Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 150

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                              хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                        хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа би

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 42-46 тоотод оршин суух, Харчин овогт Энхтайваны Дарханцэцэг /РД:МФ91041204/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 14-55 тоотод оршин суух, Хулуут овогт Цагаанхүүгийн Болорцэцэг /РД:ЧЖ75073107/-т холбогдох

 

3,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч Э.Дарханцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Болорцэцэг нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Э.Дарханцэцэгээс Япон улсын визэнд орох гэж байгаа тул түр байршуулчихаад өгье гээд 5,000,000 төгрөг, мөн 2015 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг авсан ба уг мөнгөнөөс 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 870,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 130,000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 300,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, нийт 1,800,000 төгрөг байгаа. Иймд Ц.Болорцэцэгээс үлдэгдэл 3,700,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Ц.Болорцэцэг нь шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Дарханцэцэгийн нэхэмжилсэн 3,700,000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

 

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Э.Дарханцэцэг нь хариуцагч Ц.Болорцэцэгээс 3,700,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Дарханцэцэгийн нэхэмжилсэн 3,700,000 төгрөгийг хариуцагч Ц.Болорцэцэг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд  харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн  75,000  төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг 50 хувиар бууруулан улсын орлогод үлдээж, 37,500 төгрөгийг хариуцагч болон улсын төсвийн орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2, 75-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                          ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Дарханцэцэгийн нэхэмжилсэн 3,700,000 төгрөгийг хариуцагч Ц.Болорцэцэг 2017 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000  төгрөгийг улсын орлогод үлдээн, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас 37,500 төгрөг, хариуцагч Ц.Болорцэцэгээс 37,500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.Дарханцэцэгт олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

                       

 

 

 

 

 

                                       ШҮҮГЧ                            Х.ЭНХЗАЯА