Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 166

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        03           26                                      2020/ШЦТ/166

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,     

улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/,      

шүүгдэгч Ц.П   нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Г  овогт Ц-ийн  П  холбогдох эрүүгийн 1910028570131 дугаартай 187/2020/0155/Э индекстэй хэргийг 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, .... оны .... дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан электроникийн инженер мэргэжилтэй, Анунгоо ХХК-ийн худалдааны төлөөлөгч, ам бүл 3, эх, хүүгийн хамт, Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, 6 дугаар гудамж 124 тоотод оршин суух хаягтай боловч Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо Хангай хотхоны 506-71 тоотод оршин суух, Г  овогт Ц-ийн  П   /РД:..................../    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.П   нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хотхоны орчим автомашины зам дээр согтууруулах ундаа хэрэглсэн үедээ хохирогч З.Б   зодож биед баруун хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ц.П   нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хотхоны орчим автомашины зам дээр согтууруулах ундаа хэрэглсэн үедээ хохирогч З.Б   зодож биед баруун хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ц.П  гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч З.Б-ийн    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 26-ны орой 23 цаг 40 минутын орчимд өөрийн охин Ариунзаяа руу яритал би одоо Яармагийн гүүр өнгөрөөд явж байна. Одоо удахгүй очлоо гэсэн удалгүй 20 орчим минутын дараа над руу яриад намайг нэг согтуу жолооч миний машиныг мөргөчихлөө уг машины жолооч согтуу байна та гэрээс гараад ирээч гээд дуудсан.Тэгээд би хувцсаа өмгөөд гараад очтол зүс царайг нь огт танихгүй нэг залуу чи хэн бэ гээд миний өөдөөс дайраад байсан юм. Би уг хүнийг цагдаа дуудчихаад зогсож байтал тухайн хүн миний баруун гарнаас хазаад цус гараад би нөгөө залууг хавсарч унгаад дээр нь дараад хэвтүүлэх үед доороос миний нүүр маажсан мөн намайг гарч байгаад ална гээд хэл амаар доромжилсон ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн15-19/

            3. Гэрч Б.А-ийн    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Вива сити хороолол руу доошоо зүүн эргээд орох гээд явж байтал 2 урсгалтай замаар урсгал сөрөөд приус 10 маркийн машин урсгал сөрж орж, ирээд миний машиныг мөргөсөн юм. Би чи яаж байгаа юм бэ гэж асуутал шал согтуу байсан. ...аав гарч ирээд чи хүүхдийн машины яаж байгаа юм согтуу машин барьж болж байгаа юм уу гээд асуутал манай аав руу шууд агсраад чи юу юм бэ гээд доромжлоод аав руу духаа наагаад чи ямар тавьтаргүй залуу вэ гэтэл айгаад байгаа юм уу үзэх үү гээд байхаар нь...заамдаад зогсож байтал гарыг нь хазаад цус гоожоод тухайн хүнийг хавсарч унагаад дээрээс нь заамдаад байж байтал аавыг цохитол бултсан дараа нь зүүн гараараа ертөнцийн зүгээр баруун шанаанд цохиод нүүрнээс нь цус гарсан юм. .. Уг залуу маш ихээр хэрэглэсэн байсан хөлөн дээрээ зогсож чадахгүй байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-27/

            4. Гэрч Б.М  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ногоон өнгийн приус 10 маркийн машины урсгал сөрөн саарал өнгийн саната маркийн машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан байсан. Тэгээд тухайн хэргийн газарт очиход хохирогчийн аав болох Баяраа гэх хүний нүүрэн тус газраас цус гарсан байдалтай байсан. Би тухайн зам тээврийн осолд үзлэг хийж, приус 10 маркийн жолооч П   гэх иргэн миний хууль ёсны шаардлага биелүүлээгүй учир гавлан Хан-Уул дүүргийн замын цагдаагийн хэлтэс дээр драгер багаж үлээлгэн үзэхэд 1 бүхэл 71 хувийн согтолттой гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№14229/-ний дүгнэлт:

            -З.Б-ийн    биед баруун хацар, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоолгох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх-33/

            6. Шүүгдэгч Ц.П  гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие зүйл анги болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/-аар тогтоогдлоо.  

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ц.П   нь 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити хотхоны орчим автомашины зам дээр согтууруулах ундаа хэрэглсэн үедээ хохирогч З.Б   зодож биед баруун хацар, баруун сарвуунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Ц.П  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ц.П  г анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Б-ийн    мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-54/, шүүгдэгч Ц.П  гийн хувийн байдал “...32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаан электроникийн инженер мэргэжилтэй, Анунгоо ХХК-ийн худалдааны төлөөлөгч, ам бүл 3, эх,  хүүгийн хамт амьдардаг...” зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г  овогт Ц-ийн  П  г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Шүүгдэгч Ц.П  гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тэмдэглэе.      

Шүүгдэгч Ц.П  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Г  овогт Ц-ийн  П  г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г  овогт Ц-ийн  П  г 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.П  оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Ц.П  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.П  сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.П  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

    

  

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР