Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 221/МА2021/0494

  “Ш з ө” ХХК-ийн гомдолтой

  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Б.С, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ш з ө” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Чулуунчимэг, Б.Сэрчмаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот шийтгэлийн хуудасны хоёрт заасан 121,455,731.40 төгрөгийн зөрчилд оногдуулсан 8,629,714.10 төгрөгийн нөхөн татвар 3,985,509.10 төгрөгийн торгууль, 25,889.10 төгрөгийн хүү, нийт 12,641,112.30 төгрөгийн төлбөрийг 8,045,451.78 төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Ш з ө” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-т “анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасан үүргийнхээ дагуу татвар төлөгч өөрөө орлого зардалаа тооцон ААНОАТТайлан 2015 оны 1-2 улирлын тайлан “X” төрлөөр, жилийн эцсийн тайланг 48,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлагнасан боловч НӨАТТайланг “X” төрлөөр ирүүлсэн байдаг. Тус компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр 48,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоо урьдчилж орсон орлого гэж тайлбарлаж байсан боловч Санхүүгийн тайлан тэнцэлд урьдчилж орсон орлого /2.1.1.8 Урьдчилж орсон орлого /хэсэгт ямар ч тоон мэдээлэл тусгаагүйгээр тайлагнасан байгаа нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланст баталгаажсан хэвээр байна. Хэрэв тухайн үед андуурч тайлагнасан бол татвар төлөгч татвар ногдуулах, тайлагнах журмын дагуу тайлангаа 1 жилийн дотор засварлах эрхтэй. Мөн Татварын ерөнхий хуульд заасан 12.1.10 “татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах эрхээ тухайн тайлант хугацаанд хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын гомдлоор хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь  “Ш з ө” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот Шийтгэлийн хуудсаар нийт 19,156,057.20 төгрөгийн төлбөр ногдуулсан байх ба  “Ш з ө” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 42 дугаар тогтоолоор “...Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь заалтыг тус тус үндэслэн 43,678,731.40 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,347,093.10 төгрөгийн нөхөн татвар, 1,304,127,90 төгрөгийн торгууль, 863,723,90 төгрөгийн алданги, нийт 6,514,944.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 121,455,731.40 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,629,714.40 төгрөгийн нөхөн татвар 3,985,509.10 төгрөгийн торгууль, 25,889,10 төгрөгийн хүү, нийт 12,641,112.30 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр шийтгэлийн хуудсыг өөрчилжээ.  

 “Ш з ө” ХХК нь дээрх Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс үлдсэн хэсэг болох 121,455,731.40 төгрөгийн зөрчилд оногдуулсан 8,629,714.10 төгрөгийн нөхөн татвар, 3,985,509.10 төгрөгийн торгууль, 25,889.10 төгрөгийн хүү, нийт 12,641,112.30 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2015 онд 48.000.000 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж тайлагнаж, санхүүгийн тайландаа авлага хэлбэрээр тайлагнасан, өөрөөр хэлбэл нэг ажлын орлогыг 2015, 2016 онд дамнуулан хувааж тайлагнасан байхад 2015 онд татвар ногдуулаагүй гэж хариуцлага тооцон, 2016 онд нийт дүнгээр хариуцуулан давхардуулан хариуцлага ногдуулсан” гэж маргасан бол хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2015 оны жилийн эцсийн тайланг 48.000.000 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлагнасан боловч нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланг “Х” төрлөөр ирүүлсэн, 2016 онд “Х” тайлан ирүүлсэн боловч Хаан банкны харилцах дансаар цэвэр дүн  73.455.731,40 төгрөгийн орлого орж ирсэнийг тайланд тусгаагүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох 2015 оны зөрчлийн тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хууль хэрэглэгдэх ба уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.4 “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.2 “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” гэж заасан бол 2016 оны зөрчилд хэрэглэгдэх 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар барилга угсралтын ажил гүйцэтгэсэн этгээд эцсийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар барилга угсралтын ажил гүйцэтгэсэн эсэх нь хамаарахгүйгээр аливаа ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь “З т н” ОНӨААТҮГ-тай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 015 дугаартай “Материал нийлүүлэх гэрээ” байгуулсан боловч уг гэрээний үүрэг хэрэгжээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 28.641.305 төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус газрын 2 дугаар баазын оффисын 1-3 давхарын шатны хонгил, угтах хэсгийн байрны интерьер засварын ажлыг хийж гүйцэтгэсэн, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 49.900.000 төгрөгийн Материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж 2 дугаар баазын засварын ажлын материалыг нийлүүлсэн, дээрх гэрээнүүдийн төлбөрийг “З т н” ОНӨААТҮГ нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, хариуцагч нар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд тайлагнасан 48.000.000 төгрөгийн орлогыг “З т н” ОНӨААТҮГ-тай холбоогүй, өөр хэлбэрээр олсон орлого гэж маргаагүй.

Энэ тохиолдолд “Ш з ө” ХХК барилга угсралтын ажлын эцсийн борлуултад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үүрэгтэй бөгөөд 2015 онд эцсийн борлуулалт хийгдээгүй байх тул мөн оны 48.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж буруутгах боломжгүй.

Харин 2016 онд 73.455.731 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч хариуцагч улсын байцаагч нар 2016 оны зөрчилд 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлд заасан хүү, торгууль ногдуулсан нь буруу бөгөөд зүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан торгууль, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74.1-д заасан алданги ногдуулах байжээ.

Ийнхүү 2016 оны зөрчилд хүү, торгууль ногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн зөрчлийг захиргааны хэргийн шүүх зөвтгөн маргаан бүхий шийтгэлийн хуудсанд баримталсан хуулийг өөрчлөх эрхгүй тул 2016 оны 73.455.731 төгрөгийн зөрчилд ногдох 7.345.573 төгрөгийн нөхөн татвараас 3.515.859 төгрөгийн илүү төлөлтийг хааж 3.829.714 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэмжээгээр хуульд нийцсэн гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2015 оны 48.000.000 төгрөгийн зөрчилд ногдох 4.800.000 төгрөгийн нөхөн татвар, 2.400.000 төгрөгийн торгууль, 14.400 төгрөгийн хүү, нийт 7.214.400 төгрөг, 2016 оны зөрчилд ногдуулсан 1.585.509 төгрөгийн торгууль, 11.489 төгрөгийн хүү, нийт 1.596.998 төгрөг, бүгд 8.811.398 төгрөгийн хэмжээгээр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг багасгах нь хуульд нийцэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрт алданги 765.943.42 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч алдангийг хасах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нь 3.829.714.10 төгрөгийн нөхөн татвар, 765.943.42 төгрөгийн алданги, нийт 4.595.657.52 төгрөг төлөх үндэслэлтэй, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан 12.641.112.30 төгрөгийн шийтгэлийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл болон “давхардуулан ногдуулсан” гэх дүгнэлт зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөж, үг зүйн найруулгын алдааг засварласан өөрчлөлт оруулж, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн үед андуурч тайлагнасан бол татвар төлөгч татвар ногдуулах, тайлагнах журмын дагуу тайлангаа 1 жилийн дотор засварлах эрхтэй байсан” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг   удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Ш з ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот шийтгэлийн хуудсын 1 дэх хэсгийн 1.1-д заасан “4.800.000 төгрөгийн нөхөн татвар, 2.400.000 төгрөгийн торгууль, 14.400 төгрөгийн хүү” ногдуулсаныг хүчингүй болгож, 1.2-т заасан “1.585.509 төгрөгийн торгууль, 11.489 төгрөгийн хүү” гэснийг “765.943.42 төгрөгийн алданги” гэж өөрчлөн 12.641.112,30 төгрөгийн шийтгэлийн хэмжээг 4.595.657,52 төгрөг болгож багасган, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

          3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                                  С.Мөнхжаргал

ШҮҮГЧ                                                 Э.Лхагвасүрэн

ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН

  “Шинэ зууны өргөө” ХХК-ийн гомдолтой

  захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Билгүүн, хариуцагч Б.Сэрчмаа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Өлзийбаяр нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Шинэ зууны өргөө” ХХК-ийн гомдолтой, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Б.Чулуунчимэг, Б.Сэрчмаа нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус баримтлан Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот шийтгэлийн хуудасны хоёрт заасан 121,455,731.40 төгрөгийн зөрчилд оногдуулсан 8,629,714.10 төгрөгийн нөхөн татвар 3,985,509.10 төгрөгийн торгууль, 25,889.10 төгрөгийн хүү, нийт 12,641,112.30 төгрөгийн төлбөрийг 8,045,451.78 төгрөгөөр багасгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Шинэ зууны өргөө” ХХК нь Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд заасан 18.1.1-т “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.2-т “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх”, 18.1.3-т “анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэж заасан үүргийнхээ дагуу татвар төлөгч өөрөө орлого зардалаа тооцон ААНОАТТайлан 2015 оны 1-2 улирлын тайлан “X” төрлөөр, жилийн эцсийн тайланг 48,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлагнасан боловч НӨАТТайланг “X” төрлөөр ирүүлсэн байдаг. Тус компани нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал дээр 48,000,000.00 төгрөгийн борлуулалтын орлогоо урьдчилж орсон орлого гэж тайлбарлаж байсан боловч Санхүүгийн тайлан тэнцэлд урьдчилж орсон орлого /2.1.1.8 Урьдчилж орсон орлого /хэсэгт ямар ч тоон мэдээлэл тусгаагүйгээр тайлагнасан байгаа нь 2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан баланст баталгаажсан хэвээр байна. Хэрэв тухайн үед андуурч тайлагнасан бол татвар төлөгч татвар ногдуулах, тайлагнах журмын дагуу тайлангаа 1 жилийн дотор засварлах эрхтэй. Мөн Татварын ерөнхий хуульд заасан 12.1.10 “татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн итгэмжлэгдсэн нягтлан бодогч, татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөгөө авах эрхээ тухайн тайлант хугацаанд хэрэгжүүлээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлага хангаж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын гомдлоор хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар нь  “Шинэ зууны өргөө” ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалт хийж, Татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот Шийтгэлийн хуудсаар нийт 19,156,057.20 төгрөгийн төлбөр ногдуулсан байх ба  “Шинэ зууны өргөө” ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 42 дугаар тогтоолоор “...Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.10, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь заалтыг тус тус үндэслэн 43,678,731.40 төгрөгийн зөрчилд ногдуулсан 4,347,093.10 төгрөгийн нөхөн татвар, 1,304,127,90 төгрөгийн торгууль, 863,723,90 төгрөгийн алданги, нийт 6,514,944.90 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 121,455,731.40 төгрөгийн зөрчилд ногдуулсан 8,629,714.40 төгрөгийн нөхөн татвар 3,985,509.10 төгрөгийн торгууль, 25,889,10 төгрөгийн хүү, нийт 12,641,112.30 төгрөгийн төлбөр төлүүлэх”-ээр шийтгэлийн хуудсыг өөрчилжээ.  

 “Шинэ зууны өргөө” ХХК нь дээрх Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан төлбөрөөс үлдсэн хэсэг болох 121,455,731.40 төгрөгийн зөрчилд оногдуулсан 8,629,714.10 төгрөгийн нөхөн татвар, 3,985,509.10 төгрөгийн торгууль, 25,889.10 төгрөгийн хүү, нийт 12,641,112.30 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2015 онд 48.000.000 төгрөгийн борлуулалтын орлогыг урьдчилж тайлагнаж, санхүүгийн тайландаа авлага хэлбэрээр тайлагнасан, өөрөөр хэлбэл нэг ажлын орлогыг 2015, 2016 онд дамнуулан хувааж тайлагнасан байхад 2015 онд татвар ногдуулаагүй гэж хариуцлага тооцон, 2016 онд нийт дүнгээр хариуцуулан давхардуулан хариуцлага ногдуулсан” гэж маргасан бол хариуцагч нь  нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...2015 оны жилийн эцсийн тайланг 48.000.000 төгрөгийн борлуулалтын орлоготой тайлагнасан боловч нэмэгдсэн өртөгийн албан татварын тайланг “Х” төрлөөр ирүүлсэн, 2016 онд “Х” тайлан ирүүлсэн боловч Хаан банкны харилцах дансаар цэвэр дүн  73.455.731,40 төгрөгийн орлого орж ирсэнийг тайланд тусгаагүй” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгч хуулийн этгээдэд холбогдох 2015 оны зөрчлийн тухайд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хууль хэрэглэгдэх ба уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна: 7.1.4 “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Нэмэгдсэн өртгийн албан татварыг дор дурдсан журмаар ногдуулна”, 8.1.2 “барилга угсралтын ажил гүйцэтгэсэн бол эцсийн борлуулалтад” гэж заасан бол 2016 оны зөрчилд хэрэглэгдэх 2015 оны Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ”, 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татварыг доор дурдсан журмаар ногдуулна: 8.1.1.бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулсан, экспортод гаргасан, түүнчлэн борлуулсан бол тухай бүрд” гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтуудаас үзвэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2006 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2-т зааснаар барилга угсралтын ажил гүйцэтгэсэн этгээд эцсийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаг байсан бол Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар барилга угсралтын ажил гүйцэтгэсэн эсэх нь хамаарахгүйгээр аливаа ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүрдээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар зохицуулсан байна.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-тай 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 015 дугаартай “Материал нийлүүлэх гэрээ” байгуулсан боловч уг гэрээний үүрэг хэрэгжээгүй, 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 28.641.305 төгрөгийн Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж тус газрын 2 дугаар баазын оффисын 1-3 давхарын шатны хонгил, угтах хэсгийн байрны интерьер засварын ажлыг хийж гүйцэтгэсэн, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 49.900.000 төгрөгийн Материал нийлүүлэх гэрээ байгуулагдаж 2 дугаар баазын засварын ажлын материалыг нийлүүлсэн, дээрх гэрээнүүдийн төлбөрийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төлж барагдуулсан болох нь тогтоогдсон, хариуцагч нар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2015 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд тайлагнасан 48.000.000 төгрөгийн орлогыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-тай холбоогүй, өөр хэлбэрээр олсон орлого гэж маргаагүй.

Энэ тохиолдолд “Шинэ зууны өргөө” ХХК барилга угсралтын ажлын эцсийн борлуултад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах үүрэгтэй бөгөөд 2015 онд эцсийн борлуулалт хийгдээгүй байх тул мөн оны 48.000.000 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэж буруутгах боломжгүй.

Харин 2016 онд 73.455.731 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай 2015 оны хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Гэвч хариуцагч улсын байцаагч нар 2016 оны зөрчилд 2016 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлд заасан хүү, торгууль ногдуулсан нь буруу бөгөөд зүй нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-т “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасныг баримтлан Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д заасан торгууль, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-т “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасныг баримтлан 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74.1-д заасан алданги ногдуулах байжээ.

Ийнхүү 2016 оны зөрчилд хүү, торгууль ногдуулахдаа хууль буруу хэрэглэсэн зөрчлийг захиргааны хэргийн шүүх зөвтгөн маргаан бүхий шийтгэлийн хуудсанд баримталсан хуулийг өөрчлөх эрхгүй тул 2016 оны 73.455.731 төгрөгийн зөрчилд ногдох 7.345.573 төгрөгийн нөхөн татвараас 3.515.859 төгрөгийн илүү төлөлтийг хааж 3.829.714 төгрөгийн нөхөн татвар ногдуулсан хэмжээгээр хуульд нийцсэн гэж үзнэ.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл 2015 оны 48.000.000 төгрөгийн зөрчилд ногдох 4.800.000 төгрөгийн нөхөн татвар, 2.400.000 төгрөгийн торгууль, 14.400 төгрөгийн хүү, нийт 7.214.400 төгрөг, 2016 оны зөрчилд ногдуулсан 1.585.509 төгрөгийн торгууль, 11.489 төгрөгийн хүү, нийт 1.596.998 төгрөг, бүгд 8.811.398 төгрөгийн хэмжээгээр маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийг багасгах нь хуульд нийцэх боловч анхан шатны шүүхийн шийдвэрт алданги 765.943.42 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн хэсэгт нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх дүгнэлт өгч алдангийг хасах боломжгүй.

Иймд нэхэмжлэгч нь 3.829.714.10 төгрөгийн нөхөн татвар, 765.943.42 төгрөгийн алданги, нийт 4.595.657.52 төгрөг төлөх үндэслэлтэй, маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан 12.641.112.30 төгрөгийн шийтгэлийн хэмжээг багасгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдэл болон “давхардуулан ногдуулсан” гэх дүгнэлт зөв гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Харин шүүхийн шийдвэрт хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгааг зөвтгөж, үг зүйн найруулгын алдааг засварласан өөрчлөлт оруулж, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тухайн үед андуурч тайлагнасан бол татвар төлөгч татвар ногдуулах, тайлагнах журмын дагуу тайлангаа 1 жилийн дотор засварлах эрхтэй байсан” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг   удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 473 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг:  “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 8 дугаар зүйлийн 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1.1, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Шинэ зууны өргөө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагчийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 242018025 тоот шийтгэлийн хуудсын 1 дэх хэсгийн 1.1-д заасан “4.800.000 төгрөгийн нөхөн татвар, 2.400.000 төгрөгийн торгууль, 14.400 төгрөгийн хүү” ногдуулсаныг хүчингүй болгож, 1.2-т заасан “1.585.509 төгрөгийн торгууль, 11.489 төгрөгийн хүү” гэснийг “765.943.42 төгрөгийн алданги” гэж өөрчлөн 12.641.112,30 төгрөгийн шийтгэлийн хэмжээг 4.595.657,52 төгрөг болгож багасган, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.