| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэндийн Наранчимэг |
| Хэргийн индекс | 134/2016/00215/И |
| Дугаар | 134/ШШ2017/00007 |
| Огноо | 2017-01-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 134/ШШ2017/00007
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,
Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 3 дугаар баг, 4 дүгээр байранд байрлах, “Хас банк” ХХК-ийн Чойр салбар /РД: 2578697, улсын бүртгэлийн дугаар 9016001007, утас: 70543018/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөрийн 27 тоотод оршин суух, Алаг овогт Батцэнгэлийн Мөнхсайхан /РД: ЕЙ86080423, утас: 88093765/,
Хариуцагч: 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөрийн 27 тоотод оршин суух, Огинуд овогт Бямбасүрэнгийн Баярсайхан /РД: ЕЙ66042603, утас: 89162401/ нарт холбогдох
1120015099 1120011527 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 28 180 427.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Б.Баярсайхан болон хамтран зээлдэгч Б.Мөнхсайхан нар нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 1120011527 тоот зээлийн гэрээгээр 20 000 000 төгрөгийг 60 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэйгээр, 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 1120015099 тоот зээлийн гэрээгээр 8 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэйгээр тус тус бизнесийн зориулалттай зээлж авсан. 2015 оны 1120011527-01 тоот зээлийн гэрээнд Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөрийн 27 тоот, 000147650 гэрчилгээний дугаартай, Ү-1902000585 улсын бүртгэлийн дугаар бүхий хувийн сууц болон 000192572 тоот гэрчилгээний дугаартай Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Өгөөмөрийн 27 тоот газар, 1120011527-02 тоот фидуцийн гэрээнд KMFXKS7BPXU арлын дугаартай, Хюндай портер маркын авто машин, 1120015099 тоот барьцааны гэрээгээр дэлгүүрийн тавилга, 1120007571-01 баталгаат ипотекийн гэрээгээр Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Монгол даатгалын хойд талд байрлах, 000118671 гэрчилгээний дугаартай, 1902001502 улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний барилга зэргийг барьцаалуулсан.
Зээлдэгч Б.Баярсайхан, хамтран зээлдэгч Б.Мөнхсайхан нарын үндсэн зээлийн үлдэгдэл 5 883 563.74 төгрөг, хүүгийн төлбөр 1 532 303 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 109 290 төгрөг, нийт 7 525 156.74 төгрөг, 1120011527 тоот үндсэн зээлийн үлдэгдэл 19 166 668 төгрөг, хүүгийн төлбөр 1 421 612 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36 491 төгрөг, нийт 20 624 771 төгрөг болоод байгаа ба 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч эхэлсэн. Банкны зүгээс байнга уулзах болон утсаар холбогдон зээл төлөхийг сануулж, шаардаж байсан боловч бизнесийн орлого багассан, зээл төлөх боломжгүй байна гэсэн шалтгаанаар 1120015099 тоот зээлийн гэрээний 3.2.1, 1120011527 тоот зээлийн гэрээний 3.2.1 дэх заалтыг тус тус зөрчиж зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг бүрэн хийлгүй 359 хоног болсон.
Иймд зээлийн гэрээний 5.1.1-д заасны дагуу зээлийн гэрээнүүдийг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 28 149 927.74 төгрөг, нотариатын зардал 30 500 төгрөг, нийт 28 180 427.74 төгрөгийг барагдуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Баярсайхан, Б.Мөнхсайхан нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Б.Мөнхсайхан, Б.Баярсайхан бид Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбар нь хариуцагч Б.Баярсайхан, Б.Мөнхсайхан нарт холбогдуулан 1120015099, 1120011527 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 28 180 427.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Баярсайхан, Б.Мөнхсайхан нар нь нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 1120015099, 1120011527 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 28 180 427.74 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298 852.2 төгрөгийн тавин хувь болох 149 426.1 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Б.Баярсайхан, Б.Мөнхсайхан нараас 149 426.1 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч “Хас банк” ХХК-ийн Чойр салбарын нэхэмжлэлийн шаардлага болох 1120015099, 1120011527 тоот зээлийн гэрээнүүдийг цуцалж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал, нийт 28 180 427.74 /хорин найман сая нэг зуун наян мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг, далан дөрвөн мөнгө/ төгрөгийг Б.Баярсайхан, Б.Мөнхсайхан нараас гаргуулах тухай шаардлагыг хариуцагч нар нь хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Хас банк ХХК”-ийн Чойр салбараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 298 852.2 /хоёр зуун ерэн найман мянга найман зуун тавин хоёр төгрөг, хоёр мөнгө/ төгрөгөөс 149 426.1 /нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг, нэг мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Б.Баярсайхан, Б.Мөнхсайхан нараас 149 426.1 /нэг зуун дөчин есөн мянга дөрвөн зуун хорин зургаан төгрөг, нэг мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.НАРАНЧИМЭГ