| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамрагчаагийн Батболор |
| Хэргийн индекс | 187/2020/0157/Э |
| Дугаар | 175 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 175
2020 03 30 2020/ШЦТ/175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,
улсын яллагч Н.Пүрэвтогтох,
шүүгдэгч С.О , түүний өмгөөлгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж О овогт С О холбогдох эрүүгийн 1910027160128 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ..... оны .... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..... хамт, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, ..... тоотод оршин суух, О овогт С О /РД:................/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч С.О нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 7-203 тоотод байх өөрийн гэртээ эхнэр З.Нарангэрэлийг данснаас мөнгө авч архи уулаа гэж хаалганы хүрээ модоор цохиж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь цээжний баруун талын 9, 10, 11-р хавирга, зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал, тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйх, нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч С.О нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 7-203 тоотод байх өөрийн гэртээ эхнэр З.Нарангэрэлийг данснаас мөнгө авч архи уулаа гэх шалтгаанаар хаалганы хүрээ модоор цохиж түүний биед нь цээжний баруун талын 9, 10, 11-р хавирга, зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал, тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйх, нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1. Шүүгдэгч С.О ын шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Би түрээсийн байранд 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэмт хэрэг гарсан өдрийн шөнө эхнэр гэрт ирээд пиво уусан. Улмаар миний эхнэр надад агсам тавиад байхаар нь би түүнтэй маргалдаж түүнийг хаалга руу түлхсэн. Гэтэл хаалганаас мод унахаар нь би тухайн модоор түүнийг цохиж гэмтээсэн. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-12/
3. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-13-14/
4. Хохирогч З.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тэр өдөр гэрийнхээ хоёр шуудай сайжруулсан түлш 2 шуудай модыг зарж мөнгөөр нь архи уучихсан байсан ба үүнээс болж маргаан үүссэн. Тэгэхээр нь би араас нь гарч тамхилах гэтэл нөхөр маань хаачих гээд байгаа юм бэ гээд араас татахаар нь хаалганы хүрээнээс татахад хүрээ мод салж унасан. Тэгтэл нөхөр тэр салсан хаалганы хүрээ модоор миний толгой руу 2 удаа цохьсон. Тэгтэл нөгөө мод хугарч унасан. Тэгэхээр нь би гэрээс гарах гэтэл нөхөр хаачих гээд багйаа юм бэ гээд намайг түлхсэн бөгөөд би шалан дээр толгойгоороо унасан. Энэ үед миний толгойноос цус гарч байсан...Хаалганы хүрээ модоор миний толгой руу 2-3 удаа цохьсон...Миний биед учирсан тархины зөөлөн эдийн голомтлог няцрал, дагзны хуйхнд шарх гэмтлийг нөхөр маань хаалганы хүрээ модоор цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33/
5. Гэрч З.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Нарангэрэл нь хүү Төгөлдөрийгөө дагуулчихсан 22 цаг өнгөрч байхад ирсэн. Тухайн үед дүүгийн толгойноос цус гарчихсан, нүүр нь цус болчихсон, халамцуу байсан бөгөөд би дүүгээ унтуулсан. Тэгтэл шөнийн 00 цагийн үед дэрлүүлсэн хувцас нь цус болоод түүнээс цус гараад байхаар нь би түргэн дуудсан...Тэрээр нөхөртөө зодуулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/
6. Гэрч Б.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тухайн үед З.Н толгойноос цус гарчихсан, нүүр нь бас цус болчихсон, согтуу байсан. Тэгэхээр нь түүнийг нүүрээ угаа гэтэл нүүрээ угаасан бөгөөд түүний толгойноос цус гараад тогтохгүй байсан...Ингээд нөхөр дүүгээ гэмтлийн эмнэлэг рүү авч явсан бөгөөд тэнд нь хэвтүүлсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/
7. Гэрч З.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Ээж Цэрмаа залгаж эгч Нарангэрэл чинь нөхөртөө зодуулчихсан байна, ах чинь гэмтлийн эмнэлэг аваад явчихлаа гэж ярьсан...Эмнэлэг орж эгчтэй уулзахад цагдаа нар ирчихсэн бөгөөд эгч маань цагдаа нарт нөхрийн данснаас мөнгө аваад хэрэглэчихсэн чинь нөхөр нь мөнгө авлаа гээд зодсон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 46/
8. Шинжээч эмч Т.Сэлэнгээгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Баруун талын 9, 10, 11-р хавирга, зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал нь шинэ гэмтэл юм. Хуучин гэмтэлд гэмтлийн зэрэг тогтоохгүй. Тухайн хүний далд хугарал нь нэг удаа газарт унахад үүсэх боломжгүй. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох үед үүсэх гэмтэл юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87/
9. Гэрч Ч.Т-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний 00 цагт бусдад зодуулсан гэсэн асуумжтай ирсэн. Ирэх үедээ дух болон дагзны орчимд шархтай, цээжний баруун талд хөхөрч бяцарсан рентген томограф шинжилгээнд тархины эдэд цус хуралттай, баруун талд 8, 9, 10,11-р хавирга хугаралттай байсан. Би түүнээс асуухад тэрээр гэртээ зодуулсан гэж хэлсэн бөгөөд өвчний түүхэн дээр нь бичээстэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 77 хуудас/
10. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Т.Сэлэнгээгийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 13981 дугаартай “...З.Н биед цээжний баруун талын 9, 10, 11-р хавирга, зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал, тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйх, нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 48 хуудас/
11. Шүүгдэгч С.О ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би түүнд уурлаж чи яахаараа миний “Чингис хаан” банкны картыг хулгайлж архи авдаг юм хаалганы хүрээний нимгэн модыг авч түүний нуруу руу нь 2-3 удаа, толгой руу нь 1 удаа цохьсон. ...миний эхнэрийн тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйханд шарх гэмтлийг би хаалганы хүрээ модоор түүний толгой руу 1-2 удаа цохиж учруулсан. Харин цээжний баруун талын 9,10,11-р хавирга, зүүн талын 8, 9 дүгээр хавирганы хүрээ модоор цохиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 95/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 110/-аар тогтоогдлоо.
Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№13981/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.
Учир нь шүүгдэгч С.О нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 7-203 тоотод байх өөрийн гэртээ эхнэр З.Нарангэрэлийг данснаас мөнгө авч архи уулаа гэх шалтгаанаар хаалганы хүрээ модоор цохиж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь цээжний баруун талын 9, 10, 11-р хавирга, зүүн талын 8, 9-р хавирганы далд хугарал, тархины эдийн голомтлог няцрал, дагзны хуйх, нүүрэнд шарх, цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсныг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үзэх бүрэн үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч С.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч З.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-33/, түүний хувийн байдал /....49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, Эко констракшн ХХК-нд мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О овогт С О ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч С.О ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, түүний хувийн байдал /1.261.000 төгрөгийн цалинтай/ зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч С.О ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хаалганы хүрээ модны хугарсан хэсэг 7 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт С О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар О овогт С О ыг 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.О ад оногдуулсан 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 18 /арван найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. С.О ад холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хаалганы хүрээ модны хугарсан хэсэг 7 ширхэгийг устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг С.О ад сануулсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С.О ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Б.БАТБОЛОР