Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 159

 

 

 

 

 

 

 

    2020           03           25                                        2020/ШЦТ/159

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,  

улсын яллагч Г.Эсэн,    

шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Б-ийн  М  холбогдох эрүүгийн 1910023450084 дугаартай, 187/2020/0146/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.   

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, .... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, .......мэргэжилтэй, ...... ажилтай, ам бүл ..... хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ...... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Б  овогт Б-ийн  М  /РД:.........../,  

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ажилчдийн гудамж Говийн 7 тоотод эхнэр Х.Н   хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ажилчдийн гудамж Говийн 7 тоотод эхнэр Х.Н   хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Б.М-ын    шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Х.Н-ийн     мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 10-р сарын 04-ны өдөр би 20 цагт гэрээ ирсэн чинь манай нөхөр М  гэртээ ирээгүй байсан ба манай хүүхдүүд болох Билэгсайхан, Тэмүүлэн, Энэрэл, Хүслэн дөрөв байсан тэгээд би нөхрийнхөө 80855574 гэсэн дугаарлуу залгасан чинь манай нөхөр М  би шагнал авсан шагналаа угааж байна удахгүй очлоо гэж хэлэхээр нь би ажилынхаа хэдэн хүнтэй хамт гарчихаад хүрээд ирье гэж хэлээд гэрээсээ гарсан. Тэгээд би ажлын газрынхаа Оюунцэцэг, Оюунчимэг, Байгалаа нартай хамт Говь ХХК-ийн хажууд байх пабд орж суусан ба бид нар тэндээ 0.5 литрийн хараа архи авч хувааж уусан. Тэгээд тэндээ 2 цаг орчим болсон ба 22 цаг өнгөрч байхад манай нөхөр М  над руу залгахаар нь би одоо гарч байна одоо гэртээ очлоо гэж хэлээд удалгүй гэртээ орсон чинь манай нөхөр их согтоогүй байсан ба надад би шагнал авсан гэхээр нь би нөхөртөө чи угаасаа лаг шүү дээ гэж хэлтэл манай нөхөр намайг чадахгүй шүү дээ гэж хэлэхээр нь би нөхөртөө чи яахаараа дандаа ингэж хуцаж байдаг юм бэ? гэж хэлтэл манай нөхөр М  шууд ирээд миний зүүн нүд рүү гараараа нэг удаа цохьсон. Б.М намайг 2009 онд 5 сартай жирэмсэн байхад анх удаа зодож байсан. 2017 онд өвөл нэг удаа намайг зодоход нь би хөл нүцгэн гэрээсээ гарч зугтааж байсан. 2017 оны хавар миний баруун гарын шууруу цохьсон. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн ба цагдаагийн байгууллагад хандаагүй ба 2 сар орчим баруун гар гипстэй байсан. 2018 оны өвөл намайг үгэллээ гээд галын дэгээ төмрөөр миний нуруу, зүүн хөл, цээж рүү цохиж хөхрүүлснийг манай дүү Шинийн нэгэн, манай охины ангийнх хүүхдийн ээж Оюунчимэг нар мэдэж байгаа. 2018 онд би автобусны буудал дээр автобус хүлээж байгаад шээс хүрээд дотуур өмдөндөө шээс дусаачихсан чинь намайг М  чи хүнтэй унтаж хэвтлээ гээд намайг бөөн юм болоод би шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн чинь шүүх эмнэлэг гадна нөлөө байхгүй гэж хэлээд үзэж өгөөгүй мөн энэ талаар манай дүү Шинийн нэгэн, манай хадам ээж Баярмаа нар мэдэж байгаа түүнээс хойш намайг хэл амаар доромжилдог бөгөөд байнга л намайг янхан, таксины жолоочтой явдаг, чиний доотох чинь загтнаад байна уу? гэх мэтээр байнга доромжилдог юм. 2019 оны 9-р сард манай ажил дээр эмч нар ирээд үзлэг хийсэн ба эмч надад таных бага зэрэг үрэвсэлтэй байна эм уу бас нөхөртөө уулгаарай гэж хэлэхээр нь би нөхөртөө хэлсэн чинь чи надад өвчин авчирсан байна гэж хэлэхээр нь хоёулаа цуг явж эмчид үзүүлье энэ чинь өвчин биш гэж хэлтэл гараараа миний толгой руу хоёр удаа цохьсон тэгээд би хэн нэгэнд хэлээгүй. 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр намайг зодсон юм. Энэ талаар манай хүүхдийн ангийн хүүхдийн ээж Оюунчимэг, Алтанхуяг нар мэдэж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-14, 15-17/  

3. Гэрч Х.А-ийн     мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Наранчимэг өмнө Б.М зоддог бөгөөд би хэзээ хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан хамгийн сүүлд нь 2019 оны 10-р сарын 04-ний орой Наранчимэгийг М  зодож биед нь гэмтэл учруулсан ба би тэр өдрийн орой нь Мөнхболдын гэрт нь очсон чинь манай дүү Наранчимэгийн нэг талын хацар хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд би дүүгээ аваад гарах гэтэл М  наад хачин юм аа аваад зайлаач гэрээсээ хөөж байсан. Тэгээд би Наранчимэгийг аваад гэртээ авчирсан юм. Ер нь Наранчимэг над руу утсаар залгаад намайг дарамтлаад дээрэлхээд байна гэж ярьдаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-30/

4. Гэрч П.О-ийн    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Х.Наранчимэгийг түүний нөхөр Б.М зоддог юм. Миний мэдэхийн 2018 оны 12 дугаар сард Наранчимэг том хүүгээ дагуулчихсан эд зүйлээ авчихсан манай гэрт ирсэн бөгөөд яасан талаар асуухад М  зодуулчихлаа гэсэн ба нуруу, хөл гар нь улайсан байсан ба би зургийг нь өөрийнхөө утсан дээр авч байсан ба Наранчимэг тухайн үед манай гэрт нилээн хэд хоносон юм. Тэгээд би Мөнхболдтой уулзаад та хоёр дөрвөн хүүхэдтэй хүмүүс эвлэр гэж хэлээд эвлэрүүлэх гэсэн боловч Наранчимэгт бүх буруугаа чихээд болдоггүй хүн байгаа юм. Түүнээс хойш 2019 оны 07-р сарын үед байх Наранчимэг над руу утсаар залгаад М  намайг зодчихлоо гэж хэлсэн ба тухайн үед нь уулзаагүй ба түүнээс хэд хоногийн дараа Наранчимэг ахиад над руу утсаар залгаад М  гуйгаад байхаар нь би шүүхээс өргөдлөө буцаагаад авчихлаа гэж хэлж байсан ба түүнээс хойш 2019 оны 10-р сарын эхээр Наранчимэг над руу утсаар залгаад намайг ахиад зодчихлоо би цагдаагийн байгууллагад гомдол гаргачихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/

          5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2643/-ний дүгнэлт:

          -Х.Н-ийн     биед хамрын нурууны хугарал, зүүн тохойн нүдний алимны цус хуралт тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлээр цохих үед үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 32/

            6. Шүүгдэгч Б.М-ын    мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 101-104/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2643/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Б.М нь 2019 оны 10 дугаар сарын 04-ний орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ажилчдийн гудамж Говийн 7 тоотод эхнэр Х.Н   хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож түүний биед нь хамрын нурууны хугарал, зүүн тохойн нүдний алимны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч Х.Наранчимэг нь шүүгдэгч Б.Мөнхболдтой 2009 оны 3 сараас хамтран амьдарч,  гэрлэлтээ батлуулсан, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ажилчдийн гудамж Говийн 7 тоотод эхнэртэйгээ амьдарч байсан, мөн хохирогч, шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хавтаст хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ зэргээс шүүгдэгч Б.М нь хохирогч Х.Н   гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.М-ыг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.  

Иймд шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Н-ийн     мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, түүний хувийн байдал /...36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, багш, сүлжих машины оператор мэргэжилтэй, ..... ажилтай, ам бүл 6 ....... хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт Б-ийн  М-ыг     1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.  

Шүүгдэгч Б.М-ын    үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.

Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Б  овогт Б-ийн  М-ыг     Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт Б-ийн  М-ыг     1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.М  оногдуулсан 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

            4. Б.М  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.М  сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.М  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР