Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/14

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сарантуяа даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Хишигсүрэн,

Шүүгдэгч: О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овогтой О-гийн Баваад холбогдох эрүүгийн 1927002620001 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 2 дугаар баг, “___” гэх газар оршин суух хаягтай, гавьяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 07 дугаар  сарын 20-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр   сарын 05-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145  дугаар зүйлийн 145.1-т зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ялаас 5 сарын ялыг нэмж нэгтгэн нийт 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, Х- овогтой О-гийн Б- /РД:___/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Шүүгдэгч О.Б- 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт  сумын 2 дугаар багийн нутаг “___” гэх газар хохирогч Б.Д-, Б.Б- нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Б- мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Одоо болсон зүйлийн талаар ярихгүй гэв.

Хохирогч Б.Д- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хужирт сумын 2 дугаар багийн нутаг “___” гэх газар гэртээ байтал манай саахалт айлын залуу О.Б- сумын төв орчихоод ирлээ гээд 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво бариад манайд орж ирсэн. Тэр пивыг нь Б-, манай эхнэр бид гурав хувааж уусан юм. Тэгээд манай эхнэр манайх 2 ямаа алдчихсан чи авчихсан юм биш биз гэж О.Баваад хэлтэл О.Б- уурлаад би танай ямааг идээгүй гээд манай эхнэрийн эрүү рүү нь өшиглөөд орны хөндий рүү шахаж байгаад өшиглөөд байсан. Тэгээд би чи боль гээд хойноос барьж автал сандал аваад манай эхнэрийг цохих гээд далайтал манай эхнэр сандлыг булааж аваад гараад явсан. Тэрний дараа О.Б- чи яах гээд байгаа юм гээд гэрээс намайг чирч гаргаад гэрийн гадаа гараараа нүүр лүү 3 удаа хөлөөрөө нуруу руу 2 удаа өшиглөсөн. Тэгээд эхнэр бид 2 гэртээ орж ирээд байтал О.Б-д гэрээс гараад автомашинаасаа хутга барьж орж ирээд манай эхнэрийг ална гээд гэр тойруулаад хөөхөөр нь би хутганаас барьж аваад гараа зүсүүлчихсэн юм. Тэгээд миний гарнаас цус гоожоод цусаа тогтоосны дараа О.Б- гарч яваад машинаа асаагаад гэр лүүгээ яваад өгсөн. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-28 дугаар хуудас/,

 Хохирогч Б.Б- нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

“...Намайг эрүү рүү өшиглөсөн. Орны хөндий рүү шахаж байгаад 2-3 удаа зүүн гар тарын гуя руу өшиглөсөн. Тэгээд О.Б- намайг сандлаар цохих гээд далайхаар нь сандлыг нь булааж аваад гэрээсээ гараад явсан. Тэгээд гэртээ эргээд ороод иртэл О.Б- манай нөхрийг зодчихсон байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-34 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №596 тоот:

“...1. Үзүүлэгч Б.Д-гийн биед баруун гарын эрхийн хурууны дотор хэсэгт шарх, зүүн хөмсгөнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Ямар нэгэн гэмтэл эдгэрсэн цаг хугацааг хуучин гэмтэл гэж үзнэ.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

7. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №595 тоот:

“...1. Үзүүлэгч Б.Б-ийн биед дух хэсэгт зулгаралт, доод уруул зөөлөн эдийн няцралт, шарх, зүүн  гарын булганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэн боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Ямар нэгэн гэмтэл эдгэрсэн цаг хугацааг хуучин гэмтэл гэж үзнэ.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

7. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 17-28 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч О.Б- 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт  сумын 2 дугаар багийн нутаг “___” гэх газар хохирогч Б.Д-, Б.Б- нарыг зодож хоёр хүний эрүүл мэндэд нь хөнгөн  хохирол учруулсан болох нь

хохирогч Б.Д-, Б.Б- нарын мөрдөн байцаалтын шатанд хэрхэн хохирсон талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 23-28, 29-34 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №596 тоот “...1. Үзүүлэгч Б.Д-гийн биед баруун гарын эрхийн хурууны дотор хэсэгт шарх, зүүн хөмсгөнд зулгаралт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Ямар нэгэн гэмтэл эдгэрсэн цаг хугацааг хуучин гэмтэл гэж үзнэ. 5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 7. Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй болно....” гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №595 тоот “...1. Үзүүлэгч Б.Б-ийн биед дух хэсэгт зулгаралт, доод уруул зөөлөн эдийн няцралт, шарх, зүүн  гарын булганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байх боломжтой. Ямар нэгэн гэмтэл эдгэрсэн цаг хугацааг хуучин гэмтэл гэж үзнэ.  5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 7.Дүгнэлт гаргах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дугаар хуудас/, шүүгдэгч О.Б-гийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Б- нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирогч Б.Д-, Б.Б- нарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.6аваад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас О.Баваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотлогдон тогтоогдвол  зохих нөхцөл байдлыг шалгаж тогтоосон байна.

Иймд шүүгдэгч О.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгч О.Б- нь өөрийн үйлдэл, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2-т хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан.

Хэргийн хохирогч Б.Д-, Б.Б- нарын биед учирсан эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

Хохирогч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч О.Б-д гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч О.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, О.Б-гийн өмчлөлийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн автомашин битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож битүүмжлэлээс чөлөөлөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус тус дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х- овогтой О-гийн Б-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар О.Б-г  800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000  /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар О.Б- нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянган / төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож,  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. О.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн тамгын газарт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар О.Б-гийн өмчлөлийн 4 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий ___ улсын дугаартай хөх өнгийн “Портер” маркийн автомашин битүүмжилсэн прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.САРАНТУЯА