| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хонгорын Энхзаяа |
| Хэргийн индекс | 102/2016/07344/И |
| Дугаар | 130 |
| Огноо | 2017-01-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 130
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 3, “Голомт банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагаан 7-1/б тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 3-11 тоотод оршин суух, Хорчин овогт Дашзэвгийн Энхбат /РД:ЙГ87013101/,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Баянцагаан 7-1/б тоотод бүртгэлтэй, Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 3-11 тоотод оршин суух, Унхан овогт Дүвчинхүүгийн Энэдором /РД:84072719/ нарт холбогдох
139,758,329.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Дашзэвгэ овогтой Энхбат /РД:ЙГ87013101/, Дүвчинхүү овогтой Энэдором /РД:ЙГ84072119/ нар нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Голомт банктай ЗГ1105103321 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-г байгуулан 116,685,000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлж авсан. Энэхүү гэрээг байгуулахдаа БГ1105103321 дугаартай “Ипотекийн гэрээ”-г байгуулан Д.Энэдором, Д.Энхбат нарын өмчлөл (Улсын бүртгэлийн дугаар: Ү-2204068220, гэрчилгээний дугаар №000473111 )-ийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14-р хороолол /13335/ Энх тайвны өргөн чөлөө гудамж 204 байр 105 тоот 51,86 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нар нь тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг боловч үйл ажиллагааны орлого нь тодорхойгүй. Зээлийн эргэн төлөлтийн хуваариа удаа дараа зөрчсөн тул 2016 оны 3 дугаар 23-ны өдөр тухайн үеийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлд дурдагдсан хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж 101/Ш32016/13342 дугаартай шүүгчийн захирамж гарсан.
Зээлдэгч нар нь өөрсдийн зээлээр авсан орон сууцаа бусдад түрээслүүлэн, өөрсдөө хаана амьдарч байгаа нь тодорхойгүй, зээлийн анкет дээр бүртгүүлсэн утаснууд холбогдох боломжгүй зэргээр огт сураггүй болсон тул зохих хугацаанд зээлдүүлэгчийн зүгээс хаягийг олж тогтоох ажиллагааг хийсний үр дүнд зээлдэгч нарыг олж, хаягийг тогтоосноор дахин нэхэмжлэлийг гаргаж байна. Зээлдэгч нар нь эрхэлсэн ажилгүй, зээлээ төлөх боломжгүй болсон нь тогтоогдсон тул талуудын хооронд байгуулсан ЗГ1105103321 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний 4.4.1-д заасан нөхцөл бий болсон тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Үүнд зээлдэгч Д.Энэдором, Д.Энхбат нараас ЗГ1105103321 дугаартай “Орон сууцны зээлийн гэрээ”-ний дагуу төлөх үндсэн зээлийн үлдэгдэл 115.240.501,16 төгрөг, үндсэн хүү 24.517.828,55 төгрөг нийт 139.758.329,71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг талуудын хооронд байгуулсан БГ1105103321 дугаартай “Ипотекийн гэрээ”-ээр барьцаалагдсан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14-р хороолол /13335/ Энхтайвны өргөн чөлөө гудамж 204 байр 105 тоот орон сууцнаас хангуулж, энэ талаар шүүхээс гарах шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Энхбат, Д.Энэдором нар шүүхэд гаргасан тайлбартаа: “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 139.758.329,71 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Үүргийн гүйцэтгэлийг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 204-105 тоот орон сууцаар хангуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагчийн зөвшөөрлийг эзгүйд баталж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мандах шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.Энхбат, Д.Энэдором нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК нь хариуцагч Д.Энхбат, Д.Энэдором нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 139,758,329.71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2204068220 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 204-105 тоот орон сууцаар хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилсэн 139,758,329.71 төгрөгийг хариуцагч Д.Энхбат, Д.Энэдором нар төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204068220 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14-р хороолол /13335/ Энх тайваны өргөн чөлөө гудамж 204 байр 105 тоот орон сууцаар хангуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Улсын бүртгэлийн Ү-2204068220 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14-р хороолол /13335/ Энх тайваны өргөн чөлөө гудамж 204 байр 105 тоот орон сууц нь хариуцагч Д.Энхбат, Д.Энэдором нарын өмчлөлд бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иймд хариуцагч Д.Энхбат, Д.Энэдором нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа байдал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 856,742 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 856,742 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-ийн нэхэмжилсэн 139,758,329.71 төгрөгийг хариуцагч Д.Энхбат, Д.Энэдором нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, төлбөрийг улсын бүртгэлийн Ү-2204068220 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 14-р хороолол /13335/ Энх тайвны өргөн чөлөө гудамж 204 байр 105 тоот орон сууцаар хангуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.6 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 856,742 төгрөгийн улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 856,742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Голомт банк” ХХК-д олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Захирамжид зохигч давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Х.ЭНХЗАЯА