Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 199

 

Зохигч эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-2-9 тоотод оршин суух, Боржигин овогт Эрдэнэбатын Мөнхжаргал /РД:ЗМ8711805/-ын нэхэмжлэлтэй,

           Хариуцагч: Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 65-2-9 тоотод оршин суух, Хотон овогт Баянцогын Энхжаргал /РД:МЗ74040962/-д холбогдох       

37,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг оролов. 

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Мөнхжаргал би Б.Энхжаргалтай 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 65/2 байр 9 тоот хаягт байрлах 54 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 125,000,000 төгрөгөөр үнэлж худалдах, худалдан авах гэрээ хийн, урьдчилгаа болох 37,500,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл мөнгийг банкны зээлэнд хамрагдан төлнө гэж байрандаа орсон билээ. Гэтэл Б.Энхжаргал нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхгүй байх тул байрны урьдчилгаанд төлсөн 37,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Зохигч талууд 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байх бөгөөд эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал 37,500,000 нэхэмжилсэнийг хариуцагч Б.Энхжаргал нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрчээ.         

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Мөнхжаргал нь хариуцагч Б.Энхжаргалд холбогдуулан 37,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд зохигчид эвлэрлийн гэрээ шүүхэд ирүүлсэн байх бөгөөд уг эвлэрлийн гэрээгээр нэхэмжлэгч Э.Мөнхжаргалын нэхэмжилсэн 37,500,000 төгрөгийг хариуцагч Б.Энхжаргал нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн энэхүү эвлэрэл хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг батлан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.             

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон      

        ТОГТООХ нь:                                    

1. Нэхэмжлэгч Э.Мөнхжаргалын нэхэмжилсэн 37,500,000 төгрөгийг хариуцагч Б.Энхжаргал нь төлөхийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 345,450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

           

 

 

                                            ДАРГАЛАГЧ                                    Х.ЭНХЗАЯА