петролиум” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Наран бетон зуурмаг” ХХК нь манай компанитай 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдөр П/200 тоот “Худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан. Бидний хооронд харилцан тохиролцож байгуулсан П/200 тоот “Худалдах, худалдан авах” гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т Худалдагчаас худалдан авагчид нийлүүлсэн барааны үнэ болон нийлүүлсэн тоо хэмжээг Хөтөлцемент шохойн үйлдвэрээс ирүүлсэн падаанд үндэслэн тооцох бөгөөд 4.2-т 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 100,000,000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 100,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно.

 Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2-т “Худалдан авагч нь барааны төлбөрийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги төлнө. Алдангийг үүссэн үүрэг тус бүрд тооцох ба алдангийн нийт хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг тус бүрд тооцсон алдангийн нийлбэрээр тодорхойлогдоно” гэж заасан байгаа. Гэрээний дагуу үндсэн төлбөр 187,683,508 төгрөг, алданги 93,841,754 төгрөг нийт 281,525,262 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд: Хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөгийг тус тус төлөх байдлаар үндсэн төлбөр болох 187,683,508 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч “Шунхлай Петролиум” ХХК нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох алданги 93,841,754 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзахаар, хариуцагч нь дээрх хугацаанд үндсэн төлбөр болох  187,683,508 төгрөгийг  /2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөгийг/ төлөх графикаа ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн нийт шаардлага болох 281,525,262 төгрөгийг хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь төлөхөөр талууд харилцан тохиролцож эвлэрчээ.

                                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК нь хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-д холбогдуулан 281,525,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн байх ба уг эвлэрлийн гэрээнд: Хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөгийг тус тус төлөх байдлаар нийт 187,683,508 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох алдангийн 93,841,754 төгрөг нэхэмжлэхээс татгалзахаар, хариуцагч нь дээрх хугацаанд үндсэн төлбөр болох  187,683,508 төгрөгийг  /2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөгийг/ төлөх графикаа ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн нийт шаардлага болох 281,525,262 төгрөгийг хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь төлөхөөр талууд харилцан тохиролцож, талууд эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулан, гарын үсэг зуран тамга тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74,5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,565,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 782,789 төгрөгийг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 782,788 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон      

                                                                                                                           ТОГТООХ нь:                                    

1.Нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК нь 281,525,262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөгийг тус тус төлөх байдлаар нийт 187,683,508 төгрөгийг төлсөн тохиолдолд нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК нь нэхэмжлэлийн үлдэх шаардлага болох алдангийн 93,841,754 төгрөг нэхэмжлэхээс татгалзахаар, хариуцагч нь дээрх хугацаанд үндсэн төлбөр болох  187,683,508 төгрөгийг  /2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 93,841,754 төгрөгийг/ төлөх графикаа ямар нэгэн байдлаар зөрчсөн тохиолдолд нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн нийт шаардлага болох 281,525,262 төгрөгийг хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК нь төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74,5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,565,577 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагч “Наран бетон зуурмаг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 782,788  төгрөгийг, Баянгол дүүргийн татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 782,788 төгрөгийг  тус тус гаргуулан нэхэмжлэгч “Шунхлай петролиум” ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, эрхгүй болохыг дурдсугай.

           

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                Х.ЭНХЗАЯА