Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2017/00006

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 129 дүгээр байр, 1-2 тоотод байрлах, “Төрийн банк” ХХК /РД: 5341469, улсын бүртгэлийн дугаар: 9016001018/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1975 онд төрсөн, 42 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, 32-2 тоотод оршин суух, Боржигон овогт Дорждэрэмийн Ширмэнбаатар /РД: ЕЮ75101516, утас: 88912898/-т холбогдох

 

Үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 8 132 344.30 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Ширмэнбаатар, С.Туяанаран нар нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Төрийн банкны Баянтал тооцооны төвөөс 2915/16 тоот зээлийн гэрээ байгуулж, 8 015 000 төгрөгийн цалингийн зээлийг 36 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Д.Ширмэнбаатар, С.Туяанаран нар нь 2016 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хойш зээл төлөлтийг хийлгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Д.Ширмэнбаатар, С.Туяанаран нараас 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөр үндсэн зээлийн үлдэгдэл 7 351 759.76 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 547 163.20 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 3 394.91 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 7 915 817.87 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн ба тус нэхэмжлэлд үндсэн зээлийг 7 351 759.76 төгрөг гэж тооцоолсон нь алдаатай байсан тул одоо 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хуримтлагдсан үндсэн хүү 212 697.42 төгрөг, торгуулийн хүү 3 834.42 төгрөг, нийт 8 132 344.30 төгрөг гаргуулахаар нэмж нэхэмжилж байна.

Мөн хамтран зээлдэгч С.Туяанаранг хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч С.Туяанаран нь БНСУ-д ажиллахаар явсан, ирэх хугацаа нь тодорхойгүй байгаа тул хариуцагчаар үндсэн зээлдэгч Д.Ширмэнбаатарыг дангаар нь татах хүсэлт гаргаж байна  гэжээ.

 

Хариуцагч Д.Ширмэнбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Ширмэнбаатар миний бие Төрийн банкны нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байгаа ба нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Үндсэн зээлийн үлдэгдэл 7 351 759.76 төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 547 163.20 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 3 394.91 төгрөг, нотариатын зардал 13 500 төгрөг, нийт 7 915 817.87 төгрөг дээр 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үндсэн хүү 212 697.42 төгрөг, торгуулийн хүү 3 834.42 төгрөг, нийт 8 132 344.30 төгрөг нэхэмжилснийг маргаангүйгээр хүлээн зөвшөөрч байна. Иймд хуулиар олгогдсон хариу тайлбар гаргах 14 хоногийн хугацаа шаардлагагүй гэж үзэж байна гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь хариуцагч Д.Ширмэнбаатарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 7 915 817.87 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хуримтлагдсан үндсэн хүү 212 697.42 төгрөг, торгуулийн хүү 3 834.42 төгрөг, нийт 8 132 344.30 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч нь 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 2915/16 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 8 015 000 төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд цалин, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, 32-1-2 тоотод байрлах хүүхдийн өрөөний ком, буйдан, 5 ханатай гэр, комьютер, угаалгын машин, гэрийн эд хогшил, 6255 ГСА улсын дугаартай, Мицүбиши Дэлика маркын авто машин зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, барьцааны зүйлийн жагсаалт, зээлийн дансны хуулга, Д.Ширмэнбаатарын Төрийн банкинд гаргасан өргөдөл зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэг нь хариуцагч С.Туянаранг ...БНСУ-д ажиллаж байгаа, ирэх болоогүй... гэх үндэслэлээр татгалзсан, түүнд олгосон 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/11716 тоот итгэмжлэлээр нэхэмжлэгчийн эдлэх эвлэрхээс бусад бүх эрхийг эдлэхээр заасан болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Д.Ширмэнбаатар нь нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 8 132 344.30 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148 748.96 төгрөгөөс 76 215.4 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ширмэнбаатараас 72 533.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 3 681 төгрөг илүү төлсөн болохыг дурдав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батчимэгийн нэхэмжлэлийн шаардлага болох үнлсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 8 132 344.3 /найман сая нэг зуун гучин хоёр мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг, гурван мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Ширмэнбаатар төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Төрийн банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148 748.96 /нэг зуун дөчин найман мянга долоон зуун дөчин найман төгрөг, ерэн зургаан мөнгө/ төгрөгөөс 76 215.4 /далан зургаан мянга хоёр зуун арван таван төгрөг, дөрвөн мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Д.Ширмэнбаатараас 72 533.5 /далан хоёр мянга таван зуун гучин гурван төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                   

 

ШҮҮГЧ                                      Ц.НАРАНЧИМЭГ