Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 134/ШШ2017/00008

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Наранчимэг би,

Нэхэмжлэгч: Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 1 дүгээр баг, 129 дүгээр байр, 1-2 тоотод байрлах, Төрийн банк ХХК /РД: 5341469, улсын бүртгэлийн дугаар: 9016001018/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноровын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1972 онд төрсөн, 45 настай, эмэгтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Говьсүмбэр аймаг, Баянтал сум, 2 дугаар баг, 105-7 тоотод оршин суух, Огниуд овогт Дарьмаагийн Ариунжаргал /РД: ЕЮ72080701, утас: 80162969/-т холбогдох

 

Үндсэн зээл, хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 1 271 349.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноров шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.Ариунжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкны Баянтал тооцооны төвөөс 3 500 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч Д.Ариунжаргал нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээлээ төлөхгүй байгаа тул үндсэн зээлийн үлдэгдэл 1 185 307.7 төгрөг, хүүний үлдэгдэл 70 072.73 төгрөг, торгуулийн хүүний үлдэгдэл 1 969.68 төгрөг, нотариатын зардал 13 000 төгрөг, нийт 1 271 349.48 төгрөгийг зээлдэгч Д.Ариунжаргалаас нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Ариунжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Д.Ариунжаргал нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Төрийн банкны Баянтал тооцооны төвөөс 3 500 000 төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлдэгч Д.Ариунжаргал би төлөгдөөгүй үлдсэн 1 271 349.48 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноров нь хариуцагч Д.Ариунжаргалд холбогдуулан үндсэн зээл, хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 1 271 349.48 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 1157/117 дугаар барьцаат зээлийн гэрээ байгуулж, 3 500 000 төгрөгийг 365 хоногт 22.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд цалин, 5 ханатай гэр, зурагт, хөргөгч, угаалгын машин, хивс, гэрийн эд хогшил зэргийг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, зээлийн дансны хуулга зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Хариуцагч Д.Ариунжаргал нь нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноровын нэхэмжилсэн үндсэн зээл, хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 1 271 349.48 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоодог бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 062.39 төгрөгөөс 17 531.2 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Д.Ариунжаргалаас 17 531.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Төрийн банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ичинноровын нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээл, хүү, торгуулийн хүүний үлдэгдэл, нотариатын зардал, нийт 1 271 349.48 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга гурван зуун дөчин есөн төгрөг, дөчин найман мөнгө/ төгрөгийг хариуцагч Д.Ариунжаргал төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Төрийн банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 35 062.39 /гучин таван мянга жаран хоёр төгрөг, гучин есөн мөнгө/ төгрөгөөс 17 531.2 /арван долоон мянга таван зуун гучин нэгэн төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос, хариуцагч Д.Ариунжаргалаас 17 531.2 /арван долоон мянга таван зуун гучин нэгэн төгрөг, хоёр мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ